Бумбардай... Энэхүү нэрийг сонсохоор булцгар хөөрхөн бор хүү санаанд тод бууна. “Бумбардай” зурган номын гол баатар түүнийг тойрсон адал явдал, гэр бүл, найз нөхөд, ан амьтан гээд бүхий л зүйл нь уншигч хүүхдийн сонирхлыг татаж, Монгол ахуйг бүрэн танилцуулж чадахаараа бусад номноос гойд онцгой юм.
“Бумбардай-Чулуун тоглоом” дөрөв дэх цуврал номын нээлт “Аз Хур” номын их дэлгүүрт өнгөрөгч бямба гарагт боллоо.
Бумбардай хүүгийн дараагийн адал явдал “Чулуун тоглоом” дөрөв дэх цувралаар үргэлжлэх бөгөөд найзуудын хамт чулуун тойромдоо айл гэрдэж Монгол ардын уламжлалт тоглоомуудаар наадахын сацуу нөхөрлөл, хүний мөсийн талаар гээд олон зүйлс тод томруунаар гарах аж.
Япон улсаас 2014 онд зохион байгуулсан наймдугаар “Олон улсын Манга Авардс”-д оролцон дэлхийн 46 улсын 317 бүтээлээс БУМБАРДАЙ ном нь тодорч, 2014 оны шилдэг манга, комиксоор шалгарсан билээ.
"Нүүдлийн зурган өгүүлэмж" сан болон "Монгол контент" ХХК-ий хамтран гаргаж буй Монгол өв соёлыг харуулсан “Бумбардай” комик цуврал нь Монголын нүүдлийн өв соёл энгийн ард иргэдийн ахуй амьдралд хэрхэн шингэж, байгаль дэлхийдээ ээлтэй, шүтэн барилдлагатай, хүнлэг, нүүдэллэн иргэншиж ирснийг орчин үеийн хүүхдийн сэтгэлгээний онцлогт тохируулан энгийн хялбар аргаар харуулна.

“МОНГОЛ ОЮУН УХААНААР, МОНГОЛ КОНТЕНТООР
ДЭЛХИЙН ТАВЦАНД ӨРСӨЛДӨХ УРАМ ЗОРИГИЙГ БУСДАД ӨГСӨН”
“Бумбардай-Чулуун тоглоом” дөрөв дэх цуврал номын нээлтэнд уншигч хүүхдүүд болон уран бүтээлчид оролцон хамтдаа хэсэг хормыг дурсамж дүүрэн сайхан өнгөрүүллээ.
Сонирхуулахад, нээлтийн үеэр СГЗ, шог зураач С.Цогтбаяр гуай нэгэн сонирхолтой бөгөөд бодууштай уриалга гаргасан нь оюуны бүтээл, зохиогчийн эрхийг хүндэтгэн хэчнээн танил, бүр багш нь ч гэлээ номыг худалдан авч байхыг хүсэж тэрээр хадаг, мөнгө барин шавиасаа номыг нь худалдан авсан юм.
СГЗ, шог зураач С.Цогтбаяр:
-“Бумбардай”, “Ногун”, “Бонго” цувралууд гарснаар комикс буюу зурган номын хөгжлийн шат нь эхэлж байна. Энэ жилийн хамгийн сайхан мэдээ нь Япон улсаас зохион байгуулагдсан “Олон улсын Манга Авардс”-аас шавь Н.Эрдэнэбаярын маань “Бумбардай” эхний цуврал нь гранпри шагналыг хүртсэн нь Монгол оюун ухаанаар, Монгол контентоор дэлхийн тавцанд өрсөлдөж болох юм байна гэдэг урмыг бусдад өгсөн. Хүүхэд залуучууд руу хандасан урлагийн бүтээл ховор байдаг энэ цаг үед үүнийг нөхөх нэг том зүйлийн эхлэл гэж хэлж болно. Бид хүүхдүүдээ дулаан байх ёстой гээд зузаан хувцас, эрүүл бөгөөд өлсөхгүй байх ёстой гээд хоол унд авч өгдөгийн адилаар оюун ухааны хөгжилд тэдгээрээс дутахгүй анхаарч байх ёстой юм.
“Монгол контент” ХХК-ий гүйцэтгэх захирал Г.Гантуяа:
- “Монгол контент” ХХК нь зурган номын бүтээлийг дэмжин ажилладагийн хүрээнд “Нүүдлийн зурган өгүүлэмж” сангаас эрхлэн гаргадаг “Бумбардай” цуврал номын бүтээлд хамтран ажиллаж байна. Дэлхийд Монгол агуулгыг тусгасан бүтээл гаргахад хамгийн ойр байгаа нь зурган ном буюу комик юм. Тиймээс эдгээр чадварлаг хамт олонтой хүчээ нэгтгэн дэлхийн тавцанд Монгол агуулгыг таниулж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
БАГАЧУУДЫН ШИМТЭН УНШДАГ “БУМБАРДАЙ”
Өдөрлөгийн үеэр “Бумбардай” цувралыг шимтэн уншдаг хүүхдүүд номын зохиогч Н.Эрдэнэбаярын гарын үсэгтэй номыг гардан авсан юм. Түүний дотор, зурах авьяастай Б.Энгүүн хүү энэ өдөр зураач Н.Эрдэнэбаяр гуайд цагаан хадаг барьсаар тэд багш шавийн барилдлагатай болсон юм.
1-р сургуулийн сурагч Б.Энгүүн:
-“Бумбардай” цуврал номын зураач Н.Эрдэнэбаяр ахыг би хүндэлж явдаг. Би өөрөө зурах маш их дуртай, зураач болохыг мөрөөддөг болохоор түүний шавь болохыг хүссэн юм. Тийм болохоор түүний номын нээлтийн үеэр цагаан хадаг барьсаар зориод хүрээд ирлээ. Мөн “Бумбардай-Чулуун тоглоом” цувралыг нь сая худалдаж авлаа, гэртээ харьж байгаад тухтайхан уншина аа.
Бумбагар хөөрхөн бяцхан Бумбардай хүүгийн адал явдлаар дамжуулж өөрийн хүү, охиндоо Монгол ахуйг таниулан, оюуны хөгжилд нь хувь нэмэр оруулахыг хүссэн эрхэм та номын бүх дэлгүүрээс "Бумбардай" зурган номын бүх цувралыг худалдан авах боломжтой юм.