Цахилгаан хөдөлгүүртэй машины уралдааныг санаачилсан Formula E-г зохион байгуулагчид болон Кинетик компаниуд хамтран өөрийгөө жолооддог, цахилгаан хөдөлгүүртэй машинуудын уралдаан зохион байгуулахаар болсон гэдгээ мэдэгдлээ.
Тэд үүнийгээ “Roborace” гэж нэрлэжээ. Уралдаан 2016-2017 оны Formule E уралдааны эхэнд зохион байгуулагдах юм байна. Цахилгаан хөдөлгүүртэй, өөрийгөө жолооддог, хиймэл оюун ухаан бүхий машинууд бүтэн цагийн турш уралдах аж.
Автомашин үйлдвэрлэгчид, технологийн аваргууд гээд огт бүрэлдээгүй байгаа өөрийгөө жолооддог машины зах зээлд хөрөнгө оруулж, хөгжүүлж буй олон компани бий.
Түүнчлэн ихэнх нь ойрын таван жилийн дотор машинаа хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа. Гэхдээ хэдий машин нь бэлэн болсон ч гэсэн хамгийн том асуудал болох аюулгүй байдлыг шийдэж чадахгүй бол эрх баригчид дээрх компаниудад зөвшөөрөл өгөхгүй.
Тийм л учраас жолоочгүй машинууд аюулгүйн баталгаа асар өндөр гэдгийг батлах үүднээс ийм уралдаан зохион байгуулахаар шийджээ.