Гялтганасан гантиг цагаан тавцангаар гал тогооныхоо гандсан төрхийг сэргээвэл ямар вэ. Бас байрандаа гэрийн театрын өсгөгч суурилуулбал ямар байдаг бол. Та гэртээ ямар нэг шинэчлэл хийх үедээ иймэрхүү асуултыг өөртөө болон дэргэдийнхээ хүмүүст тависаар л байна уу.Гэхдээ гэртээ хийх гэж буй засвар бүр чинь танай гэрийн үнэ цэнийг тэр бүр нэмэгдүүлж чаддаггүй гэдгийг та санаарай. Ялангуяа та энэ байрандаа удаан суухгүй, аятайхан тохижуулаад жаахан үнэ нэмээд зарчих санаатай байгаа бол танд энэ зөвлөгөө тун чухал.
RE/MAX компани үл хөдлөх хөрөнгийн экспертүүдээс санал асуулга аван, тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх гэртээ ХИЙЖ БОЛОХ 3 засвар бас үргүй зардалд тооцогдох ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ 3 засварын жагсаалтыг гаргасан байна.
ХИЙЖ БОЛОХ ЗАСВАР #1: ГАЛ ТОГООГОО ШИНЭЧЛЭХ
Гэр бүл халуун ам бүлээрээ цугларан ихэнх цагаа өнгөрүүлдэг, аливаа гэрийн амин зүрх нь болдог учраас гал тогооны засварыг экспертүүд санал нэгтэй дэмжиж байна. Байр авах гэж буй хүмүүсийн 80% нь байрны гал тогоонд маш өндөр ач холбогдол өгдөг. Гэхдээ хаанаас нь эхлэх вэ. Гал тогооны халбага сэлт хэрэгслүүдээ ган болгох, хиймэл чулуу, боржингоор хийсэн тавцан суулгах зэрэг нь орон зайн төгс төгөлдөр үзэмжийг бий болгох хялбархан өөрчлөлтүүдийн нэг юм. Шүүгээндээ гялтганасан бариул хийх зэрэг бяцхан ажлууд ч өөрчлөлт авчирна.
Өөр онцгой санаа гэвэл, ханаа бүтнээр нь эсвэл хагасыг нь нурааж гал тогоо, зочны өрөө хоёроо холбож болно. Энэ нь гал тогоо болон байрыг тэр чигт нь саруулхан болгох бөгөөд гэрийн эзэгтэй хоол хийнгээ зочдынхоо юун тухай ярьж байгааг чөлөөтэй сонсож, тэдэнтэй харилцах бас хүүхдүүддээ хараа хяналт тавих боломжийг ч олгодог.
ХИЙЖ БОЛОХ ЗАСВАР #2: УГААЛГЫН ӨРӨӨГӨӨ ЗАСВАРЛАХ
Судалгаагаар мөн л байр худалдан авах гэж буй хүмүүсийн 60% с дээш хэсэг нь угаалгын өрөөнд өндөр анхаарал хандуулдаг. Усаа зөв зохистой татдаггүйн улмаас бохирдсон, хагарч цуурсан суултуур болон угаагуураа нүд булаам сайхан болгох хэрэгтэй. Угаагуурыг ханандаа суулгах нь зай хэмнэдэг.
Мэдээж ингэснээр ашигтай талбай тань нэмэгдэнэ. Мөн усны хоолойгоо дахин пааландан, өнгө нэмэх нь шинийг авснаас илүү хэмнэлттэй, мөн үзэмжтэй болгоно. Угаалгын өрөөнд шаардлагагүй олон зүйлс байрлуулах нь өрөөг замбараагүй харагдуулж ая тухыг тань алдагдуулдаг. Тиймээс байнга хэрэглэгддэггүй зүйлсээ авч угаалгын өрөөгөө агуулах болгохоос татгалзаарай.
ХИЙЖ БОЛОХ ЗАСВАР #3: ЭКО ОРЧИН БҮРДҮҮЛЭХ
Сүүлийн 4-5 жилд, эко байшингийн эрэлт хэрэгцээ зогсолтгүй нэмэгдэж байна. Нэмэлтээр цахилгааны эх үүсвэр цуглуулж, дулаанаа алдахгүй байх боломжуудыг эрэлхийлэх нь ашигтай засваруудын тоонд орно. Байшингаа ногоон болгож, эко байр болгож хувиргах нь танд боломжгүй юм шиг санагдаж байна уу.
Үүнийг тун энгийнээр шийдэж болно. Өрөө бүрийнхээ адарт сэнс нэмснээр зуны ид халуун үед цахилгаан гарздан эйр-кон ажиллуулах хэрэггүй. Мөн цонхныхоо дулаан алдагдлыг зогсоож, давхар шиллэн сийгдэг байдлыг алга болгосноор дулааны зардлаа хэмнэх боломжтой.
ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ ЗАСВАР #1: ХУВИРДАГ ӨРӨӨ
Зарим хүн унтлагын өрөөгөө шаардлагагүй гэж үзэн ажлын өрөө, дарсны агуулах, номын сан зэрэг хувийнхаа сонирхлоор онцгой өрөө болгох тохиолдол их байдаг. Гэхдээ энэ маш том эрсдэл шүү. Учир нь та унтлагын өрөөгөө тэс өөр болгож, зөвхөн танд таалагддаг өрөө болгосон учраас дараагийн худалдан авагчид таалагдах нь юу л бол. Тиймээс тэр хүн унтлагын өрөө болгон засвар хийж, тавилга авахын тулд нэмэлт зардал гаргах учраас танай байрыг сонгохгүй. Эсвэл энэ зардлаа хасуулж байрны үнийг буулгахыг хүсэх учраас танд ашиггүй юм.
ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ ЗАСВАР #2: ХИВС ДЭВСЭХ
Сууцандаа хивс дэвсэхээр нэмэлт зардал гаргах хэрэггүй. Хуучны цагт манайхан гэрээ битүү хивсээр гоёдог байлаа. Харин өнөө цагт хүмүүс модон шал буюу паркетийг ихээр сонирхох болсон. Энэ нь арчиж цэвэрлэхэд хялбар байдаг. Түүнээс гадна хивс шиг тоос шигж, харшил өгөхгүйгээрээ гэр бүлийн гишүүдэд тань ач тустай. Паркетан шалны тухай хийц, чанар өнгө үзэмжээсээ шалтгаалаад маш өргөн сонголттой болсон шүү дээ.
ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ ЗАСВАР #3: ХЭЭНЦЭР ГЭРЛИЙН БҮРХҮҮЛ СУУЛГАХ
Худалдан авагчдад цайвар гэрэл таалагддаг нь үнэн ч та түрийвчээ шавхан шавхан гоёмсог гэрлийн бүрхүүл аваад тэрхүү зарцуулсан мөнгөө эргүүлж олж чадах нь юу л бол. Зарим хүмүүс зочны өрөөндөө хамаг мөнгөө зарцуулан чимэглэдэг ч дараагийн эзэн нь түүнийг үл тоон унтлагын өрөө болгон засчих тохиолдлууд олон байдгийг экспертүүд дурдаж байна. Тиймээсгэрлийн бүрхүүлд ихээхэн ач холбогдол өгч, мөнгө зарах хэрэггүйг тэд зөвлөж байна. Энгийн загвартай гэрлийн бүрхүүл, унжуурга гэрэл зэрэг арай хямд зардалтай бүтээгдэхүүнүүдийг тэд санал болгож байна.
Хэрвээ та өөрийн амьдардаг сууцаа борлуулах болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар төлөвлөж байгаа бол та доорх хаягаар холбогдоорой. RE/MAX-ийн агентууд үргэлж таны дэргэд байх болно. Олон улсын стандартын дагуу сургалтанд хамрагдсан манай агентууд таньд хэрэгтэй бүхий л зөвлөлгөөг өгөх болно. Байр худалдан авахад мэргэжлийн хүмүүсийн зөвлөлгөөг авснаар та амьдралдаа хийж буй хамгийн чухал шийдвэрүүдийнхээ нэгийг гаргахдаа сэтгэл хангалуун байх боломжтой.
Мэргэжлийн агентуудад хандсанаар нэмэлт төлбөр , хувь төлдөг мэт буруу ойлголт хэрэглэгчдийн дунд байдаг. Байр худалдан авч буй хэрэглэгчид ЯМАР Ч НЭМЭЛТ ТӨЛБӨР, ХУРААМЖ АГЕНТАД ТӨЛӨХГҮЙ бөгөөд харин ч та бүхэн өөрийн хэрэгцээнд нийцсэн байраа хайх, очиж үзэх зардал, цаг хугацаагаа хэмнэхээс гадна зарим нэгэн бичиг цаасны ажлаа хөнгөвчлөх, хамгийн чухал нь өөрийн хэрэгцээндээ нийцсэн байр, орон сууцаа сонгохдоо үнэ төлбөргүй зөвлөлгөө авах боломжтой.
- Хаяг: ХУД, 15-р хороо, Махатма Гандийн гудамж, Galaxy Tower, 1 давхар
- Утас: 7710 6060, 9901 0860
- Цахим шуудан: info.central@remax.mn
- Веб хуудас: www.remax.mn
- Хаяг: СБД, 1-р хороо, Юнескогийн гудамж-14, Дипломат оффис, 4 давхарт
- Утас: 7709 5000, 9502 6812
- Цахим шуудан: info.infinity@remax.mn
- Веб хуудас: www.remax.mn
- Хаяг: БЗД, 26-р хороо, Их хүрээний гудамж, Parkside Center, 3 давхарт
- Утас: 7707 3399, 9908 1938
- Цахим шуудан: info.best@remax.mn
- Веб хуудас: www.remax.mn
- Утас: +976 9199 9707, 9400 0123, 9497 0749, 8897 0749
- Цахим шуудан: boloroo.m@remax.mn
- Хаяг: COMING SOON