УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо энэ сарын 17-нд хамтран хуралдаж олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан дүнгийн тухай хэлэлцэхээр төлөвлөсөн ч хойшлуулсан.
Тухайн үед байнгын хорооны хуралд УИХ дахь АН-ын гишүүд оролцоогүйгээс ирц бүрдээгүй гэсэн тайлбарыг өгч байв. Шалгалтын дүнг ихээхэн нууцалж буйг ч эх сурвалжууд хэлж байсан юм. Харин энэ дүнг маргааш байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
“Чингис” болон “Самурай” бондын мөнгөний хэдэн хувиар ямар төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн, хэдээр нь төсвийн алдагдлыг нөхсөн нь хэлэлцүүлгийн үеэр тодорхой болно гэсэн хүлээлт байгаа юм.
М.Цэцэг