Туркийн агаарын хүчнийхэн ОХУ-ын Су-24 бөмбөгдөгч онгоцыг энэ сарын 24-нд устгасан бөгөөд энэ үеэр Су-24 онгоцны нэг нисгэгч Олега Пешков амиа алдсан юм.
Тэгвэл Сирийн нутаг дэвсгэрээс Су-24 бөмбөгдөгч онгоцны нисгэгчийн цогцсыг Анкарад хүргэсэн байна. Улмаар өчигдөр /11.29/ нисгэгчийн цогцсыг Оросын талд шилжүүлэх арга хэмжээ болсон юм. Тус арга хэмжээнд Турк улс дахь ОХУ-ын Элчин сайд Андрей Карлов болон дипломатууд оролцов.
Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцны осол хоёр улсын харилцаанд ноцтой зөрчил үүсгэж байгаа юм. Энэхүү хэргийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркт эдийн засгийн хориг арга хэмжээ авах тухай зарлигт гарын үсэг зурсан юм.
Тодруулбал Турк улсаас оруулж ирдэг бараа бүтээгдэхүүнд хориг тавих, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Оросын ажил олгогчид Туркийн иргэдийг ажилд авахыг хориглох, мөн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Туркийн иргэд Орост визгүй зорчихыг хориглоод байна.
Эх сурвалж: ИТАР ТАСС