Боулингийн ганцаарчилсан төрлийн нээлттэй тэмцээн энэ сарын 28-нд “Big Bowling” төвд боллоо.
Монголын боулингийн холбоо, Монголын боулинг сонирхогчдын холбоо хамтран түүхэндээ анх удаа зохиосноороо онцлог тус тэмцээнд шилдэг 36 тамирчин өрсөлдөв.
Эхний гурван тоглолтоос хамгийн өндөр оноо авсан болон бооцоотой халз тоглолтоос шалгарсан тус бүр дөрвөн тамирчин дараагийн шатанд шалгарсан. Удаах даваанд нэгээр гарсан нь наймд шалгарсантайгаа халз тоглон, хасагдах журмаар өрсөлдлөө.
УБЦТС-ийн тамирчин Г.Магсаржалам түрүүлж, мөн тус компанийн тамирчин Г.Батжаргал, “Big Bowling” клубийн боулингч С.Дэлгэрцэцэг нар удааллаа.