Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд болон АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама нар энэ сарын 13-нд алан хядагч нарын халдлагад өртөн амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэв.
Парист гарсан цуврал халдлага Батаклан театрт болсон бөгөөд үүний улмаас 112 хүн амиа алдсан юм. Хоёр орны төрийн тэргүүн тус театрын өмнө цэцэг өргөв.
Сануулахад Францын нийслэл Парис хотноо Уур амьсгалын асуудлаарх олон улсын дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлнэ. Тус уулзалтад дэлхийн 150 гаруй орны төр, Засгийн газрын тэргүүнүүд оролцох юм.
Эх сурвалж: ВВС