Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч, хошууч эмэгтэйн гэр бүлийнхэнд халдаж, аав, ээжийнх нь хамт хөнөөсөн хэрэг нийслэлийн Баянзүрх дүүргийн I хороонд энэ сарын 26-27-нд шилжих шөнө гарсан.
Энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй гэх Пүрэвийн Батбаярыг улс орон даяар эрэн сурвалжилж, хэвлэлээр хэрэгслээр сэжигтний талаарх мэдээллийг худалдан авна хэмээн зарлаж байв. Тэгвэл түүнийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс өчигдөр баривчилжээ.
Тодруулбал, тус дүүргийн IV хорооны нутаг дахь Арцат гэх газрын ойролцоо айлын эзэнгүй байшинд бүгэж байхад нь баривчилсан байна. Тэрбээр баригдах үедээ цагдаа, тусгайгийнханд эсэргүүцэл үзүүлж, зугтахыг оролдсон аж.
ЭЭЖ НЬ ШАРХАА ДААЛГҮЙ ӨӨД БОЛЖЭЭ
Хэрэг нийслэлийн Баянзүрх дүүргийн I хороо, Их тойруугийн 30 дугаар байрны 12 дугаар давхарт гарчээ. Шөнийн 02.10 цагийн тус дүүргийн Цагдаагийн II хэлтэст “4-5 хүн хутгалууллаа” гэх дуудлага хөршийнхөөс нь ирсэн аж.
"Согтуу хүн шөнийн 02.00 цагт охиныг нь хайж ирэхэд ямар эцэг эх дуртай байх билээ. Ингээд маргаан үүсэж, сэжигтэн гал тогооны өрөөнд байсан хутга, заазуураар зэвсэглэн давшилжээ."
Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.