Ногоон сан байгуулах яриа хэлэлцээ ажил хэрэг болог ээ
Байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж оруулж ирсэн компаниудаас өмнөх онд 2.5 тэрбум төгрөгийн гаалийн татвар аваагүй болохыг БОНХАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Т.Булган “Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн форум”-ын үеэр хэлэв. Ногоон технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зорьсон аж ахуйн нэгжийг төр засгаас дэмжиж буй хувилбар нь энэ. Гэхдээ татвараас нэг удаа чөлөөлөхөөс гадна ногоон технологийг дэмжихийн тулд засгаас зангидах учиртай олон асуудал буйг дээрх форумд оролцогчид удаа дараа хэлснийг сурвалжилгынхаа эхэнд тэмдэглэе.
Ногоон технологи үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь харьцангуй өртөг ихтэй. Тиймээс эл технологийг арилжааны банкууд санхүүжүүлэх үед эрсдэл нь тэр хэмжээгээр өсдөг юм. Арилжааны банкууд дан ганц эрсдэлээ бодвол ногоон технологийг хөхүүлэн дэмжих зээл олгохгүй гэдэгтэй салбарынхан санал нэгдэж байна билээ. Харин Тогтвортой санхүүжилт хөтөлбөрийн хүрээнд энэ оны нэгдүгээр улирлаас эхлэн арилжааны банкууд зээл олгох, санхүүжилт хийх гэж буй байгууллагынхаа үйл ажиллагааг хэр “ногоорч” буйд анхаарал хандуулах болсон байна. Тодорхой хэлбэл, байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөлөл үүсгэх, эсэхийг харгалзах болсон гэнэ. Тиймээс ногоон технологийг нэвтрүүлэх гэж буй аж ахуйн нэгжүүдэд баяр хүргэе.
Байгаль орчноо сүйдлэхгүй ногоон тодотголтой тоног төхөөрөмж, технологийг санхүүжүүлэхэд үүсэх эрсдэлийг тооцохдоо арилжааны банкууд мөнөөх нүцгэн бөгөөд хатуу тоонуудаа урдаа барихгүй гэсэн үг. Таны эко технологи өндөр өртөгтэй учраас эрсдэл их юм гээд зээл олгохгүй гэхээ болино гэсэн үг. Өмнө нь зээлийн оноог өртгөөрөө доош чангаадаг байсан бол өдгөө ногоон юм байна шүү дээ, нэмэх 10 оноо гэх зарчим баримтлах нь. Барьцаа хөрөнгөөс ч их оноог танд авчирч магадгүй юм шүү. Үнэхээр байгаль орчинд ээлтэй бол, манай зээлийн санхүүжилтийг ав даа. Эрсдэл ихтэй ч, эргээд төлнө гэж итгэнэ гэж хэлэхээр зэхжээ.
Гэхдээ мөнөөх байгаль орчны үнэлгээ гэж чухам юу болохоос эхлээд экосистемийн өртөг зардлыг хэрхэн хэмжих талаар бидэнд тогтсон ойлголт, нэгдсэн үнэлгээ алга. Эндээс л мөнөөх төр, засгаас хийх учиртай шат дараатай арга хэмжээний саналууд гарч ирсэн юм.
ЭРСДЭЛ БА САНАЛ
Ногоон санхүүжилт хийхэд эрсдэл ихтэй гэж ирээд тодотгоод буйгаа танд дор тайлбарлая. Тухайлбал, уншигч та өөрийнхөө хадгаламжийн хугацааг бодоод үзээрэй. Ихэвчлэн манайхан богино хугацаатай хадгаламж хийдэг ба үүнээс ипотекийн зээлийн армийнхан хумсалчихдаг гээд хэлчихэд буруудахгүй. Өдгөө 75 орчим мянгад хүрсэн орон сууцны зээлтэй өрхүүд бараг л хадгаламж хийдэггүй. Ингээд бодоход, богино хугацаатай зээл хийдэг айл өрх л олон болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг жилийн богино хугацаатай хадгаламжийн мөнгөөр ногоон технологийн урт хугацаатай зээл олгох нь банкуудын эрсдэлийг тэр хэрээр нэмдэг сул талтай.
Дайран дээр давс гэгчээр мөнөөх ногоон технологи нь өртөгөө хэзээ нөхөх нь мэдэгдэхгүй, нэгдсэн судалгаа, үнэлгээ ч байдаггүй гэнэ. “Хас банк”-аар жишээлэхэд л тэд өөрсдийн зардлаар санхүүжүүлж буй төслөө судалсан байх юм. Тэд тогтвортой эрчим хүчний санхүүжилт хийхдээ үнэлгээг нь хувийнхаа зардлаар хийгээд хэдий хэмжээний ямар мөнгө өгөхөө шийдсэн байна. Үүнээс гадна, сэргээгдэх эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд биш учраас зөвлөгөөний үйлчилгээ ч авсан байна. Ногоон санхүүжилт хийхэд энэ мэт хүндрэл арилжааны банкуудад тулгардаг ажээ.
Тиймээс банкныхан төр засгаас, тодорхой хэлбэл тус форумд оролцсон УИХ-ын гишүүн С.Оюуныг Ногоон сан байгуулах ажлыг зангидаж өгөөрэй гэсэн хүсэлт тавьж байна билээ. Тэд эл санг байгуулах ажилдаа ханцуй шамлан орж буйгаа илэрхийлээд төр, засагтай нягт хамтарч ажиллах учиртайгаа тайлбарласан. Олон улсын байгууллагаас уг форумд оролцохоор ирсэн эрхмүүд ч дээрх саналыг дэмжээд, манайханд зөвлөгөө өгөөд амжсан. Тухайлбал, Ногоон санг байгуулахдаа Камбожийн жишгийг судлаарай гэж захисан. Үүнээс гадна эл санг байгуулахад Засгийн газар нь удирдаад хувийн хэвшлийнхэн дагаад явахад алзахгүй гэж байв. Гэхдээ төр, засгаас заавал мөнгө өгч энэхүү санд оролцох шаардлагагүйг онцолсон юм.
Ногоон сан, эдийн засаг болон технологийн талаар ганц манайх ч ийнхүү ярилцдаггүй. Дэлхийн дулааралтай бүгд тэмцэх хэрэгтэйг олон орны тэргүүн мэдэгдэх болсныг С.Оюун гишүүн дурдаад, сан байгуулж буйг танилцуулав. Хамгийн гол нь, жилд дунджаар 10-22 тэрбум ам.долларын хөрөнгө татах эл сангаас тодорхой хэмжээний мөнгийг бид авахаар ажиллах учиртайг сануулсан юм. Мөн манайд хэрэгжүүлэх ногоон төслүүддээ энэ сангаас санхүүжилт татах хэрэгтэй гэсэн.
Эцэст нь, Монголын банкны холбооныхон энэ жил гурав дахь удаагаа эл хурлыг зохион байгуулж байна. Тэд 400 гаруй оролцогчийн өмнө зөвхөн хийх ажлаа л эл хурлын үеэр зарладаг гэж өөрсдийгөө онцгойлсон. Иймд ирэх жилдээ багтаад Ногоон сангаа байгуулж, эдийн засгаа эрчимжүүлэх гараа эхлэх нь.
Э.Хулан