Сайн кино хийж чадсан нь ашгаа олж чадаж байна
Их Британийн парламентын Хэвлэл мэдээлэл, спортын хорооны тайланд дурдсанаар 2001 онд тус улсад 23 сая жуулчин ирж, 11.3 тэрбум фунтын орлого оруулжээ. Жуулчны тоо 20 хувиар нэмэгдсэний гол шалтгаан нь хүмүүс энэ улсын талаар зурагт, киноноос их үзэж, очиж үзэх хүсэл төрсөнтэй холбоотой байв. “Кино урлагт нэг фунтын хөрөнгө оруулах нь эргээд 1.5 фунтын ашиг авчирдаг” хэмээн тайлангийн төгсгөлд тэмдэглэжээ. Тоо, баримт нь хэдийгээр арав гаруй жилийн өмнөх ч гэлээ өгүүлэх санаа нь ач холбогдлоо огтхон ч алдаагүйг та анзаарсан байх.
Зарим улс киногоор дамжуулж олон нийтийн санаа бодлыг чиглүүлэхэд ихээхэн анхаардаг
Ленин нэгэнтээ “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино урлаг” гэж хэлсэн байдаг. Пролетарын их удирдагчийн хэлсэнчлэн кино урлаг нийгэмд хүчтэй нөлөө үзүүлж, хүмүүний бодол, сэтгэлийг өөрчилсөөр ирсэн, одоо ч тийм байгаа. Жишээ нь, эх орончдын баатарлаг үйлсийн тухай кино хүмүүст улс, орноо хайрлан хамгаалах хүслийг төрүүлдэг. Тэгвэл хөнгөн чанарын инээдмийн кино үзсэн хүмүүстээ баяр баясгалан бэлэглэх нь түгээмэл. Энэ мэтэр хүмүүст, нийгэмд үзүүлэх киноны нөлөөллийг тоочвол нэлээд үргэлжилнэ.
АНУ-ын Кино академийн ерөнхийлөгч асан Т.Шерлакийн хэлснээр 2009 онд дэлхий даяар киноны 6.8 тэрбум тасалбар зарагдаж, үүнээс 30 тэрбум ам.долларын орлого олжээ. Зөвхөн АНУ, Канад, Европ даяар 32.5 тэрбум “ногоон”-оор үнэлэгдэх DVD прокатаар эзэндээ очсон байна. Үүн дээр зурагтаар кино үзэж байгаа хүмүүсийн тоог нэмбэл төсөөлснөөс ч их дүн гарах болов уу. Харин өнгөрсөн жил дэлхий нийтэд зарагдсан тасалбарын тоо 8.2 тэрбумд хүрсэн юм.
Хүмүүс киног сонирхон үзсэн хэвээр байна, энэ байдал цаашид ч нэмэгдэх нь гарцаагүй. Тиймээс зарим хүчирхэг улс киногоор дамжуулж өөрсдийгөө сурталчлах, олон нийтийн санаа бодлыг чиглүүлэхэд ихээхэн анхаардаг.
Энэ тал дээр хамгийн дэвшилттэй нь АНУ. Энд кино урлаг бүрэн утгаараа хөгжиж, өрсөлдөөн дээд цэгтээ хүрсэн болохоор гарч буй бүтээл нь чанартай байж чаддаг. Тэр хэрээр үзэгчдийг өөртөө татна, басхүү олны санаа бодолд нөлөөлнө.
Нэгэнт энэ сэдвийг хөндсөнийх Энэтхэгийн жишээг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэтхэг киногоор давалгаалж байсан үе бидэнд бий. Энэ үед тэднийг америкчуудын энд хүрэх болоогүй байна даа гэж шоолдог байсан үе саяхан. Тэгвэл Энэтхэгийн киноны салбар жил ирэх тусам хөгжиж, Оскараас гол шагнал түүх хэмжээнд хүрчихэж.
Өнгөрсөн жил гэхэд тус улсын киноны зах зээлд 138 тэрбум рупи буюу 2.2 тэрбум ам.доллар эргэлдэж байв. Энэтхэг кино хүчээ авсны үр дүнд өдгөө тус улсын соёл, ёс заншил, үндэсний дуу бүжиг, хувцасны талаар мэдэхгүй хүн үлдээгүй гэхэд хилсдэхгүй. Кино урлаг эдийн засгаа тэтгэхээс гадна улсаа сурталчлах томоохон арга хэрэгсэл болсны нэг жишээ энэ.
Харин Монголд байдал ямар байна вэ?
Солонгосын олон ангит савангийн дуурь киноны зах зээлд томхон байр суурь эзлэв
Монголын анхны кино “Монгол хүү” дэлгэцэнд гарснаас хойш 80 шахам жил өнгөрчээ. Социализмын үед улсаас бодлогоор дэмжиж, жилд цөөн кино хийдэг байсан болохоор гарсан бүтээл нь чанартайд тооцогдоно. Гэхдээ үзэл, суртал хэтэрхий их шингэсэн нь киноны нэр хүндийг бага зэрэг унагадаг байв. Харин ардчилсан хувьсгал ялж, улс орны эдийн засаг өөрчлөгдсөний дараа энэ салбар бүхэлдээ хаягдсан гэж болно. Тэр үед хийгдсэн кино нэг л жул байдаг нь хөрөнгө мөнгөтэй шууд холбоотой. Харин хийж чадсан нь ашгаа олж, чадаагүй нь алдагдал хүлээх зах зээлийн зарчим сүүлийн жилүүдэд жинхэнэ утгаараа хэрэгжиж байгаа. Товчхондоо, сайн кино хийж чадсан нь ашгаа олдог болсон гэсэн үг. 2013 онд кино театруудаас орсон орлого 2.6 тэрбум төгрөг байсан бол өнгөрсөн жил дээрх тоо дөрвөн тэрбум болж нэмэгджээ. Бид сайн кино бүтээж, түүнийг нь мөнгөө төлөн үзэх олны тоо нэмэгдсэний бодит жишээ энэ. Гэхдээ олны сэтгэлд хүрсэн, он дамжин яригдах, хүмүүсийн сэтгэлд нэгийг бодогдуулсан даацтай бүтээл нэг л гарч өгөхгүй байна.
“Би чамд хайртай” кино олны хүртээл болсноос хойш 30 гаруй жилийг үдсэн ч хүмүүс өнөөг хүртэл үзэх дуртай хэвээр. Учир нь энэ бол зохиол, найруулга, жүжиглэлт, хөгжим гээд бүх зүйлээрээ төгс болж чадсан кино. Түүнчлэн амьдралын их замд хөл тавьж буй залууст нэгийг бодогдуулах бүтээл болсон нь эл урлагийн үнэ цэнийг улам нэмэгдүүлжээ.
“Гарьд магнай”, “Тод магнай” киног үзсэний дараа наадам, монгол ахуй, ёс заншлын талаар нэг л гоё сэтгэгдэлтэй үлддэг. Энэ бол кино олонд нөлөөлөх үүргээ маш сайн биелүүлсэн гэсэн үг. Түүнчлэн “Мандухай сэцэн хатан” кино биднийг эх оронч сэтгэлгээтэй болоход тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Гэвч сүүлийн жилүүдэд нийгэмд энэ хэмжээний нөлөө үзүүлэх, даацтай бүтээл бараг төрсөнгүй. Харин оронд нь Солонгосын олон ангит савангийн дуурь киноны зах зээлд томхон байр суурь эзлэв.
Хангүг сериал гарах үед үзэгчдийн хандалт хамгийн өндөр байдаг нь судалгаагаар нэгэнт тогтоогдсон. Тиймээс телевизүүд ашиг орлогоо бодоод уралдан гаргаж буйг буруутгах аргагүй. Үр дүнд нь бидний үр хүүхэд өдөр ирэх тусам солонгосжих болов.
Харин сүүлийн үед Монголын телевизүүд хөрөнгө хүч хаяж, ач холбогдол өгөн олон ангит кино хийх болсон нь сайшаалтай. Нэгэнт олон ангит киног дийлэнх масс хүсэмжилж байгаа тул тэдэнд зориулсан монгол кино зайлшгүй хэрэгтэй. Энэ нь гаднын (Солонгосын) нөлөөнөөс залуу үеэ хамгаалах чухал алхам юм. Тэгээд ч манайхан телевизийн сериал дажгүй хийдэг болсны жишээг “Хувь тавилангийн ээдрээ” киноноос харж болно.
Төр мөнгөгүй байгаа үед кино урлагаа улсаас дэмж гэж шаардах нь үр дүнд хүрэхгүй. Гэхдээ бид дандаа ийм явахгүй. Баяжиж, хөгжих цаг холгүй гэдэгт итгэнэ. Энэ үед бодлогоор дэмжээд улсынхаа талаар эерэг ойлголт төрүүлэх даацтай хэдэн кино хийгээд авах юмсан. Ийм бүтээл он жил улирах тусам үнэ цэнтэй болдог билээ.
Г.Баярсайхан