УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2015.11.30/ Хөдөлмөрийн яамны бодлого, үйл ажиллагаатай танилцав.
Энэ үеэр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан яамныхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хууль батлагдсантай холбогдуулан “Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах ажлыг зохион байгуулах, эрсдлийг тодорхойлж, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, хяналт тавих журам”-ыг Шадар сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлуулж, зохион байгуулж байгаа, Батлан хамгаалах яамтай хамтран “Монгол цэрэг бүтээн байгуулалтад хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байгаа гэв.
Мөн тэрээр
- “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль,
- Монгол Улс 2015 оны нэгдүгээр сард нэгдэн орсон “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай” ОУХБ-ын 88,
- “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” ОУХБ-ын 181 дүгээр конвенциудын талаар мэдээлэл өгөв.
Эдгээр конвенцид нэгдэн орсноор хөдөлмөр, хамгааллын эрх ашгийг хамгаалах, хууль бус хөдөлмөр эрхлэлтэд өртөх, хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх хууль эрхзүйн орчныг сайжруулах чиглэл тодорхой болж байна.
Харин Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хувьд, хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг өргөжүүлж, мэргэшлийн түвшиний үндэсний тогтолцоог төлөвшүүлэх, ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялдуулах зэрэг өөрчлөлтүүд орсон нь ач холбогдолтойг онцоллоо.
Мөн Батлан хамгаалах яамтай хамтран “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. “Монголын төмөр зам” ХХК-аас ирүүлсэн төмөр замын доод бүтцийн буюу газар шорооны ажилд шаардлагатай мэргэжилтэй ажилтны судалгааг УИХ-ын даргад танилцуулав.
Хүнд машин, механизмын оператор, завсарчин, мэргэшсэн жолооч, бетон арматурчин, геодезийн техникч гэх мэт төмөр замын доод бүтцийн ажилд шаардлагатай, эрэлттэй ажилтны тоо 3362 байна. Жишээ нь, хүнд машин механизмын оператор мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэж буй мэргэжлийн боловсрол сургалтын 18 сургуульд суралцагчдын тоо 736 байгаа бол багшийн тоо 40 байна.
Хүнд машин механизмын засварчин мэргэжлээр 12 сургуульд 659 суралцагч суралцаж байгаа хэмээн Хөдөлмөрийн сайд танилцуулав.
Барилга, уул уурхай, төмөр замын салбарын нийт 60 мэргэжлээр 2016 оны нэг болон зургаадугаар сард төгсөгчдөөс цэргийн алба хаах хугацаандаа бүтээн байгуулалтад оролцсон судалгааг мөн танилцууллаа.
- Засгийн газрын 2013 оны 107 дугаар тогтоолоор баталсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн 2.1 дэх заалтад цэргийн албан хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд оролцуулах,
- Стратегийн болон цэргийн тусгай хамгаалтын обьект, байгууламж барих, засвар үйлчилгээ хийх,
- Тодорхой мэргэжлийн боловсролд эзэмшүүлэн, сургаж дадлагажуулан, чадвар эзэмшүүлэх замаар үндэсний ажиллах хүчний төлөвшилд дэмжлэг үзүүлэхийг хөтөлбөрийн зорилго гэж тодорхойлсон.
Хөтөлбөрийн зорилго, зарчмын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ нь Монгол Улсын 2005 онд нэгдэн орсон Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Албадан хөдөлмөрийн тухай” 29 дүгээр конвенцийн II дугаар зүйлийн 2 дахь хэсгийн А-д “Цэргийн шинжтэй ажилд цэргийн алба заавал хаах тухай хууль тогтоомжийн дагуу шаардах аливаа ажил, үйлчилгээ” гэж заасны дагуу албадан хөдөлмөрт тооцохгүй хэмээн заасныг Хөдөлмөрийн сайд хэллээ.
Түүнчлэн Хөдөлмөрийн яам улсын төсвийн 2015 оны тодотголд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 90 тэрбум төгрөг зарцуулахаар батлуулсан. Нийгмийн түншлэгч талууд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2015-2016 оны хэлэлцээрийн дагуу төрийн албан хаагчдын цалинг үе шаттай нэмэгдүүлэх нэмэлт хэлэлцээ хийжээ. Уг асуудлыг 2016 оны төсвийн эхний тодотголд шилжүүлэн, УИХ-аар шийдвэрлүүлэхээр төлөвлөснөө салбарын сайд дурдсан юм.
Мөн тус яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Улсын хэмжээнд
- Ажиллах хүчний оролцооны түвшин 61.5 хувь,
- Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 57.0 хувь,
- Ажилгүйдлийн түвшин 7.4 хувь байгаа бөгөөд Мэргэжлийн боловсрол, сургалтын 81 байгууллагад нийт 42675 суралцагч суралцаж байгаа аж.
Эдгээрт 2014-2015 оны хичээлийн жилд 18978 хүн төгссөн нь өмнөх оныхоос 620 буюу 3.4 хувиар буурсан. Төгсөгчдийн 14.1 хувь нь техникийн, 49.2 хувь нь мэргэжлийн боловсрол, 36.7 хувь нь мэргэжлийн сургалтыг дүүргэжээ.
Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Даваа, “Монгол цэрэг бүтээн байгуулалтын хөтөлбөрийн төсвийг УИХ-аар баталсан. Судалгаа тооцоог бид албан ёсоор хийсэн. Батлан хамгаалах болон Хөдөлмөрийн яам хамтран ажиллаж, яамдын сайд нар албан ёсоор уулзаж, мэдээлэл солилцон ажиллаж байна” гэж илтгэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.