УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар аймаг, дүүрэг бүрт давж заалдах шатны шүүх, нийслэлийн дүүрэг бүрт анхан шатны, дагнасан шүүх байгуулах тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсантай холбогдуулж УИХ-аас баталсан 94 дүгээр тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцжээ.
Ингээд МАН-ын бүлэг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Давж заалдах шатны шүүх, тойргийн шүүхийг аймгуудад төвлөрүүлж байгуулсан нь иргэдийг чирэгдүүлсэн, Үндсэн хуулийн үндсэн үзэл санаа, зарчимтай зөрчилдсөн гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасан. Үүнийг УИХ өнгөрсөн долоо хоногт хүлээж авсан юм.
Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт "Хэлбэр талаас нь харахад Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд хориг тавьж байгаа мэт боловч агуулга талаасаа Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт хориг тавьсан нь буруу. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж үзсэн. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан нь сүүлийн 23 жилд гарсан анхны тохиолдол. Энэ хугацаанд Үндсэн хуулийн цэц УИХ-аас баталсан хууль тогтоомж Үндсэн хууль зөрчсөн гэж 140 шийдвэр гаргасан. Үүний 40 орчим нь сүүлийн гурван жилд гарчээ. Өнгөрсөн хугацаанд засгийн эрх барьж буй АН, "Шударга ёс" эвслийн олонхиороо хүч түрэн баталсан хуулиудын хэд нь Үндсэн хууль зөрчсөн нь эндээс харагдана. Энэ бол түүхэнд байхгүй өндөр үзүүлэлт. Цаашдаа энэ асуудалд анхаарах ёстой" гэв.