Одоогоос найман сарын өмнө буюу “Спортоос мөнгө бус хөлс үнэртдэг юм шүү” Г.Шийлэгдамба сайд аа хэмээх нийтлэлийг бичиж байлаа. /ЭНД-ээс уншаарай/. Их спортын салбарын амин судас болсон Үндэсний шигшээ багт анх удаа улс төрийн томилгоо хийж салбарын бус хүн тавьсныг эсэргүүцэж бичсэн нь энэ.
Спортын бэлтгэлийн төвийн /хуучин нэршлээр нь/ дарга П.Бат-Эрдэнэ гэж хүн их шүүмжлэл эсэргүүцэлтэйгээр ажлаа авсан учраас энэ бүхэн ташуур болж сайн ажиллах болов уу гэж найдсан. Харамсалтай нь ажлаа яаж эхлүүлсэн тэр байдлаар 2016 оны олимптой золгох нь.
Аль ч газар томилогдсон дарга халаа сэлгээ хийж өөрийн хүнээ аваачдаг нь хуулиас илүүтэй мөрддөг болчихсон гаж зуршил. Гэхдээ спортын салбарт бол энэ хатуудсан тоглоом П.Бат-Эрдэнэ дарга аа.
Тамирчин хүний амжилтын цаана дор хаяж 10 жилийн хөлс хөдөлмөр, шигшээ багийн дасгалжуулагчид, бэлтгэл хангагчид, ар гэрийнхэн, анхны багш, цаашлаад удирдлага гээд олон хүний дэмжлэгээр тив, дэлхийгээс медаль хүртдэг. Тамирчин хүний амжилт, амьдралын баталгаа нь хэдхэн секунд, долиор шийдэгддэг дэндүү эмзэг салбар.
Та даргаар томилогдоод тив, дэлхийн аваргын шалгаруулах олон тэмцээн үзсэн ч үүнийг мэдэрч чадаагүй. Хөнгөн атлетикийн ДАШТ оччихоод Б.Сэр-Од гавьяат болон дасгалжуулагчтай нь олигтойхон үг солиогүйд эргэн тойрны хүмүүс гайхаж ярьж байсан.
Хөнгөн атлетикийн ДАШТ үзчихээд Бээжингээс шууд Астанад очсон. Жүдогийн ДАШТ-д оччихоод дэлхийн шилдгүүдийн ялалт ялагдлын дахин давтагдашгүй хором мөч бүрийг үзээгүйд таны өмнөөс дэндүү их харамссан.
Спорт бэлтгэлийн төвийн түүхэн дэх анхны зөвлөх
П.Бат-Эрдэнэ дарга ажлаа авсны дараа Ж.Ундрахбилэгийг зөвлөхөөр томилсон. Спортын төв ордонд Шигшээ багийн албаны дасгалжуулагч, мэргэжилтнүүд өрөөндөө багтаж ядан суухад зөвлөх нь нэг өрөөг эзэгнэн Спортын төв ордны 302 тоотод суудаг. Ямар хүн зөвлөх хийгээд байгаа вэ гээд спортынхноос асуухаар Г.Шийлэгдамбын эхнэрийнх нь дүүгийн нөхөр гэх юм. Хэний ч хүн бай, ямар мэргэжилтэй ч бай энэ залуугийн хувьд даргадаа зөвлөөд суугаад байх зав гарахгүй байнгын гадагшаа тэмцээн уралдаанд явчихна.
- Долдугаар сард Герман улсад "Химийн цом"-ын аварга шалгаруулах Боксын А зэрэглэлийн тэмцээнд Монголын багийн ахлагчаар явсан.
- Есдүгээр сард Тайландын Бангкок хотноо боксын ААШТ-д явсан. Энэ цаг үед АНУ-д хүндийн өргөлтийн ДАШТ-д Монголын баг тамирчдыг ахалж явна.
- Үүнээс гадна байт, буудлага гээд өчнөөн тэмцээн уралдаанд явсан.
Би энэ талаар П.Бат-Эрдэнэ даргаас тодруулга авсан. “Спортын бэлтгэлийн төвийн захирал түүхэндээ анх удаа зөвлөхтэй боллоо. Зөвлөх гэж орон тоо байхгүй. Яагаад таны зөвлөх хүн гадагшаа тэмцээн уралдаанд явдаг юм гэж асуухад,
-“Манай зөвлөх орон тооны бус. Би өөрөө тэр бүр тэмцээн уралдаанд явж чадахгүй учраас явуулах тохиолдол гардаг” гэсэн хариулт өгсөн. Орон тооны бус зөвлөх ч байж Спортын бэлтгэлийн төвөөс цалинжиж шигшээ багийн мөнгөөр гадаадад зугаалаад яваад байгаа нь зөв үү.
Спорт бэлтгэлийн төвд шургалсан МЭРГЭЖЛИЙН БУСЧУУЛ
Спортын бэлтгэлийн төвийн таван хэлтсээс хамгийн чухал нь Үндэсний шигшээ багийн алба, Спортын анагаах ухааны алба, Биеийн тамир, спортын эрдэм шинжилгээ сургалтын хэлтэс. Мэргэжлийн бусчуулаар дүүрчихсэн.
Ганц жишээ татахад Үндэсний шигшээ багийн сургалт дасгалжуулалтын төлөвлөгөө хариуцсан мэргэжилтэн нь нягтлан мэргэжилтэй Г.Шийлэгмаа гэж хүн байна. Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбын төрсөн дүү нь.
Сургалт, дасгалжуулалтын төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Батсүх. Бокс хариуцсан гэсэн тусгай тодотголтой ч ширэн бээлийтнүүдээс түүнийг таних хүнгүй, ямар мэргэжилтэйг нь ч мэдэхгүй.
Үндэсний шигшээ багийн албанд ажилладаг хүмүүсийг мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 2016 оны олимп хаяанд ирчихсэн энэ цаг үед Үндэсний шигшээ багийн сургалт, дасгалжуулалтын төлөвлөлтийг ийм хүмүүс хариуцаж сууна.
ЭМЯ, Спорт бэлтгэлийн төвийн нягтлан, нярав тамирчдаас илүү төсөв гаргаж гадаадад зугаалдаг жишиг тогтлоо
П.Бат-Эрдэнэ дарга аа ЭМЯ, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн мэргэжилтнүүд шигшээ багийн төсвөөр цаашид гадаадад зугаалсаар байх уу. Хоёрхон баримт хэлье.
Нэг дэхь баримт: Аравдугаар сарын 15-19-нд Францын Парис хотод жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн болсон. 17 жүдоч шигшээ багийн таван дасгалжуулагчаас О.Балжинням ахлах ганцаараа Парисыг зорьсон. Тэмцээний эхний өдөр 12 жүдочийг дасгалжуулагч О.Балжинням ганцаараа дэвжээнд авч гарсаныг та бүхэн зурагтаар харсан байх.
17 жүдочийг ээлжлэн дэвжээнд авч гарахын тулд хамгийн багадаа гурван дасгалжуулагч авч явах ёстой.
Гэтэл Парис руу багийн ахлагчаар Б.Дуламсүрэн, албаны хүнээр Ж.Амаржаргал, Г.Шийлэгмаа гэх хүмүүс явсан.
- Б.Дуламсүрэн нь Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн ерөнхий нягтлан бодогч.
- Ж.Амаржаргал нь ЭМСЯ-ны нягтлан бодогч,
- Г.Шийлэгмаа нь шигшээ багийн албаны сургалт дасгалжуулалтын төлөвлөгөө хариуцсан мэргэжилтэн.
Тамирчин дасгалжуулагчийн замын зардал, хоол байрыг дөрвөн хоногоор тооцсон бол эдгээр гурван хүнийх зургаан хоног. Эдгээр хүмүүсийн онгоцны тийз, хоол, байр гээд тамирчдын зардлаас хамгийн багадаа 90 еврогоор илүү байх жишээтэй. Тамирчдыг Монголд ирчихсэн байхад эдгээр гурван хүн Европт зугаалж буй зургаа цахим хуудаснаа оруулж л байсан.
Б.Дуламсүрэн нь Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн ерөнхий нягтлан бодогч. Ж.Амаржаргал нь ЭМСЯ-ны нягтлан бодогч, Г.Шийлэгмаа нь шигшээ багийн албаны сургалт дасгалжуулалтын төлөвлөгөө хариуцсан мэргэжилтэн.
Хоёр дахь баримт гэвэл АНУ-д болж буй Хүндийн өргөлтийн ДАШТ. 15 тамирчин, гурван дасгалжуулагч оролцож байна.
Багийн ахлагчаар П.Бат-Эрдэнэ даргын орон тооны бус зөвлөх Ж.Ундрахбилэг, албаны хүнээр Д.Байгалмаа, Д.Нарантуяа гэх хүмүүс багтаж АНУ-ыг зорьсон.
- Д.Нарантуяа нь ЭМСЯ-ны Санхүү эдийн засгийн хэлтсийн Нийслэлийн болон харьяа нийтийн биеийн тамир, спорт, эрүүл мэндийн байгууллагын төсвийн төлөвлөлт, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн.
- Д.Байгалмаа нь ЭМСЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын Нийтийн биеийн тамир, спортын бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн.
Тамирчдыг дагаж гадаадын улс орнуудаас сорчилж явах ёс байхгүй ээ. Мэдээллийн тэнцвэртэй байдлаа хангах үүднээс П.Бат-Эрдэнэ даргаас энэ талаар тодруулахад "Гадагшаа тэмцээн уралдаанд явахад байр, хоолны мөнгө дасгалжуулагч нарын картанд ордог. Ийм учраас ЭМСЯ-наас нягтлан бодогч явж мөнгөө зөв зохистой зарцуулж байгааг хянасан юм" гэдэг тайлбар өгсөн.
Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамба баривчлагдахаас хэдхэн хоногийн өмнө харъяа эрүүл мэндийн байгууллагын дарга нарыг яам дээрээ дуудаад "Гадаад томилолтоо багасга" хэмээх үүрэг өгсөн. Гэтэл өөрийнх нь ах дүү хамаатан садан шигшээ багийн мөнгөөр тансаглаад явж байна.
П.Бат-Эрдэнэ дарга аа тамирчдын мөнгөөр өөрийн хүрээллийн хүмүүсээ гадаад явуулдгаа одоо зогсоо. Рио-2016 эхлэхэд 248 хоног үлдлээ. Дэндүү богино хугацаа үлдчихлээ.
Өнөөдөр салбарын сайдгүй болчихсон ганц төв байгууллагынх нь удирдлага хамт олон ийм байдалтай байна. Үндэсний шигшээ багтаа анхаарал хандуулаач Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа.