"Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем” чуулган Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж өндөрлөсөн.
Тус чуулганыг БСШУ-ны яам, харьяа агентлагууд, МУИС, ХААИС хамтран зохион байгуулж, дотоодын 1000, гадны 20 төлөөлөгч оролцож, туршлага солилцож дэлхийн нэр хүндтэй эрдэмтэд илтгэл тавьсан юм.
Чуулганаас олон улсын мэргэшсэн зөвлөхүүд болон эрдэмтэн судлаачдын зөвлөмжийг Монгол Улсын шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчидтай хамтран хэлэлцэж Монгол Улсын шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулах боломжийг тодорхойлон зөвлөмж гаргах аж.
Энэ үеэр монгол судлаачид гадны эрдэмтдээс суралцаж, туршлага хуваалцаж чадсан хэмээн уулзалтыг зохион байгуулагчид хэлж байна. Өнгөрсөн хоёр өдөр бол бидний хувьд бусдаас суралцах боломжийг олгосон цаг хугацаа байлаа. Шинжлэх ухааны хөгжилд тулгуурлаж улсаа хөгжүүлэх зорилготой бидний хувьд тус чуулган нь шинэ мэдлэг олж авах, гадны өндөр хөгжлөөс суралцаж ховор тохиол байв хэмээн онцолсон юм.
Чуулганы үеэр АНУ-ын ХOK архитектурын фирмийн ерөнхий дизайнер, дэд ерөнхийлөгч Билл Оделлоос Монголын шинжлэх ухааны хөгжлийн талаарх санал бодлыг нь сонслоо.
-Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцана уу?
-Маш хүйтэн орон юм. Монголд ирэхээсээ өмнө "Тус оронд яах гэж очих гэж байгаа билээ" гэх зорилгоо судалж байсан. Миний ирсэн зорилго тодорхой учраас судалгаатай ирсэн. Өөрөөр хэлбэл, би Монголын залуу иргэдэд туслах зорилготой ирсэн. Тэдэнд сайн амьдрал, хүчирхэг нийгмийг хэрхэн бий болгох талаарх мэдээллийг өгөхийн тулд ирсэн юм. Зорилгоо ухамсарлаад ирсэн гэж ойлгож болно. Залууст чөлөөт эрэл, хайгуул хийх нийгмийг өгөх ёстой. Оюутнуудад асуудлыг яаж шийдэх вэ гэдэг аргачлалыг нь зааж өгөх ёстой. Тэгэхийн тулд алдаа хийх боломжийг нь олгох ёстой. Алдаа хийхгүйгээр шинэ зүйлийг төгс хийж сурна гэж үгүй юм. Жишээ нь Apple компани маш олон алдаа хийж байж өнөөдрийн түвшинд хүрсэн. Алдахаас айхгүй. Алдаж байж сурна. 2006 онд Саудын Арабд нэг төсөл хэрэгжүүлсэн. Энэ төсөл нь судалгаанд тулгуурласан их сургуулийг бий болгох байсан. Саудын Араб зөвхөн газрын тосонд суурилсан биш боловсрол, мэдлэг, шинжлэх ухаан, эдийн засаг, аж үйлдвэрт суурилсан орон болгохын тулд тус төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийг хэрэгжүүлэхдээ нээлттэй ажилласан. Гадны сургуулиудаас суралцаж, хамтран ажилласан. Нээлттэйгээр ажиллах нь Монголд зохицох загвар юм.
-Өөрийн ажилладаг Хок фирмийн талаар танилцуулна уу?
-Манай компани бол дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Дэлхий даяар 25 салбартай. Эрүүл мэнд, боловсрол, нисэх буудал гэх мэт олон чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг. Хамгийн чухал салбар нь боловсролын салбар. Бид боловсролын салбарыг ямар загвараар хөгжүүлэх нь зохистой юм бэ гэдгийг судалж байгаа. Бидний хийж буй ажлыг дэлхийн хөгжил гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, шинжлэх, ухаан, технологийн хөгжил нь түүхийн хөгжил юм.
-Монголын боловсролын салбарт ямар загварыг хэрэгжүүлбэл үр дүнтэй вэ. Та саналаа хэлэхгүй юу?
-Өөрчлөлтийг хийх нь их хүнд ажил юм. Гэхдээ залуус руу хандах хэрэгтэй. Тэдний оролцоог хангах ёстой. Залуус шинийг санаачилдаг учраас шинэ үеийг бэлд. Тухайлбал, оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх. Ганц хичээл заадаг үйл явц хоцрогдсон байна. Одоо 30-40 минут багш хичээл заагаад үлдсэн цагтаа оюутнуудыг идэвхжүүлж, тэднээр асуудлын шийдлийг хайлгуулах хэрэгтэй. Заах арга барилаа өөрчлөх хэрэгтэй.
-Оюутнуудыг хичээлдээ илүү идэвхтэй болгохын тулд яаж ёстой вэ?
-Их сургууль нийгэмтэйгээ бас харьцдаг байгууллага байх ёстой. Их сургууль мэдлэг олгох нь мэдээж чухал. Гэхдээ бас нийгэм төртэйгээ харьцах ёстой. Тэгэж байж амжилтад хүрнэ.