Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаар нийслэлийн 2016 оны төсвийг баталлаа.
Нийслэл 2016 онд хотын шуудын орлого 564,8 тэрбум, дүүргүүдийн орлогын төлөвлөгөө 134,1 тэрбум нийт орлогын төлөвлөгөө 698,9 тэрбум төгрөг байхаар тогтов.
Харин нийслэлийн орон нутгийн төсвийн зарлагыг 578,2 тэрбум төгрөг орчим байхаар тооцсон байна.
2016 онд нийгмийн халамжийн зардал 101,2 тэрбум, нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах зардалд 53,1 тэрбум, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд машин цагийн тариф олгох зарлалд 43,6 тэрбум, нийслэл, дүүргийн хот тохижуулах зардалд 57,3 тэрбум, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт 3,6 тэрбум, нийтийн тээврийг хөгжүүлэх зардалд 1,9 тэрбум зарцуулахаар тооцсон байна.
Энэ жилийн хувьд эдийн засаг хүндрэлтэй байгаа ч тэвчиж болох урсгал зардлуудыг хэмнэж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд зориулан 5,4 тэрбум орчим төгрөгийг зарцуулах юм. Энэ нь бичил бизнесийг дэмжих сангийн зардалд 4 тэрбум, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зардалд 1,0 тэрбум төгрөг байх юм.
Нийслэлийн Хөдөлмөрийн газар нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран 15 мянган ажлын байр шинээр бий болгож, 20 мянган иргэнийг байнгын болон түр ажлын байраар хангаж зуучлах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.