Үндэсний супер лигийн даваа гарагийн тоглолт Д.Доржпүрэв эзэнтэй Төв аймгийн Төв ургац баг эхний тоглолт М.Өсөхбаяр эзэнтэй Мон-Алтиус багийн эсрэг хийсэн юм.
Мон-Алтиус болон Төв Ургац багийн хувьд шинэ улирал эхнээс легионер тоглогчдоо гараанд гаргалаа.
Өнгөрсөн улиралд Харцагууд багт тоглож байсан НБА-ын экс цэрэг Андре Браун самбараа хамгаалах бол хамгаалагчийн байрлалд Орландо Мэжик багийн холбон тоглогч Си Жэй Уотсоны дүү Кашиф Уотсоныг авчирсан.
Төв ургац баг гарааны үндсэн холбогчоор Нигери улсын Үндэсний шигшээ багт тоглогч Келечи Кэй-Си Ануна болон самбараа мануулахаар НСАА-ын I дивизонд тоглож байсан 209 см өндөр нуруулаг тоглогч Г.Гаскин ирсэн.
Тоглолтын эхнээс Мон-Алтиус багийн залуус давамгай тоглолтыг үзүүлж үзэгчдийн анхаарлын төвд багтсан Кашип Уатсон эхний хагас 22 оноо авлаа.
Мон-Алтиус гурван үеийн турш тэргүүлж 23 оноогоор хошуучлах мөч хүртэл байлаа. Гэтэл гуравугаар үеийн төгсгөлд Төв ургац багийн З.Доржсүрэн холын зайн шидэлтийг гурав ч дараалан амжилттай гүйцэтгэж багаа сэргээж улмаар сэлгээнээс гарч ирсэн Д.Мөнхтөрийн бөмбөг таслалт алсын зайн шидэлтүүд оноог ойртуулан есөн онооны зөрүүтэй болгосон.
Дөрөвдүгээр үеийн 4:08 секундэд тооны харьцаа 81:81 болон тэнцэж Д.Дэлгэрнямын дамжуулалтаар Б.Тамжид багтаа хоёр оноо авч 83:81 болж Төв ургац тэргүүлж эхэлсэн.
Хариу довтолгоонд Ц.Мэргэний довтолгоо амжилтгүй болж Төв ургацаас Ганболд хоёр оноо авч 85:81 болж улмаар 88:85-аар Мон-алтиус багийг буулган авч анхны хожлоо байгууллаа.
“Төв Ургац” төвийн тоглогч Д.Дэлгэрням 18 оноогоор багаа тэргүүлсэн бол З.Доржсүрэн, Келечи Ануна, Б.Тамжид, Х.Бат-эрдэнэ нар 10-аас дээш оноо авч жигд тоглолтыг үзүүлсэн юм.
Харин харамсалтай хожигдол хүлээсэн Мон-Алтиус багаас Кашип Уатсон 31 оноо Андре Браун 21 оноо 14 самбар Ц.Мэргэн 17 оноо авсан.
Төв ургац баг I тойргийн дараагийн тоглолт маргааш 18,00 цагаас Спортын төв ордонд Их-өргөө Аравтууд багийн эсрэг хийх бол Мон-Алтиус баг ирэх баасан гарагт Харцага багийн эсрэг тоглоно.