АСЕМ-ын дээд түвшиний уулзалтын зам тээвэр, онгоцны буудалтай холбогдсон бэлтгэл ажил 90 гаруй хувьтай явж байна гэж АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны ахлах албан тушаалтан, Элчин сайд Л.Оргил өнөөдөр мэдээллээ.
АСЕМ-ын бэлтгэл ажлын албаныхан дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын шугамаар Ёслол зохион байгуулалтын асуудал хариуцсан Европын холбооны гурван хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Эдгээр хүмүүс АСЕМ-ын уулзалтаар зочид, төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудлуудын бэлтгэл ажилтай танилцжээ.
Дэмжлэг, туслалцаа, зөвлөгөө өгөх чиглэлээр Европын комисст олон жил ажилласан ёслолын ажиллагааны зохион байгуулалтын туршлагатай Шбук Бахер гэдэг хатагтайг ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн томилж ажиллуулахаар болсон байна.
Зочид буудлын үйлчилгээний ажилтан, мэргэжлийн тогоочдыг бэлтгэх сургалт, ажлууд хийгдэж байгаа аж. Тухайлбал АСЕМ-ын түншээр шалгарсан зочид буудлуудын тогоочдын ур чадварыг шалгах ажлыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан гэв.
Түүнчлэн АСЕМ-ын зочид, төлөөлөгчдийг хүлээн авах 45 буудлын хөрөнгийн асуудлыг судалж үзээд 150 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгохоор болсон билээ. Энэ талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тус зээлийг улсаас зүгээр өгч байгаа мөнгө гэсэн утгатай буруу ташаа мэдээлэл явж байна. Энэ бол буцаж төлөгдөх нөхцөлтэй, тав хүртэлх жилийн хугацаатай 7-9 хувийн хүүтэй зээл гэдгийг хэллээ.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир