Улаанбаатар хотод Монгол туургатны боксын анхдугаар тэмцээн арав хоногийн дараа болох гэж байна. Уг тэмцээнд Монгол, Халимаг, Тува, Буриад, ӨМӨЗО-ы боксчид зургаан жинд өрсөлдөх юм.
18-40 насныхныг хамарч буй уг тэмцээн 2007 оноос хойш Монголд зохион байгуулагдсан анхны олон улсын тэмцээн гэдгээрээ онцлогтой. Гурван өдрийн турш Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах анхдугаар тэмцээнд зохион байгуулагч орон давуу эрхээ эдэлж дөрвөн тамирчин оролцуулна.
Тодруулбал, Монголын боксын холбооны чансаагаар эхний дөрөвт багтсан тамирчид туурга нэгт боксчидтой өрсөлдөх аж. Харин бусад орноос сонгон шалгаруулалтаар шалгарсан шилдэг тамирчид оролцох юм.
Зургаан жингийн аваргууд 750 кратын сорьцтой цэвэр алтан гэрэгэ бүхий цом 1500 ам.долларын эзэн болно. Харин удаалсан тамирчид 500, 1000 ногоон халааслах нь.
Дашрамд сонирхуулахад, Монголын туургатны анхдугаар наадмыг санаачлагч “Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ийнхэн үүний дараа шатар, үндэсний бөхөөс гадна миссийн тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах нь.