Туркийн Истанбул хотын Байрампаша дүүргийн метроны буудлын ойролцоо өчигдөр /12.1/ дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас нэг хүн амиа алдаж, таван хүн шархадсан гэж ВВС дамжууллаа.
Метроны буудлын ойролцоо байрладаг автомашины зогсоолд машин дотор байсан гар бөмбөг дэлбэрчээ. Одоогийн байдлаар Байрампаша метроны буудлын үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа юм.
Хэргийн газар цагдаа болон тусгай албаныхан ажиллаж байгаа юм. Дэлбэрэлт үйлдсэн хэргийн сэжигтнээр 28 орчим насны залууг эрэн сурвалжилж эхэлсэн байна.
Сүүлийн үед Туркийн томоохон хотуудад халдлага ихээр гарах болсон. Тодруулбал өнгөрсөн аравдугаар сарын 10-нд Анкарад явуулж буй курд террористуудын үйл ажиллагааг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, энх тайван байдлыг дэмжихээр бямба гарагийн өглөө цугласан Үйлдвэрчний болон нийгмийн идэвхтнүүдийн дунд хоёр бөмбөг дэлбэрчээ. Үүний улмаас 103 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн шархадсан юм.
Эх сурвалж: ВВС