2016 онд нийслэлийн төсөв 698.9 тэрбум төгрөг байна
Нийслэлийн 2016 оны төсвийг хоёр удаа хэлэлцүүлсний эцэст даваа гарагийн 19.00 цагт анхны хувилбараар нь буюу 698.9 тэрбум төгрөг байхаар баталлаа. Гэхдээ төсвийн төсөлд олон өөрчлөлт орсон.
Ирэх оны төсвийг батлах нийслэлийн ИТХ-ын даваа гарагийн 32 дугаар хуралдаан 09.00 цагт товлосон ч 10.00 цагт эхлэв. Гэтэл бямба гарагт хуралдсан Төсвийн хорооны хуралдаанд МАН-ын бүлгийн төлөөлөгч нар саналаа хэлээгүй тул хуралдсан гэж үзэхгүй гээд, тус намын бүлгээс ирэх оны төсөв батлахаас өмнө Төсвийн байнгын хороо хуралдах ёстой хэмээв. Тиймээс нийслэлийн 2016 оны төсвийг хугацаа алдалгүй батлахын тулд Төсвийн хороог дахин хуралдуулж, төсөв батлах нэгдсэн хуралдааныг 14.00 цагийн орчим эхлүүллээ.
Нийслэлийн 2016 оны төсвийн орлогыг 698.9 тэрбум төгрөг байхаар тооцов
Нийслэлийн ИТХ-ын АН-ын бүлгээс нийслэлийн төсвийн хөрөнгөөс дараах байдлаар хасах санал оруулав. Нэгдүгээрт, цахим архив төслийг хэрэгжүүлэх 962 сая төгрөгөөс 500 саяыг, хоёрдугаарт, Нарангийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хоёрдугаар ээлжийг барих 1.5 тэрбум төгрөгөөс мөн 500 саяыг, гуравдугаарт, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих дэд хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хоёр тэрбум, дөрөвдүгээрт, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын гуравдугаар баазыг шинээр байгуулах найман тэрбумаас дөрвөн тэрбум, тавдугаарт, нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлэг тохижилтын ажлын 7.9 тэрбум төгрөгөөс 671 саяыг төгрөгийг хасах саналыг АН-ын бүлгээс гаргасан.
Ийнхүү нийт 7.67 тэрбум төгрөгийг танаж, шаардлагатай 14 ажилд нэмж зарцуулах санал гаргасан. Тухайлбал, Улаанбаатар хотын төв номын сангийн засвар, нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах, хүүхдэд ээлтэй төслийг хэрэгжүүлэх зэрэг чухал гэсэн олон ажлууд багтсан байлаа. Түүнчлэн нийслэлийн өмчийн концессын зүйлд 81 төсөл арга хэмжээг оруулах санал оруулсан юм.
Үүний дараа нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгээс нийслэлийн 2016 оны төсвийн төслийн талаар шүүмжлэлтэй байр сууринаас хандаж буйгаа хэллээ.
Нийслэлийн 2016 оны төсвийн төслийн орлогыг 698.9 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Энэ нь 2015 оны тодотгосон 635.8 тэрбум төгрөгийн төсөв 20 гаруй хувиар өссөн байгааг онцлов. Эдийн засгийн хямралыг даван туулахаар ажиллаж байгаа энэ үед 2016 оны төсвийн төсөлд урсгал зардлыг хэмнэхэд нийт 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хасах саналыг тэд гаргалаа. Мөн өмч хувьчлалын жагсаалтад дан хүүхэд, залуусын барилгыг оруулсан байгааг буруушаав. Түүнчлэн концессоор хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын шалгуур нь төлөвлөлтийн нэгдсэн бодлогогүй, ашгийн тооцоог бүрэн хийгээгүй, холбогдох байгууллагуудаас санал аваагүй байгаа нь концессын зүйлийн жагсаалтыг жил бүр оновчгүй баталсаар байгааг харуулж байна гэдгийг дурдлаа.
Дараа нь нийслэлийн 2016 оны төсвийн төсөлд тусгуулах саналаа танилцуулсан юм. Тус бүлгээс Багануур дүүрэг дэх “Ус дулаан дамжуулах төв”-ийн барилгад 1.4 тэрбум төгрөг, Улаанбаатар хотын хогны балансыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор төрөл бүрийн нийлэг хог хаягдал дахин боловсруулах жижиг оврын үйлдвэр байгуулахад 639 сая төгрөг, “Хүнс хангамж” НӨҮГ-ын агуулахын барилга барихад шаардлагатай 350 сая төгрөг, Сонгино хайрхан дүүргийн 5 дугаар хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэг байгуулахад нэг тэрбум төгрөг шаардлагатай гэжээ.
Концессын зүйлд 81 төсөл арга хэмжээг оруулах санал оруулсан
Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ё.Отгонбаяр "2016 оны төсвийг ярилцаж байхад өнгөрсөн хоёр жилийн гүйцэтгэлийг нэлээд харсан. Тиймээс өнгөрсөн хугацаанд түлхүү тавьсан авто зам, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, тохижилтын чиглэлээр гүйцэтгэсэн ажлаа энэ жилдээ дуусгая гэсэн байр сууринаас 2016 оны төсвийг хэлэлцэж байна. Засгийн газрын хоёр удаагийн тогтоолоор нийслэлийн урсгал зардлыг бууруулсан. Буурсан байгаа урсгал зардлыг дахин танах боломжгүй. Тиймээс одоо батлагдах төсвийг хэтрүүлэхгүйгээр 2016 онд нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ажиллах саналтайгаар манай бүлэг төсвийн хөрөнгийг зарцуулна.
Мөн өнгөрсөн хоёр жилд бид бүтээн байгуулалтын ажил чамгүй хийсэн. Энэ бүхнийг орхигдуулахгүйн тулд эдийн засгийн хямралтай байгаа үед өмч, хувьчлалын жагсаалтыг хэвээр баталлаа. Иргэдийн дунд шүүмжлэл дагуулж буй хэд хэдэн обьёкт бий. Гэхдээ ирэх онд аль болох хөрөнгө оруулалтыг таслахгүй, орлогыг бууралахгүйн тулд энэ чиглэлийг барина. МАН-ынхан улсын хэмжээнд эдийн засаг сул байна, нийслэл хөрөнгө оруулалтаа нэмлээ гэж байна. Бид хөрөнгө оруулалтаа нэмэж байгаа нь дагаад хямрах биш ажлын байрыг хадгалж үлдэхийг хичээнэ" гэв.
Төсөв батлах хурал энэ мэт намуудын бүлгийн саналаар сунжирсны эцэст баталлаа.
Б.Бямбасүрэн