УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар томилогдсон даруйдаа шүүхийн шинэчлэлийн ажлыг эхлүүлж, тодорхой хөрөнгө зарцуулсан. Гэвч шийдлийн Засгийн газар байгуулагдаж, Д.Дорлигжав Хууль зүйн сайдаар томилогдож, Х.Тэмүүжингийн автортой шинэчлэлийн ажлуудыг “зогсоох” шийдвэрийг гаргасан.
Түүний нэг бол Үндсэн хуулийн цэцэд маргаан дагуулаад буй Шүүх байгуулах тухай хууль. УИХ өнгөрсөн долоо хоногт Шүүх байгуулах тухай хуулийн нэг болон хоёрдугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан. Ингэснээр аймаг бүрт давж заалдах шатны шүүх, дүүрэг бүрт анхан шатны шүүх байгуулах нөхцөл үүсээд буй. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд улс орны эдийн засаг, төсөв, санхүү хүндрэлтэй байгаа гэсэн шалтгаанаар уг тогтоолд өнгөрсөн долоо хоногт хориг тавьсан.
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдлээ
Тэрбээр хориг тавих болсон үндсэн шалтгаанаа ийнхүү дурджээ. Тухайлбал, Шүүх байгуулах тухай хуулиар аймгийн давж заалдах шатны нийт 26 шүүхийг байгуулна. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн тоо 42-т хүрнэ. Мөн дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх 18 болж байгуулагдана. Үүнтэй уялдуулан давж заалдах шатны шүүхэд ерөнхий шүүгч 26, шүүгч 72, анхан шатны шүүхэд долоон шүүгчид нийт 105 шүүгчийн орон тоог нэмэх хэрэгцээ гарч байна.
Үүнээс гадна эдийн засгийн хувьд давж заалдах шатны шүүхийг аймаг тус бүрт, дүүргийн шүүхийг дүүрэг тус бүрт байгуулснаар 2016 оны төсөвт нийт 11.3 тэрбум төгрөгийн ачаалал үүсэх аж. Тухайлбал, шинээр бий болж буй орон тооны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 6.9 тэрбум, тавилга, техник хэрэгслийн зардалд хоёр орчим тэрбум, шүүх, шүүхийн тамгын газрын бланк, тамга, тэмдэг, хаяг хийлгэх зардалд 11.9 сая төгрөг зарцуулах тооцоо гаргажээ. Мөн шүүгч нарыг тухайн аймаг руу нүүлгэн шилжүүлэх зардалд 187.7 сая төгрөг, шилжин ажиллаж буй шүүгч нарын амьдрахад шаардагдах байрны түрээсийн зардалд 561.6 сая төгрөг, шүүхийн байргүй болон шүүхийн байр хүрэлцэхгүй газруудын шүүхийн барилгын түрээсийн зардалд 1.1 тэрбум, засварын зардалд 400 сая төгрөг тус тус шаардагдахаар байгаа аж.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдлээ. Бүлгийн дарга С.Бямбацогт “Хэлбэр талаас нь харахад Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд хориг тавьж байгаа мэт боловч агуулга талаасаа Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт хориг тавьсан. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж үзсэн. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан нь сүүлийн 23 жилд анхны тохиолдол” гэв.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Цэц хоёр удаа энэ асуудлыг хэлэлцэж, Үндсэн хууль зөрчсөн байна гэх дүгнэлт гаргасан. Үүнийг УИХ хүлээж авах шийдвэр гаргасан. Үүнд л Ерөнхийлөгч хориг тавьсан. Гэхдээ энэ нь Үндсэн хууль зөрчсөн хориг болж хувирна. Ерөнхийлөгч эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учир хориг тавьж байгаа хэмээн тайлбарласан байсан. Угтаа бол ямар ч зардал гарахгүй. 2003 оны хуулиар аймаг бүрт давж заалдах шатны шүүх байсан. Үүнийг л буцаагаад байгуулбал нэмэлт зардал гарахгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Аймаг бүрт давж заалдах шатны шүүх, дүүрэгт бүрт анхан шатны шүүх байгуулах нөхцөл үүсээд буй
Харин Ардчилсан намынхан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаар болжээ. Энэ талаар УИХ- ын гишүүн Ш.Түвдэндорж “Бидний явуулсан шүүхийн шинэчлэлийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэц үзсэн. Гэтэл энэхүү шинэчлэл нь амьдралд хүрээд байна. Төсвийг нь батлаад, зохион байгуулалтын ажлыг хийсний дараа энэхүү асуудал үүссэн. Тиймээс уг шинэчлэлийг цуцлах санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгаагүй” гэлээ.
Ямартай ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах, эсэхийг өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эцэслэнэ. Хэрэв УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авбал уг асуудлыг Үндсэн хуулийн цэц дахин хэлэлцэнэ.
Б.Даваатогтох