Монголчуудын малтайгаа хэрхэн харилцдаг уламжлалыг харуулсан цогц зан үйлийн нэг болох ботго авахуулах зан үйлийг ЮНЕСКО-ийн яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэлээ.
Намибиа Улсын Виндхоэк хотноо хуралдаж буй ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын аравдугаар чуулганаар өчигдөр ийнхүү бүртгэж авсан бөгөөд энэ нь манай улсаас дэлхийд данстай болж буй 13 дахь соёлын биет бус өв юм.
“Ботго авахуулах зан үйл”-ийг нэр дэвшүүлэх баримт бичиг, хэрэглэгдэхүүнийг бэлтгэн боловсруулах баг 2012 оноос хойш судалгааны ажил хийсэн.
Ингэ хоёр жилд нэг удаа төллөдөг бөгөөд нэг ботгоо эх нь голох тохиолдол гардаг. Үүнийг монголчууд шийдэх өвөрмөц гарц олж чадсан нь ботго авахуулах зан үйл юм. Хөгжим, дуугаар дамжуулж мал адгуустай харилцдаг зан үйл өөр улс оронд төдийлэн байхгүй учраас энэ зан үйлийг яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай байсан юм.
“Соёлын биет бус өв бол яах аргагүй үндэстний баталгааны нэг хэсэг. Ботго авахуулах зан үйл гэхээр хүмүүс мэддэг юм шиг хэр нь бодит байдал дээр хийхээ ч больж байна. Тиймээс ЮНЕСКО-д бүртгүүлж, хамгаалж, өвлүүлэх зайлшгүй шаардлагатай” хэмээн судалгааны багийн ахлагч, ШУТИС-ийн Түүх антроплогийн багш, доктор Ю.Болдбаатар ярьж байсан.
Тэгвэл судалгааны ажлын үр дүн гарч ботго авахуулах зан үйлийг ЮНЕСКО бүртгэж авлаа.