Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордон дахь Иргэний танхимд болсон.
Гэтэл уг төслийг дэмжихгүй гэдгээ улс төрийн найман намын төлөөлөл илэрхийллээ. Хэвлэлийн бага хуралд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж, Хамуг монгол хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, Ардчилсан хөдөлгөөний намын ерөнхий нарийн бичгийн дарга М.Ганзориг, Ногоон намын дарга О.Бум-Ялагч, БНН-ын нарийн бичгийн дарга н.Зоригоо нар оролцсон юм.
НЭГ АНГИЙН 31 ХҮҮХЭД НИЙЛЭЭД НАМ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙГ ХУУЛИЙН ТӨСӨЛД ОРУУЛЖЭЭ
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Улс төрийн намын тухай хуулийн төсөл дэх хүлээж авах боломжгүй заалтуудыг онцлов. Энэ хуулийн төсөлд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх намыг татан буулгаж, СЕХ шинээр бүртгэнэ, бүртгэх үйл явц, санхүүжилт олгох, тараах, татан буулгах асуудлыг СЕХ, Иргэний бүртгэл мэдээллийн төв хариуцах заалт оруулж ирсэн аж. Тэрээр "СЕХ эрх баригч улс төрийн намын нөлөөлөлд байдаг нь ил болсон. Энэ нь улс төрийн намуудыг эрх баригч улс төрийн хүчин мэдэлдээ байлгах гэсэн оролдлого.
Улс төрийн нам байгуулах босгыг одоогийн хуулиар 801 хүнээр тогтоосон байдаг. Гэтэл энэ хуулийн төсөлд 31 хүн нам байгуулж болохоор заажээ. Өөрөөр хэлбэл, нэг ангийн хүүхдүүд нам байгуулах боломжтой болох нь. Монгол Улсад 24 нам ихдэж байна гэж ярьдаг. Гэтэл насанд хүрсэн хүнийхээ тоонд хуваавал 200-800 нам байгуулах боломж Ерөнхийлөгчийн өргөн барих гэж байгаа хуулийн төсөлд оржээ" гэв.
Улс төрийн намуудад хариуцлага тооцох заалтад намууд сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. Учир нь тухайн намын гишүүн нь ёс суртахууны асуудал гаргавал тэр намыг татан буулгах заалт оруулсан байна.
16 насанд хүрвэл намын гишүүн байж болно гэжээ. Гэтэл Үндсэн хуульд зааснаар 18 настай хүн сонгуульд саналаа өгөх эрхтэй.
Мөн гурван удаа захиргааны шийтгэл авбал намыг нь татан буулгах асуудал ярихаас гадна иргэн 16 насанд хүрвэл намд элсэх боломжтой болох аж. Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат "Миний хувьд Өвөрхангайн сонгуулийн саналыг луйвардсаныг эсэргүүцэж, АН-ын хоёр гишүүнийг тангараг өргүүлэхгүй гэж Төрийн ордны гадаа жагсаал хийсний төлөө хоёр удаа 10 мянган төгрөгөөр торгуулсан. Хэрвээ гурав дахь удаа жагсаж, захиргааны хариуцлага хүлээвэл харьяалагддаг нам нь татан буугдах хэмжээний асуудал яригдах юм байна.
Санхүүгийн тайландаа гурван удаа алдаа гаргавал мөн татан буулгах заалт оруулсан байна. Үндсэн хуультай зөрчилдсөн олон заалт оржээ. Тухайлбал, 16 насанд хүрвэл намын гишүүн байж болно гэжээ. Гэтэл Үндсэн хуульд зааснаар 18 настай хүн сонгуульд саналаа өгөх эрхтэй. Улс төрийн нам фракцгүй болно, улс төрийн маргаан, зөрчлөө дотооддоо шийднэ гэсэн заалт орж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн төсөл улс төрийн зөрчил, маргаанаа дотооддоо шийдэж чадахгүй байгаа намд зориулагджээ" гэв.
АЛИВАА НАМЫГ ЭРХ БАРИГЧ ХҮЧНЭЭС ШУУД ХАМААРАЛТАЙ БОЛГОХ ГЭЖ БАЙНА
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж:
Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий. Энэ төслөөс их зүйл хүлээж байсан ч хүлээлт талаар боллоо. Монгол Улс ямар дэглэм рүү яваад байгаа юм, Ерөнхийлөгч болон түүний тамгын газар юу бодоод байгаа юм гэдэгт эргэлзэхэд хүрч байна. Бид чинь иргэний ардчилсан нийгэм байгуулна гэсэн. Гэтэл Ерөнхийлөгчийн өргөн барих гэж байгаа хуулийн төсөл Үндсэн хуулийн үзэл баримтлал, эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн байна.
Улс төрийн намын асуудал болгоныг хуульчлах, үйл ажиллагааг нь төрийн хяналтад бүрэн оруулах, аливаа намыг эрх баригч хүчнээс шууд хамааралтай болгох заалт оруулжээ. Нөгөө талаас бүхий л асуудлыг СЕХ-нд төвлөрүүлэх нь аймшигтай. УДШ-д намуудыг бүртгэж, хяналт тавьдаг нь олон улсын жишиг байтал гишүүнчлэлийг хүртэл СЕХ шийдэх нь. Монгол Улсын эв нэгдлийг хангах, Үндсэн хуулийг сахих үүрэг хүлээсэн Ерөнхийлөгчийн зүгээс ийм хуулийн төсөл оруулж ирсэнд туйлын харамсаж байна. Ийм хуулийн төслийг хэлэлцэх ямар ч боломжгүй. Намыг татан буулгах бүхий л аргыг оруулжээ.
ЭНЭ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БҮХЭЛД НЬ БУЦААЯ
БНН-ын Нарийн бичгийн дарга н.Зоригоо:
Хуулийг сайжруулах ёстой болохоос муутгах ёсгүй. Ерөнхийлөгчийн санаачилсан энэ хуулийн төслийг боловсруулахдаа ХБНГУ болон Ганын хуулиудыг харьцуулан судалжээ. Гана бол Африкийн улс. Бид ийм түвшний улс болж хувирчээ. Монгол Улс 2200 жилийн төрт ёсны түүхтэй улс шүү дээ.
ХБНГУ болон Ганын хуулиудыг харьцуулан судалжээ. Гана бол Африкийн улс. Бид ийм түвшний улс болж хувирчээ.
16 нас хүрсэн Монгол Улсын иргэд 31-үүлээ нам байгуулж болох юм байна. Энэ насанд үзэл бодол төлөвшөөгүй байдаг. Бид бүгд л залуу явсан. Насанд хүрсэн иргэдтэй харьцуулбал бараг 50 мянган нам бий болох боломжийг энэ хуулийн төсөл бүрдүүлэх гэж байна. Энэ бол ухралт, Монголын төрт ёсны түүхийг гажуудуулна.
Энэ хуулийн төсөл манай улсад олон намын системийг хязгаарлаж, дуу хоолойг нь боомилох оролдлого гэж харж байна. Өмнө УДШ-д бүртгэлтэй байсан, одоо СЕХ-нд харьяалагдах нь. Эрх баригч нам СЕХ-ны удирдлагыг томилдог. Тэгэхээр улс төрийн намуудын дарга нарыг эрх баригч намын дарга удирдах нь. Хуулийн төслийг бүхэлд нь буцаахыг хүсч байна. Ажлын хэсэг Ерөнхийлөгчийн нэрийг бодоосой. Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг боловсруулахдаа бүх намын төлөөллийг заавал оролцуулах ёстой.
ЕРӨНХИЙЛӨГЧ ОЛДСОН БОЛОМЖОО АШИГЛАЖ, ЭХ ОРНООР МИНЬ ТОГЛОЖ БАЙНА
Ногоон намын дарга О.Бум-Ялагч:
Одоо мөрдөж буй хууль шаардлага хангахгүй байна гэж Ажлын хэсэг үзэн, хуулийн төсөл боловсруулжээ. Яг юу нь болохгүй байна вэ гээд асуухаар хариулаагүй. Г.Уянга гишүүн Үндсэн хуулийг өөрчилнө гээд байдаг ч яг аль заалтыг гээд асуухаар мэддэггүй шиг.
Улс төрд болохгүй байгаа бүх юм Улс төрийн намын тухай хууль, улс оронд бүтэхгүй байгаа зүйл болгон Үндсэн хуулиас болсон юм шиг ярьцгаах юм. Энэ бол улстөрчдийн нисгэдэг л бор шувуу. Ерөнхийлөгч хууль эрх зүйнд хүрээнд олдсон боломжоо ашиглаж, улс эх орноор минь тоглох асуудал эхэлж байна. Өнөөдөр хямраад байгаа нам бол АН шүү дээ. АН-ын гишүүд манай намд хулгайчид үүрлэлээ гэж өөрсдөө ярьдаг. Энэ үнэн бол тэд шоронд байх ёстой. АН-ын цаг дуусч байна. Эвсэж хамтарч ажиллаж чадахгүй, одоо бусдыгаа хядах байдал руу орох нь. Энэ хуулийн төсөлд зааснаар маш олон нам бий болж, намын нэр хүндийг унаган, Ерөнхийлөгч л хэрэгтэй гэж ойлгуулах нь. Манай хоёр хөрш ч ийм захиалга өгдөг. Намд итгэх итгэл 80 хувь байна гэдэг ч үнэн хэрэгтээ 45 хувь болсон.
Бүх асуудлыг СЕХ-нд төвлөрүүлэх нь аймшигтай.
Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат:
Эрх баригчид Үндсэн хуулийг өөрчлөхдөө өөрсдийн эрх мэдлийг хязгааргүй болгох гэж санаархаж байна. Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхдөө зөвхөн өөрсдөө л сонгуульд ялахаар санаархаж байна. Улс төрийн намын тухай хуульд зөвхөн нэг нам нь бүх намын дарга байх өөрчлөлт хийхээр өнгөлзөж байна.
Үндсэн хуульд заасан эвлэлдэн нэгдэх эрхээр ийм аймшиггүйгээр оролддог тогтолцоо дарангуйлагч төрд л байдаг. Хэсэг бүлэгт зориулсан ийм хуулийн төсөл нийгэмд харанга дэлдэнэ.
АН АРГА ЯДААД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ДАМЖУУЛАН ЭНЭ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ОРУУЛЖ ИРЖЭЭ
Хамаг Монгол, хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр:
Асар олон жижиг нам байгуулах нь нийгмийг задална. Дэмжигч гишүүн, жинхэнэ гишүүн гэж намын гишүүдийг хоёр хуваах, ялгаварлах нь буруу. Дэмжигч гишүүн таслах эрхгүй гэнэ. Тийм бол намын гишүүн байгаад яах юм. АН арга ядаад Ерөнхийлөгчөөр дамжуулан энэ хуулийн төслийг оруулж иржээ. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэж энэ шүү дээ.