Маргааш Монголд анх удаа контентын салбарт бизнес эрхлэгчид чуулж, салбарын тулгамдаж буй асуудал, Монгол агуулгаа дэлхийд хэрхэн гаргах тухай ярилцах гэж байна. Тэгвэл оюуны бүтээлийн салбарт хамгийн чухал зүйл болох Оюуны өмчийн асуудлаар IP Consulting компанийн ерөнхий захирал Д.Дэлгэрцоотой ярилцлаа.
-Оюуны өмчийн талаар бид их ярилцах боллоо, та дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?
-Ер нь бол оюуны өмч гэсэн ойлголт Монгол улсад тийм шинэлэг зүйл биш юм. Түүхэн эх сурвалжаас авч үзвэл XIII зууны үеийн Их Засаг хууль, сүүл үеийн Халх журам хууль гээд олон хуульд оюуны бүтээл хийсэн уран дархчууд, шинийг сэдэгчдийг ивээн тэтгэж, хөхиүлэн дэмжиж байсан баримтууд бий.
Нөгөө талаас Социализмын үед Монгол улсын хууль эрх зүйн талаас бие даасан хууль байгаагүй боловч оюуны өмчтэй холбоотой, зохиогчийн эрх, шинэ бүтээл зэргийг эрх зүйн актуудаар хамгаалж байсан байдаг юм.
1952 болон 1963 оны иргэний хуулиудад тусгалаа олсон байгааг харж болно. Дараагийн нэг үе шат нь 1992 онд батлагдсан шинэ үндсэн хуульд оюуны өмчийг тусгасан байдаг юм. Үүний үр дүнд 1993 онд Монгол улсад хамгийн анхны Зохиогчийн эрхийн тухай хууль, Патентийн тухай хууль батлагдан гарч, бие даасан хуулиар зохицуулж эхэлсэн байна.
Тэгэхээр энэ талаас нь авч үзвэл оюуны өмч гэдэг зүйл бидэнд төдийлөн шинэ зүйл биш юм. Бид өнөөдрийн байдлаар олон улсын 16 гэрээ, конвенцид нэгдэн орсон байна. Гэтэл яагаад шинэлэг байгаад байна гэхээр 1993 онд батлагдсан бие даасан хуулиар “Оюуны өмч” гэдэг шинэ нэр томъё гарч ирсэнтэй холбоотой.
Өмнө нь Социализмын үед бид үүнийг “ШБОС” буюу Шинэ Бүтээл, Оновчтой Санаа гэж нэрлэдэг байлаа.
Оюуны өмч үндсэн хоёр салбараас бүтдэг. Нэг нь Аж үйлдвэрийн салбар, нөгөө нь Зохиогчийн эрхийн салбар.
-Энэ хоёр салбар нь хоорондоо ямар ялгаатай юм бэ?
-Аж үйлдвэрийн салбар гэдэг нь хөнгөн болоод хүнд үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхай, эрүүл мэндийн салбарт бүтээгдэж байгаа бүхий л бүтээлүүд шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, газарзүйн заалт, барааны тэмдэг гэсэн зүйлсээр хамгаалагдаж байдаг гэсэн үг.
Харин Зохиогчийн эрхийн салбар гэдэг нь Шинжлэх ухаан, Урлаг, Утга зохиолын салбарт хийгдэж байгаа бүтээлүүдэд хамаардаг. Энэ салбарын хувьд магадгүй өнөөдөр шинэ дуу бүтээсэн бол, шинэ бүжиг дэглэсэн бол шинэ кино хийсэн бол тэр бүтээсэн цагаас нь эхлэн шууд оюуны өмч болж хамгаалагддаг байх юм. Заавал бүртгүүлэх шаардлага байхгүй.
Учир нь Зохиогчийн эрхийн салбарын бүтээлийг 1887 оноос хэрэгжиж эхэлсэн Бернийн конвенцийн дагуу хамгаалдаг. Монгол улс энэ конвенцид нэгдэн орсон учир дэлхийн олон оронтой адил урлаг, утга зохиол, шинжлэх ухааны бүтээлийг бүтээсэн үеэс нь эхлэн хамгаалж байдаг болсон юм.
Гэтэл Аж үйлдвэрийн салбарын хувьд зохиогч нь өөрийн бүтээлийг тухайн улс орныхоо, манайхаар бол “Оюуны өмчийн газар”-т мэдүүлэг гаргаж, албан ёсоор гэрчилгээ авсны дараа өмч болж баталгааждаг.
Аж үйлдвэрийн салбарт Парисын конвенцыг суурь болгон ашиглаж байна. Хоёрдугаарт энэ хоёр салбарын хамгаалалтын хугацаа нь өөр. Монгол улсын Патентийн тухай хуулиар шинэ бүтээл 20 жил, бүтээгдэхүүний загвар 10 жил, ашигтай загвар 7 жил, барааны тэмдэг 10 жил эрхийн хамгаалалтад ордог.
Харин Зохиогчийн эрхийн салбарт тухайн бүтээлийн зохиогч насан туршдаа эрхийг нь эзэмшинэ. Ингээд тэр зохиогч нас барснаас хойш 50 жилийн хугацаанд тэр бүтээлийн зохиогчийн эрх тухайн хүндээ байдаг.
Гэхдээ зохиогчийн эрхийн салбарт нэг анхаарах ёстой зүйл бий. Тэр нь тухай бүтээл заавал хэлбэршсэн байх ёстой. Жишээ нь зохиол бичсэн бол ном болж хэвлэгдсэн байх, дуу зохиосон бол хөгжим нь бичигдэж, үг нь бичигдэж, дуучин нь дуулсан байх хэрэгтэй.
Ийм бодит хэлбэрт шилжсэн байж зохиогчийн эрх нь баталгааждаг. Гэтэл нэг ийм зүйл хааяа яригддаг. Би нэг санаа бодоод явж байтал, тийм хүн тэгээд хийчихжээ гэдэг. Гэвч санаа бодлыг оюуны өмчийн аль ч салбарт хамгаалах боломжгүй.
-Оюуны өмчийн хулгай, ялангуяа таны хэлснээр зохиогчийн эрхийн салбарт их гарч байна?
-Ер нь бол хүн юм бүтээж, сэдэж хийж байгаа тохиолдолд тэрийг нь хувилан олшруулж, ашиг олох гэсэн санаа бодолтой, сувдаг сэтгэлтэй хэсэг бүлэг хүмүүс байна. Зөвхөн манайд ч биш, аль ч улс оронд ийм хүмүүс бий.
Жишээлбэл аж үйлдвэрийн салбарт барааны тэмдгийн зөрчил нийт зөрчлийн 45-50 хувийг эзэлдэг байх юм. Бидний сайн мэдэхээр ийм зөрчил гарсны улмаас хуурамч бараа бүтээгдэхүүн зах зээлд ихээр нэвтэрдэг.
Зохиогчийн эрхийн салбарт арай өөр л дөө. Наад зах нь гэхэд түгээж байгаа хэлбэр нь өөр. Техник, технологийн энэ үсрэнгүй хөгжилтэй уялдаад ялангуяа цахим орчинд зохиогчийн эрхийн зөрчил их гарах болсон.
Түүнчлэн хувилан олшруулах төхөөрөмж нь одоо минутад хэдэн мянгаар хэвлэх чадалтай боллоо. Facebook, Twiiter болон .com өргөтгөл бүхий сайтуудаар ялангуяа кино, дуу зэрэг оюуны өмчийг хууль бусаар олон нийтэд түгээх явдал тун их болсон.
-Тэгвэл энэ зөрчилд бид ямар хариуцлага хүлээлгэж байна вэ?
-Мэдээж хэрэг хууль хяналтын байгууллагууд өөрийн хэмжээнд хяналт тавьж, зохих арга хэмжээг авч байгаа. Гэхдээ олон улс дамжсан, түрүүн хэлсэн шүү дээ .com өргөтгөлтэй сайтуудад арга хэмжээ авах хүндрэлтэй байдаг.
Сүүлийн жилүүдэд бидний мэдэж буйгаар зохиогчийн эрх зөрчсөн веб сайтуудын Монгол улсаас хандах гарцыг хаах гэх мэтээр арга хэмжээ авч байгаа. Харилцаа холбооны зохицуулах газартай, хууль хяналтын байгууллагууд хамтраад энэ арга хэмжээг авч байна шүү дээ.
Түүнчлэн цагдаагийн байгууллагад Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хүртэл байгуулагдлаа.
-Бид одоо юун дээр илүү анхаарч ажиллах ёстой вэ?
-Нэгдүгээрт бид өөрийн өмчдөө хэрхэн хандаж байгаад дутагдалтай зүйл байна. Жишээлбэл зохиогчийн эрхийг нь авсан хүмүүс өөрсдийнх нь бүтээлийг хэн нэгэн хувилан олшруулж, хууль бусаар нийтэд цацаж байгаа эсэхэд хяналтаа тавих үүрэгтэй.
Хоёрдугаарт өөрийн бүтээлийг оюуны өмчөөр хамгаалуулаагүй хувь хүн, аж ахуй нэгж олон байна. Аж үйлдвэрийн салбарынхан бүх л шинэ бүтээлээ хамгаалалтын тогтолцоонд оруулж байх ёстой шүү дээ.
Гэтэл Патент гэрчилгээг нь аваагүй байж хэн нэгэн миний өмчийг хулгайлчихлаа гэж хэлэхээр түүнийг нь зохицуулах арга байхгүй болж байгаа юм.
Үндсэндээ манайх хууль, эрх зүйн хувьд олон улсын жишигт нийцсэний сацуу, оюуны өмчтэй холбоотой олон улсын гэрээ конвенцид нэгдсэн учраас уран бүтээлчид, шинийг сэдэгчид өөрсдөө энэ тал дээр тун нухацтай ханддаг болох хэрэгтэй байна.
Наад зах нь хамтран ажиллаж байгаа тохиолдолд гэрээ байгуулдаг байх хэрэгтэй. Жишээ нь кино бүтээлээ гэхэд хэн зохиогчийн эрхийг нь эзэмших юм, зохиолыг нь үнэтэй, үнэгүй авсан эсэх нь тодорхойгүй, хөрөнгө оруулсан студи нь ямар эрхтэй байх юм гээд олон зүйлсийг хийхгүй орхиод байна.
Ер нь бол амаар л бүх юмаа яриад байдаг, цаасан дээр буулгасан юм байхгүй. Тэгэхээр энэ асуудлыг эхлээд цэгцэлж байж, аливаа зүйлийг хийхэд заавал цаасан дээр буух ёстой гэдгийг бүрэн ухамсарлаж байж бид дэлхийд гаргах, оюуны өмчийг хулгайлаад байгаа нөхөдтэй тэмцэх гэх мэтээр цаашдын ажлаа үргэлжлүүлэх нөхцөл нь бүрдэх юм.
Гол нь оюуны өмч гэдэг эдийн засгийн үр ашиг авч ирдэг зүйл гэдгээ сайтар ухамсарлаад нухацтай л хандах хэрэгтэй байна.