АНУ-ын Дикинсоны их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн бүсгүй хүсэл сонирхолдоо хөтлөгдөн загвар тэр дундаа сүлжмэл материалын салбарт хүч үзэхээр шийджээ.
Багынхаа мөрөөдлийг биелүүлэхээр алс холын АНУ-д сурсан мэргэжлээ “хаяад” сэтгэл шулуудан хийж эхэлсэн E.F.D нэрийн бүтээгдэхүүн нь захиалгаа аваад удаагүй ч хэрэглэгчдийн таашаалыг хүртэж байгааг тэрээр хэлсэн юм.
Нэхмэл эдлэл тэр дундаа ноолуур, хонины ноосон утсыг япон торготой хослуулан классик хэв загварыг агуулсан бүтээгдэхүүнийг тэрээр урладаг.
Япон торгоны биед суудаг, агаар сайн нэвтрүүлдэг чанарыг харгалзан тэрээр ноолууртай хослуулдаг бөгөөд хүйтний улиралд өнгө нэмэхээр цэцэг, навч бүхий өнгөлөг харагдаж байлаа.
E.F.D нэрийн анхны бүтээгдэхүүнээ гарснаас хойш хоёр сар гаруйн хугацаанд 20 орчим хэрэглэгч захиалга өгчээ. Анхлан зөвхөн чээжин талд торго оруулдаг байсан бол хуян хөөрдөг эмэгтэйн захиалгаар ханцуйнаас бусад хэсгийг нь торгоор хийсэн нь захиалагчийн сэтгэлд их хүрсэн байна.
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөөд ирсэн охин нь сурсан эрдмээрээ биш тэс өөр чиглэлээр ажиллах болсонд аав ээж нь дурамжхан байгаа гэнэ. Гэсэн ч ээж нь цамцных нь материалыг гадагшаа явааад ирэхдээ худалдаж авчирдаг талаар тэрээр ярьж байв.
Ингээд ноос, ноолуурыг өөр төрлийн материалтай хослуулан бүтээгдэхүүн гаргаж буй E.F.D нэрийн бүтээгдэхүүний зохион бүтээгч Ч.Энхжинтэй ярилцлаа.
-Анхны бүтээгдэхүүн өнгөрсөн есөн сард гарсан гэсэн. Тэр хүртэл бодож боловсруулахдаа хэр хугацаа зарцуулав?
-Хамгийн анх 2014 оны есдүгээр сард энэ нэрээ өгсөн юм. Тэгээд л тохирох материал, загварыг хайж явсаар яг жилийн дараа, энэ есдүгээр сард анхны цамцаа хийсэн. Ноолуурыг өөр материал жишээлбэл элгэн эсвэл торгон материалтай хослуулаад цамц хийх санаа төрөөд түүнээс хойш жил гаруй судалсан юм. Яагаад гэхээр элгэн болон торгон материал хүний биед их сууж өгдөг л дөө. Судалгааны үедээ бүтэлгүйтэх тохиолдол их гарч байсан ч шинэчлэгдэж явсаар өнөөдрийн загвар маань гарсан.
-Эдийн засагч мэргэжлээр төгссөн хүн яагаад загварын салбар руу урвачихав?
-Би багаасаа өсвөрийн загвар зохион бүтээгчдийн “Үнсгэлжин” наадамд оролцдог байсан. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд загвар зохион бүтээгчээр суралцах гэж байсан ч аав ээж маань дэмжээгүй. Тухайн үед хувцас загварыг төдийлэн тоодоггүй, ажлын байр ч ховор байсан болохоор эдийн засагч мэргэжлийг сонгосон.
Сургуулиа төгсөж ирээд хоёр жил гаруй арилжааны банкинд мэргэжлээрээ ажилласан. Ажлынхаа хажуугаар “Сити” дээд сургуулийн хувцас загварын ангид суралцаж эхэлсэн. Одоо ч гэсэн сурч байна. Тэгээд л өөрийнхөө багын мөрөөдлийг биелүүлэхээр зориглон хийж байсан ажлаа орхиод өөрийнхөө жижигхэн бизнесийг өргөжүүлэхээр явж байна даа.
-Тэгвэл яагаад заавал ноос, ноолууран бүтээгдэхүүн гэж?
-Манайд хамгийн олдоц сайтай, үнэ боломжийн материал бол ноос, ноолуур. Дээр нь ноос, ноолууртай өөр материал хольж хийсэн хувцас төдийлэн их биш. Ноос ноолуур гэхээр үндэсний хэв шинж агуулсан байх нь элбэг учраас классик хэв загварыг түлхүү гаргая гэж бодож энэ чиглэлийг сонгосон. Би бүтээгдэхүүнээ өдөр тутам өмсөх боломжтой, биед эвтэйхэн байхад илүү анхаардаг.
-Эхний бүтээгдэхүүн хэр удаж байж зарагдсан бэ?
-Хамгийн эхний бүтээгдэхүүнээ гаргаад л маргааш нь хүн худалдаад авчихсан. Тэгээд дараа нь яг тэр загварыг хийлгэе гэж утсаар ярьсан. АНУ, Польшоос захиалга хүртэл ирсэн. Таалагдсан болохоор л захиалж байна гэж бодоод их баяртай байна. Өөртөө цамц хийлгээд дараа нь биед их гоё сууж байна гээд дахин өөр хүнд захиалах тохиолдол байдаг. Тэр их гоё санагддаг юм.
-Шинээр даашинз хийсэн гэж байсан. Одоогийн байдлаар хэдэн бүтээгдэхүүнтэй болоод байна вэ?
-Одоогийн байдлаар ноос ноолуур торго хосолсон цамц, даашинз, хонины ноосон өмд үйлдвэрлэж байна. Удахгүй дан ноолууран цамц, эрэгтэй малгайтай цамц гаргахаар төлөвлөж байна. Бас гадуур хүрэм ноосоор хийх санаатай байна. Энэ биед маш эвтэйхэн байх болно.
Анхныхаа даашинзыг торго, ноостой хольж хийсэн. Классик загварын даашинз байгаа юм. Миний даашинзны загварууд ихэвчлэн шулуун загварынх байх болно.
Бас хөвөн даавуугаар компанийн логотой цамц хийж байна. Компаниуд дулаахан бас загварлаг хүрэм, цамц хийлгэхийг хүсвэл манайд хандаж болно шүү.
-Захиалагчийн нэрийг бичихээс гадна, очиж захиалга авдаг гээд хэрэглэгчдэд илүү ойр үйлчилгээг үзүүлж байгаа юм байна. Энэ талаараа ярихгүй юу?
-Хүмүүс ер нь өөртөө тусгайлан зориулсан зүйлд дуртай байдаг. Ялангуяа манайхан. Тийм болохоор тусгай үйлчилгээ юу байж болох талаар бодож байгаад энэ шийдлээр хийж эхэлсэн. “Говь”-ын захиалгын пальтонд тухайн хүний нэрийг бичиж өгдөг юм билээ. Тэр их гоё санагдаад захиалагчийн нэрийг ямар нэг нэмэлт төлбөргүйгээр бичиж өгвөл таалагдах байх гэж бодсон.
Дээр нь өнөөгийн завгүй үед биеийн хэмжээг очиж авдаг нь хэрэглэгчийн цаг зав хэмнэх боломжтойг олж харсан. Энэ нь ч хэрэглэгчдэд таалагдаж байгаа.
-Бизнес эрхлэхэд өөрийн тань эдийн засагч мэргэжил хэр тус дэм болж байна вэ?
-Эдийн засагч болохоор эрсдлээ эхэлж тооцох тал гарч байсан. За энийг хийвэл ийм болно, эрсдэл нь тэд гээд л юм болгоны түрүүнд эрсдэл тооцоод түүнээсээ халшрах үе байсан. Гэхдээ энэ бодлоо орхиод зоригтойгоор эхэлсэн маань зөв байж гэж бодож байна. Хоёр сар орчмын хугацаанд багагүй захиалга авлаа. Захиалагчид маань урмын үгс талархал хэлж, дахин захиалж байна гэдэг надад улам их эрч хүч бэлэглэж байна.
-Цаашдынхаа зорилгын талаар сонирхуулвал?
-Бодсон юм их бий. Хүмүүс очиж үзье, сонирхъё гэдэг юм. Одоохондоо гэртээ хийж байгаа болохоор тийм боломж хомс байдаг. Тиймээс эхний ээлжинд өөрийн гэсэн ажлын байртай, бүтээгдэхүүнээ зарах жижигхэн дэлгүүртэй болохыг зорьж байна. Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг өөр материалтай хольж болдог гэдгийг таниулах үүднээс цаашлаад бүтээгдэхүүнээ гадагш нь гаргахыг бас хүсдэг. Удахгүй нэг коллекци гаргахаар шийдчихсэн, ажиллаж байна. Загварынхаа тал дээр түлхүү ажиллана.
Одоо дөнгөж эхэлж байна. Бүтээгдэхүүнээ улам сайжруулна даа. Болно, бүтнэ гээд зүтгээд байвал том ирээдүй хүлээж байгаа гэж бодож байна даа.
E.F.D нэрийн ноолуур болон торго хосолсон цамц 150 мянган төгрөгийн үнэтэй. Харин энэ сарыг дуустал та 120 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой юм байна.
Хонины ноос болон торго хосолсон цамц 80, даашинз 110 мянган төгрөгийн үнэтэй. Таны захиалгыг 2-7 хоногийн хугацаанд бэлэн болгоно. Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.