Манай улсаас гадаад ажиллаж амьдарч байгаа иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газар, Төрийн банктай хамтран хилийн чанадад оршин суугаа, Монгол улсын иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сайн дурын төрөлд цахимаар даатгуулах үйлчилгээг нэвтрүүллээ.
Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Батсайхан “Анх удаа нийгмийн даатгалаа сайтад хандах замаар буюу цахим хэлбэрээр Төрийн банкны дансандаа гүйлгээ хийж шилжүүлэх боломжтой боллоо. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр тухайн иргэн нийгмийн даатгалын вэб сайтад хандаад шимтгэлээ төлөн, гэрээгээ байгуулна” гэв.
Хүн ам орон сууцны 2010 оны улсын тооллогын дүнгээс үзвэл гадаадад зургаан сараас дээш хугацааргаар амьдарч байгаа нийт 170140 монгол улсын харьяат иргэд байдаг. Энэхүү тоо жил бүр нэмэгдсээр байгаа юм. Тэдгээр иргэдийн дийлэнх нь тодорхой хугацааны дараа эх орондоо эргэж ирэх хүсэлтэй. Нийгмийн даатгалын шинэ үйлчилгээ тэдний нийгмийн баталгааг хангахад чухал үүрэгтэй юм байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан “ Нийгмийн даатгалд хамрагдаагүй, хөдөлмөрийн насны 600 мянган иргэн байгаа гэсэн судалгаа гарсан.
Гадаадад оршин суудаг иргэдийг нийгмийн даатгалд хамрагдуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр тооцоог шуурхай хийх ажил хүндрэлтэй байсан. Энэ асуудлаа Төрийн банктай хамтран шийдвэрлэлээ. Хилийн чанадад оршин суугаа иргэд тухайн улсынхаа банкнаас шууд төлбөр тооцоог хийж гүйцэтгэх боломж бүрдлээ. Ингэснээр тэдгээр иргэдийн нийгмийн баталгааг хангах, нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх бололцоотой” гэлээ.
Гадаадад амьдардаг Монгол иргэд цахимаар нийгмийн даатгалд хамрагдахдаа сайн дураар даатгуулах юм байна. Хилийн чанадаас нийгмийн даатгалд цахимаар хамрагдахдаа нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mn вэб сайтад хандаж, зааварчилгааны дагуу бүртгүүлэх ба Төрийн банкнд ямар нэгэн шитгэл төлөхгүй гэнэ.
Гэрэл зургийг shinelegmongol.wordpress.com-оос ашиглав.