Улс төрийн намын хуулийг шинэчлэх талаар яригдаж эхэлжээ. Төсөл хөтөлбөр ч гарчээ.
Мөн дахин хэсэг хүмүүс шинэ төсөл гаргах сурагтай. Ямартаа ч одоогийн гарсан төслөөр бол 36 хүн нам байгуулж болно гэнэ. Тэгвэл “Өдрийн сонин”-оос лав улс төрийн таван нам өлхөн гарах юм байна.
Дарга нар нь ч бэлэн. Ямар ч улстөрчдөөс дутах юмгүй нэр төртэй, олонд танигдсан, юмны наадах цаадахыг ул суурьтай ухаж боддог манай сонины албадын дарга нар болох П.Хашчулуун, Э.Энэрэл, Д.Мөнгөндалай, Н.Гантулга гээд захаасаа аваад хэн нь ч нэг намыг төвөггүйхэн удирдаад явчихна. Яагаад ингэж бичих болов гэхээр сүүлийн үед яригдаж байгаа Улс төрийн намын хуулийг шинэчлэх тухайгаас үүдэлтэй юм.
УИХ-аас улс орны хөгжилд тустай, ард түмний амьдралд хэрэгтэй хуулиудыг хэлэлцэн батлан гаргасаар байгаа. Хамгийн сүүлд л гэхэд Эрүүгийн хууль, Хамтын тэтгэврийн хуулийг батлан гаргасан бол Зөрчлийн хууль, Сонгуулийн хууль, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна. Энэ бүхэнд манай олон мянган уншигч санал бодлоо бидэнд зогсоо зайгүй илгээж байдаг.
Шүүмжилсэн, сайшаасан, шинэ санаа дэвшүүлсэн гээд өөр өөр өнцөг, өөр өөр агуулга бүхий санал санаачилгыг бид сониндоо нийтлэл болгон бичдэг хэрэг. Түүнээс биш дээшээ харж сууж байгаад зохион бичлэг хийдэггүй. Энэ удаа ч гэсэн Улс төрийн намын шинэчлэлийн талаар бидэнд санал бодлоо олон уншигч илгээсэн юм.
Намууд бат бэх байх, эрүүлээр хөгжих, үүний үндсэн дээр шинэчлэгдэж байх нь хамгийн зөв үйлдэл юм. Гэтэл Улс төрийн намын одоогийн шинэчилсэн хувилбар нь намыг бэхжүүлэх биш улам хэврэг болгох бололтой. Ардчиллыг чиг баримжаагаа болгосон дэлхийн ямар ч улс оронд намууд нь хүчтэй, бат бэх байж, өрсөлдөж, аль хүчтэй нь улс орноо удирдан чиглүүлж байдаг.
Нам гэдэг бол ард түмний хүсэл зориг бүрдэхэд тогтвортой, урт хугацаанд нөлөөлөх, төлөөлөгчийн байгууллагаар дамжуулах төрийн бодлого тодорхойлоход оролцох бодит зорилго эрмэлзэлтэй, үүнийгээ биелүүлэх нь гишүүд дэмжигчдийн тоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны цар хүрээ, тогтвортой байдлаар тогтоогдсон, хамтын хариуцлага хүлээдэг, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэд. Үүнийг хуулиар хүлээн зөвшөөрсөн.
Үргэлжлэлийг www.dnn.mn аас уншина уу.