Чөлөөтийн эмэгтэйчүүд багаараа аман хүзүүдэв


2015-12-12 16:30 GMT+8

ОХУ-ын Чуваш улсын Новочебоксарск хотноо М.В.Игнатьевийн нэрэмжит чөлөөт бөхийн нээлттэй олон улсын тэмцээн болж өндөрлөлөө.

Манай улсаас найман бөх хүч үзсэнээс долоо нь медалийн төлөө өрсөлдөж, тав нь медалийн эзэн болов.

58 кг-д ОУХМ П.Орхон алтан медаль хүртэж, 53 кг-д ОУХМ Д.Отгонцэцэг, 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг нар мөнгө, 58 кг-д ОУХМ А.Батцэцэг, Б.Шоовдор нар хүрэл медалийн эзнээр тодорч багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарлаа.

ОУХМ П.Орхон /“Алдар” спорт хороо/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Оросын бөх Ирина Кордюковаг 4:0, дараа нь А.Батцэцэгийг 11:3 онооны харьцаагаар хожсон.

Хагас шигшээ барилдаанд Оросын бөх Мария Люльковаг цэвэр ялж, алтан медалийн төлөө Оросын бөх, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт, Европ тивийн 5 удаагийн аварга Наталья Гольцтой барилдаж 6:1 онооны харьцаагаар дийлжээ.

63 кг-ын жинд гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга С.Батцэцэг нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Оросын бөх Анжела Фоменког ялж хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд Ирина Ёремина нарыг дараалан цэвэр ялж шувтаргын барилдаанд оросын бөх Инна Тражуковатай барилдаж 10:10 онооны харьцаагаар хожигджээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 2734 санал өгсөн байна.

Дээшээ