"Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулгыг Улаанбаатар хотноо анх удаа амжилттай зохион байгууллаа. Хоёр өдөр үргэлжилсэн санал асуулгад санамсаргүй сонгогдсон нийслэлийн 400 гаруй иргэн оролцсон байна.
Санал асуулгын үеэр иргэдийг 20 бүлэгт хуваан, ирэх жилүүдэд нийслэл хотод хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 томоохон төсөл хөтөлбөрт иргэдийн саналыг авч, зөвлөлдсөн юм. Үүнд
- “Туул усан сан” цогцолбор,
- “Экологийн коридор” байгуулах,
- “Эко парк” байгуулах,
- Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах зэрэг ажлууд багтсан байна.
Зөвлөлдөх санал асуулгыг дэлхийн 23 орны 40 гаруй хотод амжилттай явуулж, тухайн хотын багагүй асуудлыг иргэдтэй зөвлөлдөн шийдвэрлэсэн туршлага байдаг гэж Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчилалын хүрээлэнгийн захирал, профессор Жэймс С.Фишкин мэдээлсэн юм.
Э.Нарантунгалаг
Холбоо барих: narantungalag.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com