Нийслэлийн төв талбайн сүлд модны гэрлийг асаах ёслол өнөөдөр 18:20 цагт Чингисийн талбайд боллоо. Хүүхэд залуус уг ёслолын үйл ажиллагааг сонирхохоор хуран цугласан байлаа.
Нийслэлийн засаг дарга бөгөөд хотын дарга Э.Бат-Үүл ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө энд хуран цугласан Та бүхнийхээ энэ оройн амар амгаланг айлтгая. Өнгөрсөн жил арванхоёрдугаар сарын 31-ний үдэш Чингисийн талбайд маш их хүн цугласан. Бид шинэ жилийн баярыг жилээс жилд өргөн тэмдэглэдэг болж байна. Энэ жил ч мөн адил их хүн цуглаж хамтдаа 2016 оноо баяр хөөрөөр дүүрэн угтан авна гэдэгт итгэлтэй байна.
Дэлхийн дулаарлаас болж өвөл болдог улс ховордож, жинхэнэ өвөл Монголд л болж байна гэж гадны зочид төлөөлөгчид хэлж байсан. Бид ийм сайхан өвлийн улиралтай давуу байдлаа сайнаар ашиглах хэрэгтэй. Тийм учраас нийслэлд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс Олон Улсын Оюутны Спортын Өвлийн Универсиад наадмыг 2033 онд Улаанбаатар хотод зохион байгуулах эрх авсан. Цаашид ч өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллана” гэлээ. Арванхоёрдугаар сарын 31-ний үдэш Чингисийн талбайд нийслэлчүүд шинэ оноо угтах баярын цэнгүүн болж, дүүргүүд шинэ жилийн баярын үйл ажиллагааны хүрээнд нутаг дэвсгэртээ иргэд, олон нийтийг хамарсан нийтийн цэнгүүн зохион байгуулна" гэсэн юм.
Мөн нээлтийн үйл ажиллагаанд залуу уран бүтээлчид болон дуучид ая дуугаа өргөлөө. Өнөөдөр гэрлэн чимэглэлээ асаасан сүлд мод 2011 оноос хойш өдгөө тав дахь жилдээ төв талбайд сүндэрлэж байгаа нь энэ аж. Харин сүлд модны гэрлийг асаах ёслол дөрөв дэх жилдээ болж байгаа юм.
Мөн оны сүүлчийн өдөр буюу 31-ны орой Чингисийн талбай дээр уламжлал ёсоор шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулагдах юм.