Гэрээсээ гарахгүйгээр хувцас хэрэглэл, хүнс, бараанаас эхлээд барилгын материалыг хүртэл худалдан авбал танд ямар байна? Худалдан авсан бүтээгдэхүүн тань таалагдахгүй, зургаасаа өөр бол буцааж бас болно гээд бодохоор технологийн дэвшил бидэнд асар их боломжийг олгож байна.
Худалдан авалт хийхийн тулд гадуур явж цаг алдахгүй мөртлөө илүү үнэ төлөхгүй, дээр нь хөнгөлөлт урамшууллыг ч авах боломжтой гэхээр өнөөгийн завгүй нийгэмд маш чухал үйлчилгээ бол цахим худалдаа.
Тиймээс ГАРААНЫ БИЗНЕС булангаар цахим худалдааны иж бүрэн шийдэл www.apm.mn-ийг танилцуулж байна.
Анх гаднаас бүтээгдэхүүн импортлон цахим худалдааг эхлүүлж байсан “Эй Пи Эм” ХХК өнөөдөр зуун аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг нэгтгэсэн цахим худалдааны төв болтлоо өргөжжээ.
Хоёр жилийн өмнө Солонгосоос хувцас, гутал, гоо сайхны бүтээгдэхүүн оруулж ирдэг байсан тус цахим худалдаа өнөөдөр хүнс, ном бичиг хэрэг, гэр ахуй, хүүхдийн бараа, компьютер гар утаснаас эхлээд барилгын материал хүртэл 20 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг санал болгож байгаа юм.
Ингээд “Эй Пи Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Жамъянмядагтай ярилцсанаа хүргэе.
-Импортын бүтээгдэхүүн өөрсдөө оруулж ирж зардаг байсан цахим худалдааны сайтыг компаниудын цахим худалдааны шийдэл болгон өөрчлөх төслийн зорилго юу юм бол?
-Цахим худалдааг олон улсын стандартын дагуу Монголдоо нэвтрүүлэх зорилгоор төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Байгууллагууд өөрсдөө цахимаар худалдаа хийе гэхээр технологийн шийдлээс эхлээд хүн хүч гээд зардал маш өндрөөс гадна үйл ажиллагааг авч явахад нөү-хау их шаарддаг. Тиймээс нэг шийдлээр хэрэгжүүлж, байгууллагуудын зардал, хүн хүчийг хэмнэх, хэрэглэгчиддээ өртөг багатай бүтээгдэхүүн хүргэх боломж байна гэсэн санаагаар төслөө хэрэгжүүлж, ажил хэрэг болгоод явж байна.
Бүртгэлтэй хэрэглэгчийн худалдан авалт бүрээс ХҮҮ буюу урамшуулал бодогдож дараагийн удаа хөнгөлдөг
Дэлхийд хамгийн их ашиг орлоготой гэгддэг цахим худалдаа alibaba.com байна. Энэ бол яг л ийм платформ. Тухайн улс дахь цахим худалдааны шийдлийг технологийн зөв аргачлалаар, улсдаа тохирох нөхцөл боломжоор бүрдүүлээд үйлдвэрлэгч нар нь тэнд нэгдэж, дэлхийн зах зээл рүү гарч байгаа юм. Уг шийдэл нь ганцхан alibaba.com-ынх биш, японд ч ийм шийдэл бий. Тэгэхээр байгууллагууд цахим худалдаанд нэгдэж, харилцан нэгнийгээ дэмжин, суралцаж, гадагш гарах боломж бол энэ юм гэж харж байна.
-Анх Солонгосоос бараа импортолж худалдаалж байсан үед танай бүтээгдэхүүн хичнээн нэр төрлийнх байв. Харин төслөө хэрэгжүүлж, компаниудтай хамтарснаар хэд болж өсөв?
-Анх хувцас, гутал, гоо сайхан, гэр ахуйн бараа худалдаалдаг байсан. Харин өнөөдөр 16 үндсэн ангилал, 200-гаад дэд ангилалд 20 мянган гаруй бүтээгдэхүүн худалдаалж байна. Хүнс, бараа, гоо сайхан, автомашины нэмэлт хэрэгсэл, барилгын материал гээд нэр төрөл маань нэмэгдсээр байна.
-Харилцагч байгууллагууд нэмэгдэж байна гэдэг хэрэглэгчид өссөнтэй холбоотой байх.
-Тийм шүү. Бүртгэлтэй 20 мянга гаруй хэрэглэгчтэй болсон байна. Хэрэглэгчид маань тогтмол өсөлттэй байна. Манай хэрэглэгч нар одоо сурчихсан. Хүнсээ авахдаа гоо сайхнаа гээд олон төрлийн худалдан авалтыг нэг дор хийж байна. Энэ сарын байдлаар манайх зуун харилцагчтай болчихлоо. Өөрөөр хэлбэл бид нэгдэх тусам илүү их хэрэглэгчийг төвлөрүүлж, байгууллага бүр борлуулалтаа өсгөж бас нэгнээсээ суралцах боломжтой болж байгаа юм.
Худалдан авалтын түүхээс хамаараад тохирох бүтээгдэхүүнийг санал болгох, “Хямдарвал хэлээрэй” хэсгийг сонгох юм бол тухайн хүнд мэдээлэл очих зэрэг давуу талууд бий.
Гурав, дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийг цахимаар зарна гэдэг өндөр зардалтай, хийхэд ч үр дүн бага, тэгэхээр нэг платформд нэгдээд ороод ирэхэд хэрэглэгчид ч, байгууллагад давуу талтай.
-Цахим худалдаа хэрэглэгчдийн цаг зав хэмнэх давуу талтай. Гэтэл дэлгүүр орж авах танайхаас захиалж авах хоёрт үнийн зөрүү байдаг уу.
-Янз бүр. Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, импортолж байгаа байгууллагын менежментээс шалтгаална. Бидний хувьд харилцагч байгууллагууддаа гадуур зарж буй буюу зах зээлд өрсөлдөх үнээс өндөр байж болохгүй гэдгийг гэрээнийхээ заалтад оруулж өгдөг. Тэгэхээр үнэ нэг бол ижил, нэг бол хямд гэсэн бодлого барьдаг.
Байгууллагууд ч зөвхөн худалдах биш сурталчилгаа болж байна гэдэг талаасаа цахим орчин илүү нээлттэй байдаг учраас аль болох хямд байлгая гэдэг. Түүнээс гадна хэрэглэгчийн хувьд манайхаар дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулж буй зуун байгууллагын таваар нь очиж худалдаа хийе гэхэд энэ хотын түгжрэл дунд бүтэн өдөр болно. Гэтэл манайхаас бараагаа сонгоод л нэг удаагийн хүргэлтээр авчихна. Дээрээс нь тэр таван дэлгүүр цахим худалдаа эрхэлдэг байсан ч бүх захиалга хүргэлт тусдаа явна шүү дээ. Гэх мэтчилэн бодохоор цахим худалдааны төвлөрөл маш олон талын давуу талтай.
-Худалдан авалт хийхдээ заавал бүртгэл хийлгэх ёстой юу?
-Шууд бүртгэлгүйгээр худалдан авах боломж бий. Харин бүртгэлтэй хэрэглэгч олон давуу талтай. Нэгдүгээрт худалдан авалт бүрээс ХҮҮ буюу урамшуулал бодогдоно. Мөн худалдан авалтын түүхээс хамаараад тохирох бүтээгдэхүүнийг санал болгох, “Хямдарвал хэлээрэй” хэсгийг сонгох юм бол тухайн хүнд мэдээлэл очих зэрэг олон давуу тал бий. Худалдан авалтын үнийн дүнгээс шалтгаалаад “ХҮҮ” бодогдож, түүнийгээ дараагийн удаа хөнгөлөлт болгон ашигладаг.
-Хүргэлтийн хугацаа ямар байдаг вэ?
-Хот дотор 24 цаг. Хөдөө орон нутагт 2-3 хоногт хүргэлтийг хийдэг. Хотын зах, зуслан гээд тэр бүр төв рүү орох боломжгүй хүмүүст хүрч ажилладаг. Хүргэлт зайнаасаа хамаараад 1000-5000 төгрөгийн үнэтэй.
-Танай оператортай холбогдоод захиалсан бүтээгдэхүүн таалагдахгүй бол яах вэ гэсэн буцааж болно гэж байсан. Энэ их зүгээр санагдсан зурагнаасаа өөр эсвэл миний төсөөлснөөс өөр бол гээд асуудал гарч болно шүү дээ.
-Манайхаас худалдан авсан бүтээгдэхүүнээ таалагдахгүй бол буцаах боломжтой. Интернэтээр зураг хараад худалдан авч байгаа тохиолдолд бодитоороо ямар байгааг үзэх хэрэгцээ хэрэглэгчдэд байгаа шүү дээ. Тийм учраас бид харилцагчиддаа заавал буцаах боломжтой нөхцлөөр гэрээлдэг. Буцаалтын хувьд янз бүрийн асуудлууд их гарч байгаа ч бид аль болох хэрэглэгчиддээ уян хатан хандаж байна. Гадны орнуудын цахим худалдаанд ч гэсэн буцаалтын асуудал хамгийн төвөгтэй хэсэг нь байдаг.
-Тээвэрлэлтийн асуудлаа хэрхэн шийдэж байна. Дугуй ашигладаг гэж сонссон?
-Хавраас намар хүртэл жижиг оврын бараанд дугуй ашигласан. Хүргэлт илүү хурдан байх давуу талтай. Харин хүйтний улиралд машин ашиглан хүргэлтээ хийж байна.
Хүргэлт хот дотор 24 цаг, хөдөө орон нутагт 2-3 хоног
-Бүтээгдэхүүний чанар тал дээр яаж анхаарч байна вэ?
-Бид аль болох хэрэглэгчид уян хатан нөхцлийг санал болгохыг хичээдэг. Барааны чанарын хувьд харилцагч байгууллагадаа бүтээгдэхүүний онцлогоос хамаарч стандарт тогтоодог. Мөн эхнээс нь барааны талаар мэдээлэл сайн авдаг. Албан ёсны эрхтэй борлуулагчдын бүтээгдэхүүнүүд барааны хажууд АЛБАН ЁСНЫ гэсэн тамгатай байгаа учир хэрэглэгчид тухайн бүтээгдэхүүнийг худалдан авахад чанарын баталгаа болж өгдөг.
-Төлбөрийн системийн тухайд?
-Банкны картуудаар, дансаар буюу мобайл банкаар, төлбөрөө төлөх боломжтой мөн хүргэлт очих үед бэлнээр төлбөрөө төлөх боломжийг мөн бүрдүүлсэн.
-Байгууллагууд цахим худалдааг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа ч төдийлэн үр дүнтэй харагдахгүй байна.
-Цахим худалдаа бол олон дэд бүрдэлтэй. Бараа бүтээгдэхүүний мэдээлэл, зураг авалт, бэлэн байдал, хэрэглэгчдэд зөвлөж мэдээлэл өгөх дуудлагын төв, агуулах, хүргэлтийн үйлчилгээ, систем буюу программ хангамж, цахим орчны маркетинг гээд олон хэсгүүдээс бүрддэг.
Мөн тухайн байгууллагын дотоод зохион байгуулалт, хурд ч мөн цахим худалдаа эрхлэхэд нь нөлөөлнө. Тэгэхээр жижиг дунд бизнес эрхлэгчид зөвхөн цахим худалдаанд зориулаад энэ бүхнийг хийхэд хүн хүч, зардал өндөр тусна. Цахим худалдаа дээр дурдсан хэсгээс бүрдсэн баг ажиллаж байж үр дүнд хүрч, амжилттай болдог. Тэгэхээр манайх тэр байгууллагуудын ажлыг хуваалцаж , цахим худалдаанд тухайн байгууллагад шаардлагатай хэсгийг нь шийдэж өгч байна гэсэн санаа. Тэгсэн хэр нь тухайн байгууллага өөрсдөө хийх зардлаас хэд дахин бага.
Манайд амжилттай жишээ хэд хэд байдаг юм. Нэг оюутан охин байна, бас нэг залуу бий. Ажлынхаа хажуугаар хичээлийнхээ хажуугаар бараа оруулж ирдэг. Манайд бэлэн систем, худалдан авагч нь байна. Энэ хүмүүс зөвхөн барааны сонголтоо хийгээд бусдыг манайх хийдэг гэсэн үг. Өөрсдөд нь ямар нэг хүндрэлгүй өөрийн гэсэн бизнесээ өргөжүүлээд, өндөр борлуулалт хийж яваа жишээ юм. Давхар ажил хийнгээ орлого орлох боломжтой, борлуулалтын сувгаа манайхаар шийдсэн гэсэн үг. Том байгууллагууд ч ихээхэн зардал гаргаж энэ чиглэл рүү ордог ч цахим худалдааны бүрдэл хэсгийг хангаагүй эсвэл аль нэг хэсэгт нь алдаа дутагдал гаргаснаас хэрэглэгчиддээ хүрч чадахгүй хаагдах үйл ажиллагаа нь өргөжихгүй тохиолдлууд ажиглагддаг. Бид тэдгээр байгууллагуудад хэрхэн үүнийг ашигтай болгох вэ гэдэг дээр бэлэн загвар санал болгож байгаа юм.
-Тэгэхээр бүх байгууллагуудыг нэгтгэсэн томоохон цахим худалдааны төв болох зорилготой гэж ойлгож болох уу?
-Алибаба дээр зарагдаж буй нийт бүтээгдэхүүний 80 хувь нь хятадынх. Анхнаасаа дэлхийн хэмжээний цахим худалдаа байгаагүй шүү дээ. Бусад оронд ч адил. Өөрсдөө дотооддоо нэгдээд нэг цул больё, тэгээд гадагш гаръя гэдэг. Харин манайд эсрэгээрээ, би өөрөө гэдэг. Захиалгаа ч авна, хүргэлтээ ч хийнэ, цахим худалдааг ч өөрөө гээд байдаг. Тус тусдаа цахим худалдаа хийнэ гэдэг. Ялангуяа бүтээгдэхүүнээ гадагшаа гаргахийг хүсэж байгаа, дотооддоо ч хэрэглэгчиддээ сонголт хийлгэх, хүргэж өгөхийн тулд цахим худалдаа өөрсдөө хийнэ гэдэг зардал өндөр л болно л доо.
Гадны улс орнуудад бодлоготойгоор цахим худалдааг бий болгож байна. Өөрсдөө стандартаа тогтоож, онцлогоо системдээ бий болгочихоод гадагшаа зах зээл рүү гардаг. Ингэж дотооддоо амжилттай туршиж, онцлогоо бий болгох нь гадны улсуудад хүлээн зөвшөөрөгдөх боломж болж байгаа юм.
Жишээлбэл: Фэйсбүүкийн жишээг би ярих дуртай л даа. Өмнө нь biznetwork вэбсайт нийгмийн сүлжээ загвараар ажиллаж байх үедээ фэйсбүүк рүү орох хэрэглэгчдийг түр зогсоож чадсан гэж боддог юм. Яагаад гэхээр дотоодын хэрэгцээг хангаж байсан. Харин нийгмийн сүлжээнд чиглэсэн үйл ажиллагаагаа зогсоосон үеэс тэр аяараа фэйсбүүк рүү “нүүдэл” болсон. Бид хэрэв фэйсбүүк шиг нийгмийн сүлжээг дотооддоо бий болгосон бол фэйсбүүк рүү төлөгдөж байгаа сурталчилгааны мөнгийг дотооддоо үлдээж, цахим хэрэглэгчийнхээ олон төрлийн мэдээллийг дотооддоо байлгаж ашиглах боломж байсан гэж боддог юм. Бизнесийн байгууллагууд өдөрт хичнээн долларын сурталчилгаа, төлбөртэй мэдээллийг фэйсбүүк дээр тавьж байна. Тэгэхээр манай бизнес эрхлэгчид фэйсбүүкт хичнээн төгрөг төлсөн бол гээд бодвол бас л их мөнгө гарна.
Цахим худалдааны хувьд яг ижил гэсэн үг. Бид өөрсдийн платформыг хөгжүүлж, хамтдаа хөгжиж одооноос хэрэглэгчээ сургаж, дотооддоо нэгдсэн зохион байгуулалтанд орох хэрэгтэй. Тэгж чадвал гадны зах зээл рүү дотоодын бүтээгдэхүүнээ гаргах, гадны системүүдтэй холбогдож ажиллах, хяналтаа ч дотооддоо авч үлдэх боломжтой гэсэн санаагаар энэ ажлыг хийж байна. Нэгдсэн нэг шийдлээр гадагшаа гарах. Бидний зорилго л энэ гэх үү дээ.
Дахиад нэг жишээ дурдахад Солонгосын gmarket.com байна. Анх эхлэхдээ дотооддоо цахим худалдаа явуулж байгаад одоо олон хэл дээр ашиглах боломжтой болсон. Тэр дунд нь манайх ч бий, мөнгөн тэмдэгтээр, төгрөгөөр худалдаа хийж байна. Тэд дотооддоо нэгдэж чадсан учраас гаднын зах зээл рүү гарч чадаж байна. Бид ч гэсэн ингэх л хэрэгтэй. Хэрэв ингэж чадахгүй бол цахим худалдааны өөр шийдлүүд манайд суурьших байх.
Бид үндэснийхээ үйлдвэрлэгчдийг тэргүүн зэрэгт дэмждэг маань энэ л зорилготой холбогдоно доо. Монголдоо үйлдвэрлэж байгаа хувь хүн, байгууллагуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр гэрээлэх, бүр бараан дээр нь Монголд үйлдвэрлэв тамга харуулах гээд боломжтой нөхцлүүдээр дэмжиж ажилладаг. Тус тусдаа хүчээ сарниулах биш бүгд нийлээд нэгдсэн нэг шийдлээр явъя. Бид тухайн байгууллагад оновчтой, зардал хэмнэсэн, үр ашгаа өгсөн шийдлийг санал болгоно.
-Хүргэлтийн баг, оператор, хэрэглэгчийн зөвлөх гээд хэд хэдэн ажлын байртай юм байна. Танайх нийт хэдэн ажилтантай юм бэ?
-Манайх 12 ажилтантай. Дотроо программ хангамжийн багтай. Хэрэглэгч, харилцагчийн хүсэлтээс хамаараад систем дэх өөрчлөлтийг шуурхай хийдэг. Илүү зах зээлээ мэдэрч хурдтай ажиллах зорилготой.
-2019 онд ямар байх талаар хэтийн зорилгоо хэрхэн тодорхойлсныг тань түрүүн харлаа. Харин ирэх онд төлөвлөсөн ажил юу байна вэ?
-Бид хэлний хувилбар гаргахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл дотоодын бүтээгдэхүүнийг гадны хэрэглэгчдэд санал болгоно.
Мөн зөвхөн нийслэлээс орон нутагт гэлгүй, Орон нутгаас хот руу буюу Өвөрхангайд байгаа барааг Улаанбаатар дахь хэрэглэгч авах боломжийг гаргаж ирэх ажлыг хийнэ гэж төлөвлөж байна.
Түүнээс гадна бид дэд сайтуудыг гаргахаар төлөвлөөд ажилдаа орчихсон. Өнөөдөр гэхэд л бэлэг хүргэлтийн үйлчилгээг оновчтой шийдэх боломжтой gift.apm.mn дэд сайтаа нээлээ. Бэлэг хүргэлт гэдэг бол тэр чигээрээ гэнэтийн бэлэг шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр түлхүү анхаарч ажиллана.
Интэрнэтээр бүх барааг үзээд алийг сонгох уу гэж байхаар эрэгтэй, эмэгтэй хүний, хүүхдийн, дөнгөж төрсөн ээжид гээд бэлгийн багц гэж гарна гэсэн үг. Хорин мянган барааг үзэж сонгоно гэж хүндрэлтэй учраас хэрэглэгчдэд илүү ойр болно. Бэлэг юу сонгох вэ гэж бодох шаардлагагүй л болгох гээд байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Та өөрийн бараа бүтээгдэхүүний цахим худалдааны иж бүрэн шийдэлд байршуулж, худалдахыг хүсвэл www.apm.mn зочилж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.