Санкт Петербург хотод байрлах Nokian Tyres-ийн ойн баярыг тэмдэглэнгээ дугуй яаж үйлдвэрлэдгийг сонирхоцгооё
Энэ бол ээлжит дугуйны үйлдвэр бус Орост нэгт, Европт хоёрт жагсаж жил бүр 15.5 сая дугуйн покрышек үйлдвэрлэдэг мангас юм!
Анх 2005 онд Всеволожск хотод үйлдвэрийг нээх үед ийм их хэмжээний хүчин чадлаар ажиллана гэж төсөөлөө ч үгүй юм. Гэтэл нэгэнт ажил эхэлж урагштай өрнөсөөр өнөөгийн хэмжээнд очжээ. Энэ хугацаанд нэг биш удаа технологийн дорвитой шинэчлэл хийсэн.
Тухайлбал, зөвхөн энэ үйлдвэрт зориулж Голландын VMI компанийн Финлянд загвараар үйлдвэрлэсэн тусгай MAXX 20 маркийн дугуй угсрагчийг бүтээсэн байна. Бүрэн автоматжуулсан энэ технологийн ачаар жилд 1 сая дугуй үйлдвэрлэх хүчин чадлыг 1.5 сая хүртэл өсгөснийг дурдахгүй байхын аргагүй. Үүгээр VMI компани дугуй үйлдвэрлэлийн салбарт нэр хүндтэй Tire Technology Awards шагналын хүртсэн юм.
Финляндын Nokia хотод байрладаг толгой үйлдвэр жилд 6 сая дугуй гаргадаг байсан бол одоо үйлдвэрлэл 2 дахин буурч 3 сая орчмыг зах зээлд нийлүүлдэг болж. Өөрөөр хэлбэл, Nokian брэндийн нийт үйлдвэрлэлийн 85%-ийг Орост хийдэг гэсэн үг. 10 жилийн өмнө 23 төрлийн хэмжээстэй дугуй үйлдвэрлэдэг байсан бол өдгөө энэ тоог жилийн 1500 өдрийн 120 төрөл болтол нэмжээ. Всеволожскчууд технологийг богино хугацаанд эзэмшсэнээр эдүгээ их хэмжээгээр олон төрлийн дугуйг үйлдвэрлэж чадна гэдгээ ам бардам хэлдэг.
Тэд эхний жил хагас Финляндаас ирсэн резинэн холимог түүхий эдийг ашигладаг байсан бол 2007 оноос резинэн холимгийн цехийг нээж түүхий эдээ дотоодоос татан авдаг болжээ.
Гэлээ ч Nokia хотын түүхий эд Орос үйлдвэрээс ялгаагүй юм. Всеволожскийн үйлдвэр нь синтетик каучук (резин) болон техник нүүрстөрөгч зэргийг өргөн хэрэглэдэг. Аль аль үйлдвэр нь жинхэнэ байгалийн каучукийг Зүүн өмнөд Азиас харин дугуйнд орох ган тросыг Европ, Беларусиас татдаг байна. Синтетик каучук нийт орцын 25-30% хувийг эзэлнэ.
Энэ нь финляндчуудын хувьд нэгэн зэрэг эмгэнэл болон баяр болдог аж. Финляндын үйлдвэрлэлтийн тоо хэмжээ буурч байхад Орост шинээр үйлдвэр барьж байгаад финляндууд гайхаад зогсохгүй Финляндын үйлдвэрчний эвлэл, засгийн газрыг буруутгана. Түүгээр ч барахгүй Финляндын зах зээлд “Орост үйлдвэрлэв” гэсэн дугуйг борлуулж эхэлсэн цагт хэвлэл мэдээллийнхэн хэрэглэгч авсан бараагаа хаанаас нийлүүлснийг мэдэх хэрэгтэй юу хэмээн шуугиж байв.
Гэхдээ эдийн засгийн өөдөөс сөрөөд яах билээ дээ? Орост эрчим хүч болон цалин хямд, үйлдвэрлэлтийн цар хүрээ өргөн тул дугуйны өртөг бага тусдаг. Гэхдээ шинэ дугуйны боловсруулалтыг Финляндад хийж, туршилтыг зун Nokia-д харин өвөл Ivalo хотын туршилтын талбайд явуулсаар байгаа билээ. Гагцхүү тусгай туршилтыг оросын өмнөд хэсэг болох Краснодар, Дагестан хотоос гадна Европ, Техас, Өмнөд Африкт хийдэг байна.
Эхэндээ үйлдвэрлэлтийг тэр чигээр нь оросын зах зээл залгиж барааг ОХУ-ын өнцөг булан бүрт тараана гэсэн таамаг эндүүрэл байсныг 2009 оны хямрал нотолсон. Хямралын дараа компанийн бодлогыг эргэн харж экспортод анхаарал хандуулахаар шийдсэн байна. Энэ нь ч зөв шийдвэр болж өдгөө нийт борлуулалтын 50-60% экспорт эзэлдэг юм.
Экспортыг нийт 5 сая гаруй ширхэг борлуулалттай Төв Европ (Герман, Итали, Швейцар, Францад) болон өнгөрсөн жил 40% өсөлттэй байсан Хойд Америк гэсэн хоёр бүсэд хуваадаг байна. Дээрх үзүүлэлтэд валютын ханшны өөрчлөлт, өвлийн дугуйны худалдан авалт гэсэн гол хүчин зүйл нөлөөлсөн юм. Дараалаад хоёр удаа маш хүйтэн өвөл үзсэн америкчууд дэлгүүрийн лангууг хоосолж Канад, Америк өвлийн дугуйны борлуулалтад ийнхүү нөлөөлснийг тооцох хэрэгтэй. Түүнээс гадна, Америкчууд зөвхөн өвөл гэлтгүй зуны, бүх улирлын, бартаат замын Орост үйлдвэрлэдэг дугуйг идэвхтэй худалдаж авдаг болжээ.
Всеволожскчууд өөрсдийгөө хэрэглээний барааны экспортын хамгийн том нийлүүлэгч гэдгээрээ бахархах дуртай. Хэрэглэгчид харин үйлдвэрлэсэн орноос илүү брэндийн нэр, чанарыг чухалчилдаг тул “Made in Russia” гэсэн шошго худалдан авалтад нөлөөлдөггүй юм.
Хэрэв Nokian дугуй Америкт хүртэл алдартай юм бол яагаад автомашин үйлдвэрлэгч үүнийг сонирхдоггүй гэж бодож байна? Яагаад гэвэл үнэтэй.
Оросын автомашин үйлдвэрлэгч нар чанараар дэнчин тавин бөөний үйлдвэрлэлдээ аль болох хямд бүтээгдэхүүн ашиглахыг зорино. Тиймээс Nokian дугуйны борлуулалт хоёрдогч зах зээлд илүү байдаг. Тэр дундаа ихэнх борлуулалтаа Орост 400-аад сүлжээтэй Vianor дэлгүүрээр хийдэг. Үнийн сегментийг мөн л Орост үйлдвэрлэдэг Nordman дугуйн дээр үндэслэн гаргасан юм. Эцэст нь оросууд анхны 800 сая еврогийн хөрөнгө оруулалтыг аль хэдийн төлж дуусаад зогсохгүй Nokian компанийн хувьд ОХУ-ын зах зээл рүү чиглэсэн явдал тун оновчтой шийдвэр болсон аж.
Нийтлэлч Максим Кадаков | Зургийг Константин Якубов