ОХУ-д угсарсан Chevrolet Trailblazer-ийг Арменд туршив
Yйлдвэрлэгч Санкт-Петербург, “GM Автоваз” | Нийтлэл болон зургийг Дмитрий Федоров
Найз маань “Хэд гэчихэв ээ? Тавин мянган доллар гэв үү? За би лав...” гэж үгээ таслан зам дагуу километр хэртэй үргэлжлэх автозасварын газруудын хаягийг бодлогошронгуй харж эхлэв. Мань эр радиогийн хөтлөгч гэсэндээ өгүүлбэрээ ямар үед яаж тасалж зогсоохоо сайн мэднэ. Автозасварын гарааш олон байхыг яана. Энэ тосгоны эрэгтэй хүүхэд бүр гарааш, хайрцаг багажуудыг өмнөх үеэсээ өвлөж төрдөг юм уу гэмээр.
“Моторчин” эсвэл “цахилгаанчин” хэмээн тосон будгаар бичсэн үгс хэлзүйн талаасаа манай хүний сонирхлыг татсангүй. Тэгсэн атлаа “явах эд ангийн засвар” гэх үгийг энд тэнд кирилл үсгээр “явалдагч” гэж бичсэнийг харах бүртээ ямар ч хонхорхойгүй газар явж байхдаа өндөлзөөд байсан юм. Бас “шингэний цорготой цахны засвар” гэсэн бичгийг олж харчихаад бүхэл бүтэн 30 минутын турш элгээ хөштөл хөхөрч байж билээ. Арменчууд ч сайн туух юмаа.
Ийнхүү найзыгаа армен засварын онцлогийг эргэцүүлэн судалж байх зуур би Chevrolet Trailblazer-ийн юу нь тэгж төгс, үнэ цэнэтэй болоод байгааг ойлгохыг хичээв.
Мэдээж хэрэг, яг ч 50 000 ногоон биш л дээ, гэхдээ тун ойролцоо үнэтэй. Энэ их хэмжээний мөнгийг төлсөн даруйдаа өндөр технологийг маш бага хэмжээгээр ашигласан том, багтаамж сайтай жийптэй болно гэсэн үг. Бүр шунал чинь хөдлөөд байвал 239 морины хүчтэй 3.6 литрийн бензин хөдөлгүүр бүхий арай үнэтэй загварыг авч болох ч бороо мэдрэгч, бүсээ хийгээгүйг сануулах дохио, суудал халаагуур зэрэг тоноглол байхгүйг эртхэн хэлчихье.
Яагаад гэдэг нь ч ойлгомжтой. Загварыг анхнаасаа экваторын бүст ойр орших орнуудын хэрэглэгчдэд зориулан Бразилд гаргаж Тайландад угсарсан учраас урд самбартаа халуун хүйтний тохируулга байдаггүй нь ойлгомжтой биз. Харин тухайн үед Trailblazer-ийг одооных шиг амжилт олж хаа сайгүй унаж эхэлнэ гэж хэн ч санаагүй биз.
Энэ автомашинтай гурав дахь удаагаа учирч байгаа хүний хувьд хэлэхэд Chevrolet Trailblazer бол жинхэнэ унаа шүү. Эхний удаад би Тайландын ширэнгэн ойд буюу хар тамхин наймаачдын коридор гэгддэг “Алтан гурвалжинд” Chevrolet Colorado пикапыг (ачааных л болохоос биш яг Trailblazer) турших үедээ эчнээ танилцаад авсан. Дараа нь Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Жорж хотын далайн эргийн элсэн дунд “учирсан”. Хаа ч явсан өндөр налуу газар руу түвэггүй мацахын зэрэгцээ элсэн манхнуудаар хөнгөхөн уруудаж хийх ёстой үүргээ маш сайн биелүүлдэг нь их гоё санагддаг. Урд мост нь залгагддаг, ардаа пүрш бүхий тэнцүүлэгчтэйгээс гадна тоос шороог нь хялбархан цэвэрлэж болдог энгийн салонтой гээд бартаат замыг түвэггүй туулахад хэрэгцээтэй бүхэн бий. Үүн дээр нэмээд 180 морины хүчтэй 2.8 литрийн хөдөлгүүр ямар ч саадыг туулахад гол үүрэг гүйцэтгэнэ.
Заримдаа Африкийн бөглүү газрыг санагдуулах Армены замаар Trailblazer эрэлхэг гэдгээ харуулж чадлаа. Зам муутай учир жижиг хирнээ бат бөх Mitsubishi Pajero Pinin арменчуудын гол унаа нь аж. Европ, ОХУ дахь бүх Mitsubishi Pajero Pinin чухамхүү энэ улсад сүргээрээ нүүгээд ирсэн үү гэлтэй, олон гэж жигтэйхэн.
Уул руу авирах бүртээ хэрхэн буухаа үргэлж төсөөлж байх хэрэгтэй. Харин Chevrolet хэт өндөр авирсан юм шиг ээ...