Арванхоёрдугаар сарын 10. Цагийн хүрдээр “Ардчилсан хувьсгалыг хийсэн гавьяатны нэг Жамбын Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөв” гэсэн мэдээ гарлаа.
Мэдээ бэлтгэсэн сэтгүүлч юм мэдэхгүйдээ ингэж мэдээлсэн байж болох юм. Харин учир мэдэх, өөрсдөө ардчиллын төлөө тэмцсэн өнөөх ардчилагчид энэ өдрүүдэд хаачив. Бид тэднийг бүхэл бүтэн нийгмийг өөрчилж чадсан, оготнын хамраас цус гаргалгүй хувьсгал хийсэн баатрууд гэж санадаггүй бил үү.
Өөрсдөө ч бас үүгээрээ бахархдаг байгаагүй бил үү. Гэтэл гэрэл зургийн үзэсгэлэн гарсан, Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөсөн тухай мэдээлээд л өнгөрөв. Ардчилсан хувьсгалын баярыг хэн ч тоож тэмдэглэсэнгүй, тэгэсгээд л чимээ аниргүйхэн өнгөрөх шив. Хорь гаруй жил нөхцөл байдал ямар ч байсан тэмдэглээд ирсэн баярыг гэнэт ингэж хав дарж, хэн ч санахааргүй болгож байгаа нь зохион байгуулалттай бодлоготой юм явчихлаа. Хамгийн түрүүнд МоАХ мэдэгдэлд гаргасан.
МоАХ-ны мэдэгдэл хэцүү бэрх, энэ үед баярлаж цэнгээд байх зүйлгүй гэсэн утгатай. Өнгөрсөн 25 жилд сэргэн мандах, хөл дээрээ зогсох боломжоо ашиглаж чадаагүй, хилсдүүлэн дарамтлах гэж оролдох, улс төрийн намуудын дотоод хагарлыг өдөөх зэрэг зохисгүй зүй бус өрнөл эрчимжлээ. Өндөр албан тушаалд байгаа хүмүүс төрийн ажлыг гацааж, завхруулж байна зэргээр энэ хугацаанд ганц ч удаа өөд нар хараагүй юм л мэдэгдэлдээ дурдсан байна лээ.
Ингээд өнөөх түүхт баяр нам дарагдав. Үнэн хэрэгтээ агуулга нь баяр тэмдэглэж, хундага өргөхдөө гол биш тэр өдөр бол түүх юм. Тиймээс сануулж, дурсаж тэмдэглэж байх ёстой. Ардчиллын төлөө тэмцсэн хүмүүсийн төдийгүй, ард нийтээрээ баярлах ёстой баяр юм. Гол нь ингэж тэмдэглэхгүй байгаа нь өнөөдөр Ж.Батмөнх агсныг ардчилсан хувьсгалыг хийсэн гавьяатан гэж хэлж байгаа шиг ардчилсан хувьсгалыг өөр нам, өөр хүмүүс хийсэн гээд явах нь.
Түүхийг ингэж гуйвуулдаг шүү дээ.
Үргэлжлэлийг www.dnn.mn ээс уншина уу.