Ховд аймаг олон угсаатны бүлгүүд холцилдон суусаар ирсэн нутаг бөлгөө. Эрт цагаас наашлан монгол, түрэг угсааны алтайн урианхай, торгууд, дөрвөд, захчин, өөлд, мянгад, халх, тува урианхай, хасаг, уйгур бас дээр нь цөөн тооны монголжсон хятад угсаатнууд сууршин аж өрж ирсэн юм.
Тэдний нэгэн бол Монгол улсад суугаа олон угсаатны бүлгийн эрх тэгш нэгэн гишүүн бол Алтайн тува нар билээ. Тува угсаатан эдүгээ уугуул нутаг Тагна, Соёны нуруу, Енисей мөрний сав газарт ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах Тувагийн бүгд найрамдах улсаа байгуулан аж төрөхөөс гадна нэг хэсэг тува угсаатан БНХАУ-ын Алтай аймаг, Монгол улсын Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл аймагуудад тархан суужээ.
Түүний дундаас Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багт нутаглах Алтайн тувачууд өөрийн өвөрмөц ахуй соёлоор ялгарна. Тэдний дийлэнхи нь 1941, 1943 онуудад БНХАУ-ын нутаг Алтайн цаад тал Хөх тохой гэдэг газраас нүүдэллэн ирсэн юм. Эдүгээ 350 орчим тува хүн Нарийн гол багт бүртгэгдсэн бий. Уул шугамандаа гэж хэлдэг шиг уг нь тэд Манжийн засаглалын үеийн Алтайн урианхайн 7 хошуунд багтаж явсан Хөх Мончоогийн хошууны албатууд бөлгөө.
1920-1930-д оны хооронд Монгол оронд явагдсан хувьсгалт хөдөлгөөний өрнөлтийг дагалдан Монгол, Хятадын хил зааг ялгаа тогтож эхэлсэн тэр л цагаас Ховд голын саваас цаашлан хил давж Алтайн нурууны цаад бие Эрчис мөрний газарт Хөх тохойд нутаглаж байгаад хасаг хуйхуунд дайны хөлөө зугтаж дахин нааш эргэж Дэлүүний Ганц модоор Монгол нутагт нүүдэллэн ирсэн нүүдэлчин тува нарын үр хойчис юм. Тэд нар Буянтад ирээд даруй 70 гаруй жилийг өнгөрөөжээ.
Хуучин цагийн Зумъяагийн хүрээний туурийг эргэж голоо даган өвөлжөөд, хаяандаа гарч ирэн хаваржаад Бугат үзүүр, Цагаан эрэг, Өлийн давааний Ишгэн толгой, Билүүтийн ам хүртэл өгсөн зуншаад, буцаж Нарийн голынхоо хаяагаар намаржиж нүүдэллэсээр иржээ. Алтайн цаана байх цагт нь нутгийн бөө нар нь бөөлж үзээд “Хөх ногоон модтой газарт хүч нутаглах нь зөв” гэснээр тэр наашаа нүүсэн гэлцдэг юм.
Ойр ойрхон хоёр улсын нутагт дамжин нүүдэллэсэн тэд шинэ нутагтаа дасан зохицсон ч өөрийн өвөрмөц соёл, итгэл үнэмшлээ хадгалсаар иржээ. Бусдаас ялгарах тийм итгэл бишрэлийн нэг нь тува нарын ”Хөөрөг тахилгын” зан үйл билээ. Энэ зан үйл тэднээс өөр түрэг, монголын аль ч угсаатны бүлгүүдэд хадгалагдаж үлдсэнгүй.
Эдүгээ 350 орчим тува хүн Нарийн гол багт бүртгэгдсэн бий. Уул шугамандаа гэж хэлдэг шиг уг нь тэд Манжийн засаглалын үеийн Алтайн урианхайн 7 хошуунд багтаж явсан Хөх Мончоогийн хошууны албатууд бөлгөө.
Нарийн голын тува нар донгак, иргит, хаадарган, чаг тува гэсэн гол овогуудаас бүрдэнэ. Эдгээр овогийнхон бол Хөх Мончоогийн хошууны хойчис, Алтай даван орж ирсэн тэдэн дээр урд, хождын цагт Ховдод ирж нутагшсан соён, улаан соён, хар соён овогууд багтана. Хэдийгээр ингэж хэд хэдэн овогуудаас бүрдэх авч хөөрөг тахилгын зан үйл зөвхөн донгакуудад бий.
Донгакууд дотроос энэ эрхэм тахилгыг авч үлдсэн хүн бол Пинэгийн Эрдэнэ гуай. Тэрээр Тува нарын сүүлийн нүүдэл орж ирж байсан тэртээ 1944 онд төржээ. Нарийн гол багтаа насаараа л мал маллаж, тариа тарьж амьдарсан хүн. Аман хуур сайхан тоглож, тува ардын дуу дуулах учир язгуур урлагийн үзлэг уралдаанд олон удаа оролцож яваа Монгол улсын ардын тэргүүний авъяастан. Түүний дээд өвөгөөсөө үе дамжуулан хадгалсаар яваа Хөөрөг тахилгын зан үйл нь алтайн тува нарын биет бус соёлын гол өв юм. Эрдэнэ гуай гол өвлөн тээгч мөн.
Тува нар хөөрөг тахилгын зан үйлийг шүтлэг бишрэлийн зориулалтаар уламжлан авч үлдсэн нь даяаршлын өнөө үед ч ач холбогдолоо алдсангүй, тэдний оюун санааны итгэл үнэмшлийн нэгэн содон дүр төрх, өв болсоор байна. Тува хүн хөөрөгийг бурхан гэж шүтнэ. Хөөрөг бол Тува нар, түүний дотор Донгак овгийн бүх хүнийг нэгтгэсэн шүтээн юм.
П.Эрдэнэ гуай хөөрөгөө өөрийн овгийн шүтээн Дамдиндорлиг нэртэй бурхан хэмээн нэрлэж байлаа. Хөөрөг тахилгыг үед хэрэглэх гол хэрэглэл бол хөөрөг, зуух, алх, тагла юм. Билгийн тооллоор сар бүрийн 9, 19, 29-ны өдрүүдэд үдэш болж од мичид гарахад хөөрөгөө галлан тахилга эхэлнэ. Гурван есны энэ өдөрүүдэд онгод эргэж ирдэг гэдэг.
Хөөрөг галлахдаа заавал өөрийн гал голомтоос гал гарган авах учиртай. Аль болох сайн ассан утаагүй галаар хөөрөгөө галлаж халаадаг. Хөөрөг тахилгыг бас галаа тахиж байгаа үйл явц гэж үзнэ. Тиймээс өөр айлд хөөрөгөө авч очин тахилга үйлдэж болохгүй юм. Тахилганд ойр зэргэлдээ нутаглаж байгаа айлууд ирж оролцоно.
Цагаан сараар хөөрөг тахилгын зан үйл хийнэ. Хөөрөг тахилганд оролцох тува хүн бүр ирж байгаа жилээ дааж өвчин зовлонгүй, сайн сайхан байна гэж итгэнэ. Хөөрөгийн гал асааж галлахын өмнө гэрийн хойморийн гол хэцэд зул барина. Дээр үед хуурай мод бэлтгэж хөөрөгийн галаар задгай гал асаадаг байсан гэдэг.
Одоо орчин цагаа дагаад хөөрөгтэй тусгай нарийнхан яндан тааруулж галаа зуухандаа асаадаг болжээ. Галыг хөөрөгний эзэн өөрөө гардан хөөрөгдөж асаана. Хөөрөг тахиж тахилга үйлдэх нь олон жилийн удамтай хүний хийдэг зан үйл ажээ. Өөрөөр хэлбэл удамтай хүн “Хөөрөг дарна” гэдэг.
Цагаан сараар хөөрөг тахилгын зан үйл хийнэ. Хөөрөг тахилганд оролцох тува хүн бүр ирж байгаа жилээ дааж өвчин зовлонгүй, сайн сайхан байна гэж итгэнэ.
Хөөрөг дарна гэдэг нь хөөргийн тахилга хийх эрхтэй гэсэн үг. Тахилгыг буруу хийвэл хөөрөг халахгүй, төмөр улаасахгүй, харин ч харлаж ширээс хийж болохгүй, гал догширч, гай нүүрлэх учир заавал удам дамжсан, тахилга үйлдэх эрхтэй, сурцтай буюу тахиж сурсан хүний хийдэг ажил билээ.
П.Эрдэнэ гуайн ярианаас үзэхэд тэдний удмынхан 350 гаруй жил “хөөрөг дарж” иржээ. 1958 онд Эрдэнэ гуайн аав Пинэ гэдэг хүн өөрийн гэрт Хөөрөг тахиж байжээ. 1960 оноос хойш хэсэг хугацаанд хөөрөг тахилга мартагдсан боловч тэд хөөрөг, алх, дөшөө хаяж үрэгдүүлсэнгүй ажээ.
Ийм удамгүй хүн хөөрөг дарж, тахилга үйлдэж чадахгүй, болохгүй юм. Шинээр хөөрөг тахих зан үйлийг уламжлан авч байгаа хүнд сайн зааж сургана. Хөөрөг дарахдаа хөөргийн гарыг дээш өргөж газарт хүргэхгүйгээр дарж сурах хэрэгтэй. Тахилгыг уламжлан авах хүйч үедээ зааж сургаж бэлтгэнэ.Хөөргийн гал асаж эхлэх үед цуцал авч арц умалгана. Умалгаж байгаа арцыг гэрийн хойморт тавина.
Арц уугуулсны дараа цуцал дээр нүүрс хийж улам хөгжөөж асаана. Нүүрсийг хөөрөгт тусгай бэлтгэсэн жижиг хутгуураар хийнэ. Өөр багажаар хөөрөгт нүүрс хийхийг цээрлэнэ. Зөрчвөл хөөргийн гал догширно гэдэг. П.Эрдэнэ гуай ингэж 1987 оноос хойш хөөрөг дарж, хөөргийн тахилга хийх болжээ. Хөөрөг халж гал асаж хөгжих үед гэрийн бурханд, гадаа гарч Алтайдаа тус тус цацал өргөнө.
Гэрийн дотор цацлыг өргөхдөө тооноор гадагш гаргах байдлаар өргөж, хөөрөгтэй цацлын сүү дусаана. Харин гадаа цацлыг тэнгэр, од мичид огторгуйдаа өргөнө. Алтайн эздэд залбирна. Цацалыг эхлээд сүүгээр дараа нь үргэлжлүүлээд сүүтэй цайгаар өргөдөг байна.
Хөөрөг тахилгад ирж байгаа хөрш айлын хүмүүс идээний дээж архи, цай, тавагтай идээгээ авч ирнэ. Хөөрөгт мөргөж хадаг мөнгө зэргийг өргөнө. Хөөрөг тахих үед тусгай цэвэр саванд ус буцалгаж бэлтгэдэг. Хөөрөг ид халах үед галд нь тусгай төмөр улаасган авч бэлтгэсэн усандаа дүрнэ. Эрдэнэ гуай тусгайлан бэлтгэсэн нарийвтар гурван төмөр улаасгаж байлаа. Төмрийг гаргаж дөшин дээр тавьж том алхаар цохиж оч үсэргэнэ. Эхлээд дөшин дээрээ сүү дусаагаад дараа нь төмөрөө цохино.
Үүнийг тувагаар сараг буюу монголоор ширээс хийнэ гэнэ. Хөөрөгний галд улаассан нэг төмрийг гурван удаа дөш дээр том алхаар цохино. Эхний удаад чангаар, дараагийн хоёр удаад түүнээс сулавтар цохидог ажээ. Түүнээс илүү эсвэл дутуу цохиж болохгүй. Улаассан төмрийг гурван удаа цохидог нь нэгдүгээрт, -Алтай, уул усаа шүтэх, хоёрдугаарт, -Сайн сайхныг хүсэж, аж амьдрал, сэтгэл санаагаа ариусгах, гуравдугаарт, Аливаа муу муухайг арилгах, аюул зэтгэрийг зайлуулах зорилготой байдаг байна.
Хоёр төмрийг тус бүр 3 нийтдээ 6 удаа цохиж оч үсэргэдэг. Төмрийн оч хир зэрэг үсэрч цацарч байгаагаар ирэх үйл явцыг шинжинэ. Жишээлбэл оч их үсэрч сайхан гэрэл гарган цацарвал ирэх жилийн өнгө сайн байна, хүн мал амар тааваар жаргана, өвчин зовлон, хэрүүл тэмцэл багатай, ажил үйлс бүтэмжтэй болно гэх мэтээр бэлэгшээнэ. Үсэрсэн оч заримдаа хүмүүс дээр унана.
Хэрэв тэр оч унасан хүн барьцадтай байвал дээл хувцас, гар хөл нь түлэгдэж хайрагдана. Гай барьцад үгүй бол зүгээр өнгөрнө гэж хувь хүний ирээдүйн замыг бас тодруулна. Төмрийг ингэж давтаж цохиход оч үсрэхээс гадна бас их сүртэй тод дуу гарна. Төмрийн дуу аль болох чанга тод гарч байвал гэрийн дотор хуралдсан алив бузар үргэн арилна гэдэгт итгэдэг байна.
Хөөрөг босгохдоо бурхан шүтээн амилуулахын нэгэн адил өдөр судар харж, тусгай зан үйл хийж, идээ ууц бэлтгэж, овог элхэнээрээ цугларан, ёс жудагтайгаар шинэ эзэнд өгдөг байна.
Гэрийн баруун талыг Хөөрөг бурханы тал гэж үздэг байна. Иймээс хөөрөг тахиж байх үед гэрийн баруун талд эмэгтэй хүн гарч болохгүй, энэ орой хоноц ирсэн бол гэрийн зүүн талаар унтуулна. Хөөрөг тахилгад харь шүтлэгтэй хүн оруулахыг хориглоно.
Хөөрөг галлаж, ширээс хийж тахилга дууссаны дараагаар хөөргийн эзэн хувцасаа сольж, хөөрөгт мөргөнө. Дээр үед П.Эрдэнэ ааваасаа Тагла гэж нэрлэдэг шүтээнийг өвлөн байжээ. Тагла гэдэг нь нарийвтар нимгэн төмөр дээр 9 нүх гаргасан, тэдгээр нүх нь нар, сар, гурвалжин, дөрвөлжин, хос загас мэтийн дүрстэй байдаг. Дүрс бүр дэлхий ертөнцийг төлөөлөх, буяныг арвитгах, бусдад буян хүргэх, эв эеийг эрхэмлэх, аян замыг ариусгах, өлзийтэй болгох, харь дайсан, муу муухайг номхотгох зэрэг бэлэгдэлтэй байдаг. Таглыг хадганд боож гэрийн хойморт сэтэр болгож хадгалж дээдэлж хүндэтгэдэг уламжлалтай.
Тува хүний дарханы хөөргийг дотор нь эзэнтэй, эзэнгүй хөөрөг гэж хоёр хуваана. Эзэнтэй хөөрөг нь бурхан гэж тооцогдох тул шүтнэ. Эзэнгүй буюу бурхантай холбоогүй хөөргийг хүмүүс шүтэж, “хөөрөг дарахгүй”, зөвхөн ур дарханы ажилдаа хэрэглэнэ. Уг удамтай эзэнтэй хөөргийг “Босгох ёс” хийж байв.
Хөөрөг босгохдоо бурхан шүтээн амилуулахын нэгэн адил өдөр судар харж, тусгай зан үйл хийж, идээ ууц бэлтгэж, овог элхэнээрээ цугларан, ёс жудагтайгаар шинэ эзэнд өгдөг байна. Эзэнтэй хөөргийг догшин хөөрөг гэж нэрлэдэг. Догшин хөөргийг бохир муу эдэлвэл барьцадтай, сайн сайхан эдэлвэл үр өгөөж, хайр хишигтэй.
Догшин хөөрөгтэй айлаас гадны хүн хөөрөгний эд зүйлийг авч болохгүй, хүнддэнэ гэх учир эмээнэ. Эзэнтэй хөөрөг буюу бурхан нь өөрийн эзний гэрт бол ханын үдээр, тоононы нүх, унины сагалдарганы тоогоор хонож өнжөөд гал голомт, ам бүл, адал малыг нь хамгаалж явдаг гэж итгэнэ.
Нүүдлээр хөөрөгөө хамгийн сүүлд хүүхэд ачсан тэмээндээ хамт ачиж явна. Тэмээнд ачихдаа дээврийн чихний нугалаасанд хийж ачна. Шинэ буйринд очоод хамгийн түрүүнд хөөрөгөө буулгана. Гэрээ барьж хөөрөгөө оруулаад дараа нь галаа асаана. Эзэнтэй хөөрөгний галд ур дарх хийхдээ адууны тах, гэрийн цоож түлхүүр хийвэл буян арвижна, харин хутга, жад хийвэл буян багасна гэдэг.
Ийнхүү итгэл, бишрэл, хорио цээор, хүндэтгэлийн цогц ёс бүхий хөөргө тахилгын зан үйлийг Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутагт нутаглах тува нар хадгалсаар байна. “Хөөрөг дарах” зан үйл нь тэдний аж амьдралын салшгүй хэсэг оюуан сананы амьдралын хөрс суурь бөлгөө.
Алтайн нуруу давж нааш цааш нүүдэллэсэн энэ ард түмэн ямагт хөөрөгөө үүрсээр явж. Хөөрөгөө үүрсээр Нарийн голдоо ирээд, амь амьдралаа тэгшлэн аж төрж буй. Эртний нүүдэлчдийн уг язгуур дарханы хөөрөгийн тахилгын ёсыг тува угсаатан ийнхүү хадгалсаао, хамгаалсаар, биширсээр байгаа билээ.
Оръяс Мөнгөнхүүгийн Ганболд