Шинэчилсэн Kia Optima седан
| Yйлдвэрлэгч ОХУ | Худалдаанд 2015 оны эхний улирлаас
Их гэрэлд суурилсан гэрлийн диод, манангийн “дөрвөн нүдэт” гэрэл, гупер дээрх агааржуулагчийн хром хаалт, радиаторын гялтганах тор гээд хэд хэдэн шинэлэг зүйл нэмэхэд л та бидний мэдэх Optima өөрөөр харагдаж эхэлнэ.
Сормуусан диодон гэрэл улам чамин хийцтэй болж, арын гупер нь гэрэл сарниулагч маягийн тоногоор гангарахаас гадна багаажны хаалга хутга мэт хурц ирмэгтэй болсон байна. Хэдийгээр өмнө нь Optima-г өнгө үзэмж муутай гэж хэлэхээргүй байсан ч одоо бол бүүр гарч өгчээ... Араас нь харвал бараг л Maserati GranTurismo гэсэн үг.
Барихад маш эвтэйхэн жолооны хүрдний сигнаал нь дотогш хотойсон хэлбэртэй болж. Мөн хянах самбарын өнгөт дэлгэц хөндлөнгөөрөө бараг 4,3 инчээр томорчээ. Зогсоолын туслах системийн ачаар машин ихтэй зогсоолоос хялбар гарч хойд гуперт байрлах мэдрэгч нь 20 м хүртэлх зайд зорчих автомашин мэдэрч хэт ойртсон тохиолдолд дохио өгнө.
Савхин доторлогоотой, хамгийн тансаг Premium ангиллын Optima-ийн урд зорчигчийн эгнээ хоёр түвшний агааржуулагчтай болсон байна. Тус агааржуулагчийг нэгдүгээр түвшингээр ажилуулбал ердөө гурван минутад салон сэрүүхэн болж хоёрдугаар түвшинг асаавал бүр даарч эхэлнэ гээч! Харамсалтай нь над шиг 190 см өндөртэй хүний толгой люкд тулж байсан учир суудлаа аль болох хойшлуулах хэрэг гарав.
Шинэчлэгдэхээс өмнөх Optima дуу ихтэй байсан шиг санагдана. Ялангуяа хойд дугуйн аркаас хүнгэнэх чимээ гардаг байсан. Үйлдвэрлэгч хэлэхдээ шинэ загварын дуу чимээ 3,3 дБ-ээр буюу 64,6 дБ болтол буурснаар хамаагүй нам гүм болсон гэх аж. Би энэ үгэнд зүгээр нэг итгэлгүй, чимээ хэмжигч төхөөрөмжөөр шуугиан багатай хотын гудамжинд хэмжилт хийж үзлээ. Гэрлэн дохионоос огцом хөдлөх, зам түгжрэлтэй үеийн янз бүрийн хурд, 80 км/ц хүртэлх эрчимтэй давхилт зэрэг нь 62-80 дБ хооронд хэлбэлзэж байв. Тиймээс хэмжилтийн доод хязгаар 64,6 дБ дээр тогтлоо. Хэдийгээр дугуйн аркын чимээ чихэнд чийр болтол хүнгэнэх ч шинэчилсэн Optima харьцангуй дуу шуугиан багатай болжээ. Camry эсвэл Teana-ийн салон хамаагүй тав тухтай санагдлаа.
2 литрийн 150 морины хүчтэй хөдөлгүүр, зургаан шатлалтай механик эсвэл автомат хурдны хайрцаг гээд хүч дамжуулах ангийг хэвээр нь үлдээсэн байна. Тэгвэл седаны жинхэнэ мөн чанарыг зөвхөн 180 морины хүчтэй хөдөлгүүр автомат хурдны хайрцагтай хослол бүрэн нээх юм шүү.
Optima хамаагүй эрч хүчтэй болж. Энэхүү “барын инээмсэглэлтэй” араатныг Drive Mode Select горим догшин ууртай амьтан болгодог аж. Жолооны хүрдэн дээрх товчлуураар энгийн Normal, түлш хэмнэгч Eco болон эрч хүчтэй Sport гэсэн гурван тохиргоог сонгох боломжтой. Эхний хоёр горимоор жолоо хэт зөөлөн болж сэтгэл дүнсгэр үлдээлээ. Тэгээд ч Eco горимоор түлшээ хэмнэхийн тулд араа нь юу юугүй хөнгөрч бага эргэлтээр ажиллах хөдөлгүүр хурд авахдаа нэлээн зуурч, төвөгтэй санагдана.
Харин Sport горимоор жолооны эсэргүүцэл таатай мэдрэмж төрүүлэм “жинтэй” болохоос гадна хүнд араагаар илүү ажиллаж моторыг сэргэлэн цовоо байлгана. Иймд, ганц хаазлахад л 180 морины хүчтэй хөдөлгүүр 6 шатлал хурдны хайрцаг ямарч будилаангүй тахометрийн зүүг аль хэдийнээ улаан хэсэгт аваачиж байв.
Жолоог эргүүлэхэд машин ямар бага хазайна гэж санана! Тэгэхээр Солонгосчууд Optima-д тохируулгатай амортизаторыг зүгээр ч нэг суулгаагүй байхаа.
Sport горим идэвхжүүлбэл жоохон ч гэсэн хотгор зам нуруугаар мэдрэгдэж байв. Өөр горим сонгоод Drive Mode Select системээр явж үзсэн ч шинэчилсэн Optima зөөлөн явдлаараа тааруухан автомашин болохоо харууллаа. Гэлээ гээд миний сэтгэл огт гонсойсонгүй! Гагцхүү машиндаа уусах таатай мэдрэмжийг дахин дахин амсахын тулд тохь тухаас өчүүхнийг хясахад ч бэлэн байна.
Эрч хүч бол Optima-г бусдаас ялгах хамгийн тод онцлог юм. Гаднах загвар болон автомашины зан төлөвөөр илрэх энэ мөн чанарт бага зэргийн өө сэв бол юу ч биш. Гэхдээ ганц хоёр өнгө нэмээд хуучин зураг танимааргүй болтол өөрчлөгдөхгүйтэй адил Optima-г цоо шинэ бүтээл болсонд найдаад хэрэггүй байх.
Нийтлэлч Максим Гомянин | Зураг Александр Батыру