Сонгуулийн хуулийг тойрсон үйл явдал үндсэндээ өндөрлөлөө
2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт ирэх зургадугаар сарын 27-30-ны хооронд аль нэг өдөр нь болно. Өнгөрсөн баасан гарагт баталсан Сонгуулийн тухай хуульд зургадугаар сарын сүүлчийн долоо хоногийн аль нэг өдөр УИХ, аймаг, НИТХ-ын сонгуулийн санал хураалтыг явуулахаар тусгасан. Тус сар 30 хоногтой. Мөн санал хураалтад иргэдийг идэвхтэй хамруулахын тулд ажлын өдрийг бүх нийтийн амралт болгодог жишиг бий. Ингэж төсөөлөөд хуанлийн хоногийг тоолоод үзвэл дээр өгүүлсэн дөрвөн өдрийн нэгт нь Монгол Улс даяараа сонгуульдаж таарах нь. Энэ бол Сонгуулийн тухай хуулиас сонгогчдод хамаатай ганц заалт.
Сонгуулийн яг ямар хууль батлах гэж буйг сонгогчид байтугай гишүүдийн нэг хэсэг нь үнэндээ мэдэхгүй байсан. Төрийг төвхнүүлэх түүхэн үйл явдал эрх зүйн ямар хүрээнд болохыг хуулийн хугацаа дуусахаас долоо хоногийн өмнө тодорхой болгосны буруутан нь УИХ-д суудалтай улс төрийн хүчнүүд. Тэр дундаа олонхийг бүрдүүлж буй АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл. Гэхдээ хуулийг нэгэнт хугацаанд нь баталсан. Иймд өнгөрсөн үйл явцыг эргэн нуршиж, түргэн түүхийд буруутан хайхаа хойш тавья. Харин УИХ дахь гурван бүлгийн төлөөллөөс өргөн барьсан гурван төсөл хэрхэн нэг хууль болсныг харъя. Гурван төслийг нэгтгэсэн гэх ч АН, МАН хооронд тохиролцсон сонгуулийн тухай хуулийг энд өгүүлье.
УИХ-ын 76 мандатын 48-ыг тойрогт нэр дэвшигчдээс, үлдсэн 28-ыг намуудын авсан саналд хувь тэнцүүлэн суудал хуваарилах өмнөх тогтолцоог хэвээр нь хадгаллаа.
Мажоритор, пропорционалийн аль аль элемент орсон учраас үүнийгээ холимог тогтолцоо гэв. Түүнчлэн пропорциональ 28 суудлаа бүсчилсэнгүй, мажоритар 48-аа жижиглэсэнгүй, мөн л өмнөх хэлбэрээ хадгаллаа. Ингэснээр хоёр мандаттай тойрогт нэг намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлддөг байдал хэвээр байх нь.
Тойргийг жижиглэх нь олон эрсдэлтэйн эхнийх нь Үндсэн хуулийн цэц дээр унах магадлал. Учир нь Монгол Улс бол холбооны биш нэгдмэл орон. Тиймээс аймаг, дүүргийг дахин жижиглэх нь Үндсэн хуулийн зөрчлийг үүсгэх талтай юм. Хэрэв зээ 48 тойргийг мандатынх нь тоогоор дахин жижиглэвэл мажоритар тогтолцоо руу улам ойртсон хэрэг болох байсан. Мажоритар системийн сонгууль нь эцсийн бүлэгт улс оронд хортой, нэгдмэл орныг жалга довоор нь хуваадаг, төсвийн мөнгө улсын хөгжлийн том үйл хэрэгт бус орон нутгийн явцуу эрх ашигт хөтлөгддөг зэрэг муу тал олон. Иймээс Ажлын хэсэг тойрог жижиглэх санал дээрээ тохиролцоогүй байна.
Харин өмнөхөөсөө өөрчлөгдсөн нэг заалт нь нэр дэвшигчид сонгогчдын саналын 28 хувийн босго тогтоодог байсныг арилгалаа. Энэ нь сонгууль дахидаг байдлыг хязгаарлах сайн талтай. Өмнөх хуулиар нэр дэвшигч тухайн тойрогтоо сонгогчийн 28 хувийн санал авч чадаагүй бол сонгууль дахин зарладаг байв. 2012 оны УИХ-ын сонгуулиар Сонгино хайрхан дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр /АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч/, МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нарт өгсөн сонгогчийн санал 28 хувьд хүрээгүйгээс дахин зарлаж байв. Энэ байдал Баянзүрх дүүрэгт мөн давтагдаж, тухайн үедээ нэг намд харьяалагдаж байсан Д.Арвин, Б.Батзориг нарын дунд дахин “тулаан” болсон юм. Харин одоо 28 хувийн босгыг халснаар нэр дэвшигчдээс хамгийн олон саналтай нь парламентын босгыг давах нь.
Мөн намууд нийт нэр дэвшигчийнхээ 30-аас багагүй хувьд нь эмэгтэйчүүдийг оруулах үүргийг Сонгуулийн тухай хуулиар хүлээж байна.
“ТОХИРОЛЦОО, ТООЛЛОГО 50:50”
Тогтолцоо ийн шийдэгдсэн бол тооллогын тухайд “маргалдагч” талууд болох МАН, АН хоёулаа буулт хийжээ. УИХ дахь МАН-ын гишүүд нэгдсэн чуулган, байнгын хорооны хуралдааныг хаяад хэдэн долоо хоног болсон. Мөн парламентад суудалгүй намуудын төлөөллийг оролцуулсан жагсаал зохион байгуулж, төрийн ордныг хэд хоног гороолсон. Зорилго нь 2016 оны сонгуулийн санал хураалтыг гараар тоолуулах явдал. Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд МАН-ын бүлгээс тавьсан хугацаатай шаардлагад хариу өгч, сонгуулийн хуулийг үргэлжлүүлэх хэлэлцэхээр болсны үр дүнд нийт саналын 50 хувьд техникийн гар тооллогыг хийхээр болжээ. Гэхдээ хар машинаар болон хяналтын гар тооллогын санал зөрвөл, автомат машины үр дүнг хүлээн зөвшөөрөхөөр тохирлоо. “Саналаа өгсөн хүмүүс бус, саналыг тоолж байгаа хүмүүс бүгдийг шийддэг” хэмээн гар технологид итгэдэггүй Ардчилсан намын талд асуудал ийн шийдэгдсэн аж.
Намуудыг Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар саналын хуудсанд бичнэ
“50 хувьд гар аргаар тооллого хийнэ гэж АН, МАН хоёр тохиролцсон. Энэ нь Ардчилсан нам автомат машинаар сонгогчийн 50 хувийн санал авна, МАН гар тооллогоор 50 хувийн санал авна гэж уншигдаад байна” гэх шүүмжлэлийг “Шударга ёс” эвслийн бүлгээс гарсан ч, АН, МАН-ын зөвшилцлөөр асуудлыг шийдэж чадлаа. Харин гар ажиллагаа орох 50 хувийн саналыг техникийн тооллого хэмээн нэрлэх бөгөөд энэ нь хяналтын тооллогоос өөр байх аж. Үүнийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Хяналтын тооллого гэдэг нь гомдол гаргаснаар хийх тооллогыг хэлнэ. Техникийн санал нь тухайн автомат машинаар уншуулсан санал зөв байна уу гэдгийг нягтална” гэх тайлбарыг хийсэн юм.
“НАЙР АХААСАА”
Саналын хуудсанд нам болон нэр дэвшигчийн нэрийг ямар дарааллаар бичих нь сонгууль бүрийн маргааны нэг сэдэв байдаг. Тэгвэл энэ удаа “найр ахаасаа” эхлэхээр болжээ. Намуудыг УДШ-д бүртгүүлсэн дарааллаар саналын хуудсанд бичнэ. Энэ нь зарим эвсэлд ч хамаарна. УДШ-д бүртгүүлсэн дарааллаар нь харвал МАН нэгт, Ардчилсан нам хоёрт, харин Монголын ногоон нам гуравт гэсэн дарааллаар явна. Харин парламентад суудалтай ИЗНН дөрөвт, МҮАН 13, МАХН 18 дахь улс төрийн хүчин болж, УДШ-д бүртгүүлсэн байна.
ЖИЖИГ НАМУУД “ЖИЙГДЭВ” ҮҮ
Монголын парламент сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийн, Их хурлын дарга алх цохиж байхад “Сонгуулийн тухай хууль МАХН Ардчилсан намтай цаашид хамтран ажиллах хэрэггүйг бүрэн харууллаа” гэх гомдлоор МАХН-ын нөлөө бүхий гишүүд байр сууриа илэрхийлж байв. Мөн чуулганы танхимд эвслийн гишүүд эсрэг байр суурьтайгаа илэрхийлж, О.Баасанхүү төслөө тусад нь хэлэлцүүлнэ хэмээн зүтгэв.
Учир нь “Шударга ёс” эвслийн бүлгийн зүгээс оруулсан саналуудын ихэнх нь Ажлын хэсгийн түвшинд унажээ. Тухайлбал, тус бүлэг сонгуулийн тогтолцоог 38:38 байх, автомат машины саналыг гар тооллогоор баталгаажуулах гэх мэт саналуудыг тусгасан байжээ. Түүнчлэн МАН-тай хамт Төрийн ордныг тойрон гороолж байсан УИХ-д суудалгүй намууд эцсийн мөчид яг юу шийдүүлсэн нь тодорхойгүй хоцров. Ямар ч байсан жагсагчдаас МАН гол тоглогч болон хэлэлцээрийн ширээний ард суусан. Харин Ц.Шинэбаяр тэргүүтэй жижиг намынхан сонгуулийн хуулийг яаран батлахгүй байх байр суурь илэрхийлэн хэвлэлийн бага хурал хийснээр Сонгуулийн хуулийг тойрсон үйл явдал үндсэндээ өндөрлөлөө. УИХ хуулиа нэгэнт баталсан. Өөрөөр хэлбэл, галт тэрэг хэдийнэ хөдөлсөн. Үр дүнг нь 2016 оны сонгуулиас л харах үлдэв.
Б.Энхжаргал