“Хулиган” төрхтэй хурдан Mini Cooper Худалдаанд 2014 оны 3 сараас
Халуун орны ургамал, урьд өмнө нь сонсож байгаагүй шувуудын жиргээ, далайн эргийн чийглэг уур амьсгал, Атлантик тэнгисийн ар араасаа хаялах нүсэр давлагаа. Ийм үзэсгэлэнт сайхан газар шинэ Mini-тэй ингэж танилцах ч гэж! Гэтэл мөнөөх жижиг, овсгоотой Mini Cooper хэмжээний хувьд ялимгүй томорсныг шинэчлэлт хийсэнд тооцно гэж үү?
Шинэ Mini арай урт, өргөн, өндөр болсон байна. Хачирхалтай нь, хэм хэмжээг бодвол диодон гэрэл, ондоо хэлбэртэй урд гупер (тийм ч загварлаг гэхгүй ээ) болон арай ширүүн харагдах радиаторын хаалт зэрэг харц илүү булаана. Гэснээс, шинэ Mini-ийг Cooper S гэж нэрлэжээ. Хажууд нь өмнөх загварын Cooper хамаагүй энгийн бөгөөд “нөхөрсөг” санагдана. Бас л эгдүүтэй золиг шүү.
Нийт хэмжээ, тэнхлэг хоорондын зай болон дугуйн мөр хоорондын зай өөрчлөгдөхөөс гадна хөнгөн цагааны хольц их хэмжээгээр ашиглажээ. Онцын бус байдаг л зүйл. Багаажны багтаамж 51 литрээр томорсон ч запаас дугуйгүй хэвээр. Үүн дээр нэмээд дифференциалыг автоматаар түгжиж гадуурх эргэлтийг багасгах үүднээс эргүүлэх хүчийг хөтлөгч дугуй хооронд хуваарилах үүрэгтэй Dynamic Traction Control системтэй.
Миний бодлоор ийм нөхцөлд жолоочийн хүсэл болон шинэ технологи хоёрын ялгааг ухамсарлаж ойлгох нь чухал байх. Хоёр компрессортой 136 морины хүч бүхий 1,5 литрийн гурван цилиндртэй хөгжүүн хөдөлгүүрийн зан авир, чадлыг шалгах хэрэгтэй. Нэмээд Cooper S гэгч энэ жаалд зориулж шинээр бүтээсэн 6 шатлалт механик болон спорт-автомат “ухаалаг” хурдны хайрцгийн яс гүйцэтгэлийг туршихыг хүснэ. Мөн энгийн болон анх удаад хэрэглэгдэж байгаа тохируулагчтай амортизаторыг сайтар “сэгсчиж” үзэе.
Энэхүү авсаархан автомашины эрч хүчтэй бичил эд ангиуд хоорондоо эв түнжинтэй ажиллана. Яг л таарсан хослолоо өмссөн юм шиг тийм тасархай мэдрэмж төрүүлнэ. Гар хөл доорх бүх зүйл барьцтай, ойлгомжтой бас ч үгүй донжтой байхад өөр илүү дутуу зүйл огт хэрэггүй.
Хянах самбарыг таньж мэдэгдэхээргүй болтол нь өөрчилжээ. Урд самбарт байсан уламжлалт хэв маягтай спидометр одоо солонгын долоон өнгөөр солигдох мультимедиа систем болж хувирсан юм. Энэхүү шинэ шийдэл нь салоны нийт бүтэцтэй их гоё зохицно.
Хэдийгээр хуучны уламжлалт хянах самбар одооных шигээ эвтэйхэн биш ч хамаагүй амьд байж дээ.
ХОЁР ТУРБОГИЙН ШАХАЛТ ДОР
1000 эргэлтээр гал цог маналзтал хурдлах автомашин тэр бүр таараад байдаггүй. Сэтгэл хөдлөлөө дээд цэгт нь тулгах гэсэндээ автомашинаа хурдлуулбал гуравхан цилиндр нь сайндаа л жолооны хүрд чичрүүлнэ. Янзын сайн дуу тусгаарлах чадвар хөдөлгүүрийн этгээд дууны өнгийг дарна. Иймд, яагаад ч юм биеэ сул тавьж чадалгүй хамаг үйлдлийг маань хязгаарлах сонин мэдрэмж төрөөд байна.
Жолоодлого эсвэл тоормосонд учир байна гэхээр бас үгүй ээ. Харин ч Mini Cooper-ийн энэ үзүүлэлтүүд сайн байж картингаар давхихтай адил санагдана. Хэдийгээр тэнхлэг хоорондын зай томорсон ч бага зэрэг хотгор замаар айхтар донсолж байгааг нь тоолгүй өнгөрье. Гол учир эхлээд хүч авалтаараа гайхшруулж сүүл рүүгээ өндөр эргэлтээр залхаадаг хөдөлгүүрт байгаа юм.
Сэтгэл хөдөлгөм чанга бархираа ч алга. Оронд нь 6000 эргэлт хүрэхэд шатахууны шахалтыг автоматаар зогсооно. Тэгэхээр энгийн үед гурван цилиндртэй хөдөлгүүрийг 4500 эрг/минутаас хэтрүүлэх нь ямар ч утгагүй хэрэг.
Хажууд нь Cooper S-ийг зүгээр нэг ээлжит шинэ загвар болсон гэвэл мань эр ихэд гомдох биз. Бодоод үзвэл 192 морины хүч бүхий 2 литрийн 4 цилиндртэй хөдөлгүүр, цоо шинэ спорт хэв маягтай автомат хурдны хайрцаг болон явах горимоо сольдог үйлдэл лут санагдахгүй байна уу? Ингэж байж л чадал, дуу чимээ, жинхэнэ мөн чанар нь гарна шүү дээ! Хянах самбарын зүүнүүдийг далаар нь тавих ширүүн эхлэл, эрчтэй хурд авалт. Хэдийгээр S загвар дуу шуу ихтэй ч дунд болон өндөр эргэлтээр ямар гоё эгшиглэдэг гэж бодно!
Ажиллагаа сайтай тэнхлэгийн ачаар Cooper S замтай илүү сайн наалдана. Миний санахын өмнөх Mini дажгүй явдалтай байсан боловч S загвар эргэлтэн дээр бийрээр хээ угалз зурах мэт уран залагдана. Байж болох хамгийн бага хазайлт, гарын аясаар ажиллах дуулгавартай жолоодлого! Гол нь толь шиг гадаргуутай зам байх ёстой шүү. Эс тэгвээс спорт горимод тохируулж хийсэн амортизаторууд үл ялиг хотгор замаар зогсоо зайгүй сэгсчиж тэр чигтээ замаасаа хазайх ч тал бий.
Энгийн Mini ийм замаар арай л “төвийг сахих” байсан даа.
Гэхдээ эцэст нь аль аль нь ялгаагүй доргиж тэр дундаа хурдтай эргэлтийн үед Cooper S илүү тэгш зам шаардана.
ОРШИХ УУ, ЭС ОРШИХ УУ
Орос болон АНУ-д Mini Cooper-ийг ихэвчлэн залуу, дундаж түвшингээс дээд амьдралтай хүмүүс сонирхдог. Өнгө үзэмжтэй тоноглол, энгийн үед ч сонирхолтой, өөрийн гэсэн донжтой явдал. Харин илүү халуухан зүйл хүсэгч нарт нэгэн сайхан мэдээ дуулгахад, тун удахгүй 231 морины хүч бүхий 2 литрийн хөдөлгүүртэй хамгийн хурдан Mini-JCW гарах юм байна. Цөөн хэдийг үйлдвэрлэх үү? Тэгэлгүй яахав. Тэр нь ч дээр байх. Гол нь эргэлт ихтэй, толигор л зам байвал болоод өгөх нь тэр.
Нийтлэлч Сергей Воскресенский