Монголын мэдээлэл технологийн салбарт дижитал сэтгүүлийн шинэ эрин авчирсан “Дээжис” сэтгүүл уншигч танд хүрээд дөрөв дэх жилтэйгээ золгож байна.
Хуучин цагийг үдэж, оюун бодлоо цэгцлэн, зорилгоо төлөвлөн суугаа танд сэтгүүлийнхээ 2016 оны анхны дугаараа хүргэхэд бэлэн боллоо.
Шинэхэн дугаартаа “Дээжис” сэтгүүл үндэсний хөг аялгууг орчин үеийн хөгжимтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг “Жонон” хамтлагийг онцоллоо.
Мөн дизайны гоёмсог бүтээлүүдийг авьяас билэг, торгон мэдрэмжээрээ амьдруулан зурдаг загварын зураач Э.Золжаргал бүсгүйн бүтээлүүдтэй уншигч таныг танилцуулж байна.
Өчигдөр бол өнөөдрийн багш гэдэгтэй санал нийлэх хүн олон биз ээ. Тэгвэл 31 настай залуу саятан Сэм Альтманы ажил амьдралдаа хэрхэн амжилт гаргах тухай өөрийн туршлагаас хуваалцсан зөвлөгөөг хүргэлээ.
Түүнчлэн бүтээлч, шинийг эрэлхийлэгчид өдөр өдрөөс бидний амьдралыг илүү тухтай, ухаалаг болгох технологийн шийдлийг гаргасаар байгаа ч интернэтэд холбогдсон бүхэн сүлжээний аюулгүй байдлаа хангаж чадахгүй гэдгийг технологийн нийтлэлээрээ бид сануулж байна.
Энэ мэт олон сонирхолтой мэдээ, мэдээллийг танд “Дээжис” дижитал сэтгүүл зориуллаа. Дашрамд сануулахад сэтгүүлийн шинэ дугаар бүрийг та ухаалаг төхөөрөмжиндөө үнэгүй татан унших боломжтой .