CES 2016 үзэсгэлэнгийн үеэр Netflix өмнөх 60 орноос гадна шинээр 130 улсад үйлчилгээгээ нэвтрүүлж байгаа тухай мэдэгдлээ. Шинээр нэмэгдэж буй 130 улсын тоонд ОХУ, Энэтхэг, Өмнөд Солонгос гэх мэт томоохон зах зээлүүд багтаж байгаа аж.
Хамгийн гол нь Монгол улсын хэрэглэгчид ч гэсэн энэхүү үйлчилгээг ашиглаж, контентыг нь үзэж болох юм. Netflix хэрэглэгчдэд сарын 7,99-11,99 ам. доллар буюу 16000-24000 төгрөгийн үнэтэйгээр үйлчилгээгээг санал болгож байгаа бөгөөд та эхний нэг сарыг үнэгүй ашиглаж болох аж.
Араб, Солонгос, Уламжлалт болон хялбаршуулсан Хятад хэл зэргийг нэмж санал болгож байгаа юм байна
Ийнхүү Netflix ганцхан хурлын үеэр дэлхийн 130 гаруй улсад үйлчилгээгээ нэвтрүүллээ. Хэрэглэгчид интернет сүлжээнд холбогдсон л бол компьютер, таблет, гар утас гээд дурын төхөөрөмж дээр Netflix-ийн контентыг үзэж болно.
Харин АНУ-ын засгийн газрын хориг арга хэмжээний улмаас Крым, БНАСАУ, Сири зэрэг улсуудад үйлчилгээ нэвтрээгүй аж. Түүнчлэн “House of Cards”, “Orange is The New Black” зэрэг томоохон цувралуудыг Netflix зарим бүс нутагт албан ёсоор цацах эрхийг нь аваагүй бол тухайн орнуудын хэрэглэгчид үзэж чадахгүй юм байна.
Netflix 2016 онд маш том төлөвлөгөө тавин ажиллаж байгаа бөгөөд шинэ болон үргэлжлэл нийлсэн 31 цуврал дэлгэцийн бүтээл, 20 гаруй бүрэн хэмжээний кино, баримтат кино, 30 гаруй хүүхдэд зориулсан цуврал зэргийг үзэгчдийн хүртээл болгох аж.
Энэхүү мэдэгдлийг гаргасны дараа компанийн хувьцааны үнэ 5,90 хувиар өсөж, 114,01 ам. доллартой тэнцжээ.
Компанийн гүйцэтгэх захирал Рийд Хестингс “Тухайн бүс нутгийн хэрэглэгчдийн соёл, зан заншилтай холбогдуулан ямар хөтөлбөр боловсруулахыг шийдвэрлэнэ” гэжээ.
Шинээр маш олон оронд үйлчилгээгээ нэвтрүүлж буйгаас гадна одоо дэмжиж байгаа 17 хэл дээр Араб, Солонгос, Уламжлалт болон хялбаршуулсан Хятад хэл зэргийг нэмж санал болгож байгаа юм байна.