-Таныг сэтгэлзүйчийн мэргэжлээр докторын зэрэг хамгаалахад Холливудын алдарт найруулагч Кен Уиллс тусалсан гэж сонссон юм байна?
-Миний үндсэн мэргэжил бол гэр бүлийн сэтгэл засалч. Энэ мэргэжилд би хүүхэд байхдаа л дуртай байсан. Би Америкт арав гаруй жил амьдарсан. Сэтгэлзүйчээр сурч байхдаа бизнесийн удирдлагын мэргэжлийг хавсран эзэмшсэн. Учир нь манай гэрийнхэн “Монголд сэтгэл судлаачийн мэргэжлээр ажлын байр байхгүй” гэж зөвлөснөөс л тэр. Гэсэн ч би дур сонирхолтой болохоор үргэлжлүүлэн сурч 2012 онд доктор хамгаалсан. Үүнээс хойш Монголд суурин ажиллаж байна. 2010 онд надад маш азтай явдал тохиолдсон. Юун гэвээс Холливудын алдарт найруулагч Кен Уиллстэй танилцсан явдал юм. Өөрөөр хэлбэл түүний тусламжтайгаар докторт суралцах боломж гарсан. Тэрбээр сургалтын төлбөр төлснийхөө хариуд намайг энэ мэргэжлээрээ Монголдоо ажиллах болзлыг тавьсан. Мэдээж энэ бол гайхалтай санал байв.
-Тэр үед та Холливудад машины зогсоол дээр ажиллаж байсан гэсэн байх аа?
-Тийм ээ. Би холливудын алдартнууд машинаа тавьдаг зогсоол дээр ажиллаж байсан юм. Тэр үед магистераа хамгаалчихсан байлаа. Ази царайтай, жижигхэн биетэй болохоор холливудын алдарт найруулагч Кен Уиллсийн анхааралд өртсөн гэж боддог юм. Тэрбээр “Нас залуу хэрнээ ийм ажил хийж байгаа хүнийг анх удаагаа л харж байна” гээд нэрийн хуудсаа өгч байлаа. Ийм мундаг хүн юу гэж намайг тоох вэ гэж дотроо өөрийгөө голж байв. Гэтэл санаанд оромгүй явдал болж тэрбээр над руу залгаад уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Миний амьдрал түүнд их сонирхолтой санагдсан болоод ч тэр үү “Чи хүсэл мөрөөдөлдөө үгүй гэж хэлэх ёсгүй. Битгий бууж өг. Чи сэтгэлзүйчээр сур. Би чиний бүх төлбөрийг төлье. Харин чи Монголдоо бай. Энд маш сайн сэтгэлзүйчид олон байгаа. Харин Монголд үгүй байх гэж бодож байна. Чиний зүрх сэтгэл, хандлага надад таалагдаж байна” гэлээ. Тэр цагаас миний амьдрал өөрчлөгдсөн. Би нэг зүйлд итгэдэг болсон. Юун гэвээс хэн ч маргаашаа мэдэхгүй. Маргааш гэдэг өдөр ямар сайхан зүйл авчрахыг хэн ч таашгүй. Бууж өгөлгүй урагшаа л яв. Амьдрал таныг шагнах болно гэж өөртөө хэлэх болсон. Яг л тэр зарчмаар явсаар өнөөдрийг хүрлээ. Өөрт чармайлт байсны үндсэн дээр амьдралд дэвшил гарсан. Хэрэв тэр үед ажил хийхгүй зүгээр суусан бол амьдрал намайг шагнахгүй байлаа.
-Алдартай найруулагчийн дэмжлэгийг авна гэдэг нэг талаас хэн бүхэнд олдохгүй хувь. Таны хөдөлмөрч чанар, хүсэл эрмэлзлийг олж харна гэдэг түүний ямар хүн болохыг илтгэж байна. Кен Уиллсийн зан чанараас тусгаж авсан ололт юу байв?
-Намайг Монгол буцахын өмнөх орой бид хоол идсэн юм. Тэрбээр “За Наранбаатараа хүмүүс хэн нэгнийг гаднах байдлаар нь дүгнэдэг. Өнөөдөр чамайг олон хүн голох болно. Харин би чамд нэг үг хэлье. Бусад хүн чамайг залуу хүн гэж дорд үзсэн ч чи үг, үйлдлээрээ өөрийгөө хэн бэ гэдгээ л харуул. Миний энэ үгийг битгий мартаарай. Машины урд цонх яагаад өргөн байдаг вэ. Учир нь өнгөрсөн амьдралаас ирээдүйн амьдрал чухал шүү дээ. Тиймээс урагшаа л явж бай” гэв. Би тухайн үедээ маш хүнд цаг үеүдийг туулсан байсан. Түүний энэ үгийг сонсоод хэлсэн үгийг нь амьдралынхаа зарчмыг болгосон. Өөрөөр хэлбэл би хэзээ ч өөрийгөө голохоо байсан. Хэн нэгэн нь намайг голж болох ч би өөрийгөө хэзээ ч голохгүйгээр шийдсэн. Бас өнгөрснийг өнгөрсөнд нь орхиж ирээдүйн амжилтыг чухалчлах болсон.
-10 жилийн өмнөх Г.Наранбаатар юунд хүрэхээр тэмүүлж байв?
-2000 оны эхэн юм уу даа. Америк явахад гэр бүлийн санхүүгийн байдал тун хүнд байв. Миний хувьд тэнд очоод сурахын сацуу янз бүрийн л ажил хийсэн. Хийж үзээгүй ч ажил байгаагүй. Цэвэрлэгч, угаагч, сушины тогооч, машин буулгагч гээд л тоочвол урт жагсаалт үүснэ. Гэхдээ эргээд бодохоор өнөөдрийн Наранбаатарыг бий болгосон учраас тэр үедээ талархдаг юм. Учир нь ажиллаж сургалтын төлбөрөө олоод сургуульдаа явдаг байсан нь хичээлдээ шамдах нэг шалтгаан болсон. Би залуучуудад “Өнөөдөр хүнд хэцүү байгаад нь таларх. Учир нь тэр бэрхшээл ирээдүйн чамайг бэлтгэж байгаа юм” гэж хэлдэг. Би зүгээр суудаггүй байнгын л ажилтай хүүхэд байлаа. Шөнийн 02.00 цагт босоод будааны бялууны үйлдвэр рүү цагийн турш дугуйгаар жийж очно. Тэгээд өглөө 07.00 цагт ажлаа дуусгаад 08.00 цагт хичээлдээ явна. Тиймэрхүү байдлаар л өдөр хоног өнгөрч байв. Хамгийн сонин нь би өнөөдөр өөртөө итгэх итгэлээ 10 жилийн өмнөх тэр хүүгээс л авдаг.

-Америкт сэтгэлзүйн докторын зэрэг хамгаалсан сэдэв чинь их сонирхолтой санагдсан. Эрэгтэй хүний хувцаслалт гэр бүлд ямар нөлөө үзүүлдэг талаар байсан байх аа?
-Тийм ээ. “Эрэгтэй хүний хувцаслалт гэр бүлд ямар нөлөө үзүүлдэг вэ” гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалсан. “Миний сайн нөхөр аав болох алхам” гэсэн номонд “Эр хүний хувцаслалт гэр бүлд хэрхэн нөлөөлдөг вэ” гэсэн бүлэг бий. Ерөнхий агуулга нь бид хувцаслалтаараа үр хүүхдэдээ үлгэр жишээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл түүгээрээ дамжуулан хүүхдүүддээ цэгцтэй байдлыг үлгэрлэх юм. Эсрэгээрээ хайш яайш хувцаслачхаад дэвтэр номоо цэгцтэй байлга гэж загнах нь утгагүй биз дээ. Нөгөө талаас хөршүүд миний хувцаслалтыг анзаардаг. Хэрэв би муухай хувцасласан бол “Үүний эхнэр нь ямар хүн байдаг байна аа. Нөхөртөө жаахан анхаарчихгүй дээ” гэж бодно. Ер нь хувцаслалт нийгэмд гэр бүлийг тодорхойлж байдаг. Би ямар гэр бүлээс гаралтай, хэн бэ гэдгийг илэрхийлнэ. Анхны сэтгэгдэл хувцаслалтаас төрдөг. Бусдад төрж буй анхны сэтгэгдэл хоёр дахиа ирдэггүй.
-Олон хүнд итгэл найдвар өгөх, амьдралын утга учрыг ухуулах илтгэл тавьдаг хүний гол зэвсэг яах аргагүй өөртөө итгэх итгэл байх. Анх тайзан дээр хөл тавих үеийн тэр мэдрэмж их сонин байна?
-Би их овор багатай хүн. Сүүлийн дөрвөн жилээс тайзан дээр гарч хүмүүст сэтгэлзүйн илтгэл тавьж байна. Анх хүмүүсийн харцнаас намайг голж байгаа мэдрэмжийг би олж хардаг байсан. Гэвч өөртөө итгэх итгэлээ алдахын алдад би өөртөө “Хэн ч намайг ямар жаргал, зовлон туулж, туршлага хуримтлуулсныг мэдэхгүй. Гагцхүү би л мэднэ. Тиймээс тууштай, зоригтой бай” гэж хэлнэ. Тэр үг одоо ч цээжинд бий. Их хүчийг өгдөг сайхан үг.
-Бусдыг дагуулах, үнэмшүүлэх, үнэлүүлэх тэр итгэлээ хаанаас олж авсан бэ. Багын өөртөө итгэлтэй байв уу?
-Хүүхдийн төлөвшил, хүмүүжилд бага ангийн багш нар их нөлөөтэй юм шиг санагддаг. 1-4 ангийн багш минь айхтар зоддог байв. Бид ч багшаасаа үнхэлцгээ хагартал айна. Гэртээ “а-х” гэж уншдаг хүүхэд багшийнхаа хажууд “эгч” гэх жишээтэй. Сандруу, аймхай, үеийнхнээсээ толгой жижиг, дандаа гологддог хүүхэд байсан. Харин тавдугаар ангид ангийн багш солигдож миний амьдралыг тэр чигт нь өөрчилсөн. Хамгийн муу сурдаг өнөөх хүү аравдугаар анги төгсөхдөө сурагчдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллах болсон. Хамгийн гол нь багш маань юунд амжилт гаргахыг минь ойлгуулж, юу хийхийг чиглүүлдэг байсан. Надтай чин сэтгэлээсээ харилцдаг байсан болохоор өөрийгөө олсон гэж боддог юм. Харин яг одооны ярих чадварыг би амьдралдаа бий болгосон. Оюутан байхдаа дэлхийн шилдэг удирдагчдын лекцийг сонсдог байлаа. Одоо ч хэвээр. Ажлаасаа гэр хүртэлх замдаа үргэлж лекц сонсоно. Миний утсан дээр дэлхийн шилдэг удирдагчдын 200 орчим лекц бий. Тэр бүхнийг сонсоод илтгэх ур чадвараа ч хөгжүүлдэг.
-Ярьж байгаа шигээ амьдрах хэцүү юм шиг санагддаг. Жишээ нь би бусдад гайхалтай сайн зөвлөгч байж чаддаг хэрнээ өөрт асуудал тулгарвал мухарддаг… Харин таны хувьд?
-Маш зүйтэй асуулт. Хүн төрөлхтөн бид үндсэн гурван хэрэгцээтэй. Нэгдүгээрт, бие махбодын хэрэгцээ. Хайрлах, дурлах, үнэрлэх, идэх, унтах, агаар амьсгалах.
Хоёрдугаарт, сүнслэг хэрэгцээ. Амьдралд ямарваа хэцүү зүйл тохиолдоход бурхныг эрэлхийлдэг. Хүн бүхний ертөнцийг үзэх үзэл өөр ч хүнд зовлон тохиолдоход бурхныг хайдаг.
Гуравдугаарт, сэтгэлзүйн хэрэгцээ. Та маш сайн хүн, ухаалаг зөвлөгч байж болно. Гэвч ямар ч ухаалаг, тэвчээртэй, хэрсүү хүнд өөрийг нь сонсох чих, тэврэх гар, дулаахан цээж хэрэгтэй байдаг. Тэгэхээр заавал зөвлөгөө авахаас илүүтэй ярилцах сонирхол их байна гэсэн үг. Эмэгтэй хүний гол хэрэгцээ ярих шүү дээ. Ялангуяа нөхөртөө юу мэдэрч байгаагаа ярих дуртай байдаг. Түүнтэй л адил эрэгтэй хүнд мөн л ярих хэрэгцээ бий.

-Хар ухаанаар бодоход ямарваа асуудал тулгарвал хамгийн дотны хүнтэйгээ зөвлөж, дотроо онгойлгох зэргээр асуудлаа шийдэх боломжтой юм шиг санагддаг. Сэтгэлзүйч дээр очих зайлшгүй шалтгаан гэвэл?
-Сэтгэлзүйчийн хувьд үйлчлүүлэгчдийн асуудлыг шийдэхэд гол хүчин чармайлт орших хэдий ч нөгөө талаас хүнийг ойлгож, тайвшруулах нь чухал. Өнөөдөр барууны орнуудын жишгийг харвал сэтгэлзүйч дээр очих нь энгийн л хэрэгцээ. Учир нь тэд ирээдүйд гарч болзошгүй асуудлаас урьдчилан сэргийлж буй юм. Мэдээж нэг удаагийн уулзалтаар асуудал шийдэгдэнэ гэж үгүй. Гэтэл хүмүүс нэг удаагийн уулзалтаар асуудлаа шийдэх сонирхолтой байдаг. Нэг уулзчихаад шийдэгдчихсэн, болчхоод байгаа юм шиг эндүүрдэг. Тэгээд маш сайхан боллоо, сэтгэл сэргэлээ гэнэ. Энэ чинь мөнхийн хэрэглээ шүү дээ. Сэтгэлзүйн хэрэглээг би танд маш энгийнээр тайлбарлахыг хичээж байна. Хүн биеийнхээ хирийг арилгахын тулд хамгийн багадаа долоо хоногт нэг удаа усанд ордог. Тэгвэл сэтгэлзүй яг ижилхэн. Ядаж сардаа нэг удаа сэтгэлзүйд байгаа хир буртгаа арилгах нь чухал юм. Энэ л асуудлыг шийдэхэд сэтгэлзүйч тусална. Та бидний тусламжтайгаар стрессээ зөв тайлж, өөрийгөө нээх боломжтой. Цаг гаруйн хугацаанд өөрийнхөө талаар ярина гээд бод доо. Би таниас ямар гэр бүлд өссөн, өнөөдрийг хүртэл хэдэн найз залуутай байсан, хэзээ айж, сандарсан гээд л нэг бүрчлэн асууна. Бүх зүйлээ илэн далангуй яриад үз. Хэн нэгэн таныг чин сэтгэлээсээ сонсох тоолонд та улам урамших болно. Юу гэсэн үг вэ гэхээр та амьдралынхаа газрын зургийг энэ ярилцлагаас харах боломжтой. Магад өдий насалтлаа ямар амьдралаар явсан, одоо хаана байгаа, цаашид хаашаа явах вэ гэдгээ олж харна. Эйнштейн хүртэл сэтгэлзүйчтэй байв. Түүний сэтгэлзүйч 25-хан настай залуу байлаа. Энэ салбарыг “Өнгөрсөн зуунд амьдарч байсан олон зуун сая хүмүүсийн бодит амьдрал дээрх туршлагыг тухайн үйлчлүүлэгчдээ зориулан өгч байгаа зөвлөмжийг сэтгэлзүйн шинжлэх ухаан” гэж тэрбээр тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл бид хэн нэгэн хүний амьдралын богино хэмжээний туршлага бус бүх цаг үеийн хүмүүсийн амьдралаас ургасан туршлагыг л танд зөвлөөд байгаа юм.
-Монголд сэтгэлзүйч дээр очих сэтгэлгээ манайд төлөвшөөгүй. Тэрийгээ дагаад энэ мэргэжлээрээ ажиллаж амьдрахад тун бэрх. Харин таны хувьд хэдийнэ байр сууриа олчихсон байна?
-Үнэнийг хэлэхэд мэргэжлээрээ ажиллахад маш их золиос шаардана. 2012 онд эхнэр бид хоёр Монголд ирээд ашигтай ажилласан түүх байгаагүй. Сэтгэлзүйн төв ажиллуулахад ажлын байр түрээслэх, хүмүүс цалинжуулах, цахилгаан усны төлбөр төлөх гээд л үйл ажиллагааны зардал өндөр. Байнга л гэр бүлийнхээ зардлаас танана. Тиймээс хүүхдийнхээ живхийг ширхгээр нь худалдан авдаг байсан үе бий. Хоолгүй ч хоносон үе олон. 2015 оны нэгдүгээр сард олон улсын жишигт нийцсэн сэтгэлзүйн төв нээж байхдаа бид хоёр уйлж байсан. Нээлт ч гэж дээ эхнэр хүү бид гурав хамтдаа хооллож баяраа тэмдэглэсэн юм. Тэр үед манай эхнэр маш хүнд жилүүдийг ардаа үдлээ гэж уйлж байлаа. Хамгийн гол нь тууштай болохоор өнөөдрийн амжилтад хүрсэн гэж боддог. Нөгөө талаас би энэ төвөө ашиг орлого гэж хэзээ ч харж байгаагүй. Өнөөдөр л гэхэд би гурван хүнтэй уулзсан ч хоёроос нь мөнгө аваагүй. Яг ийм л байдаг. Түүнээс гадна би машины бизнесс эрхэлдэг. Америкаас машин оруулж ирээд найман жил болж байна.
-Үргэлж л хүмүүсийн асуудал, бухимдлыг хуваалцдаг сэтгэлзүйчийн мэргэжил хүнд юм шиг ээ. Ажлаас болж их стресстдэг үү?
-Хамгийн бага насалдаг хоёр мэргэжил байдаг. Нэг нь сүмийн номлогч, нөгөөх нь сэтгэлзүйч. Үргэлжид бусдын асуудал, зовлонг хуваалцдаг болохоор тэр байх даа. Миний хувьд сурчихсан гэж хэлж болно. Мэдээж асуудал ихтэй хүмүүстэй л ихэвчлэн уулзана. Ер нь хоёр төрлийн хүн сэтгэлзүйчид ханддаг. Нэг нь өөрөө өөртэйгөө асуудалтай. Жишээ нь тайзан дээр гарахаараа ичиж сандардаг байж болно. Нөгөөх нь гэр бүл, ажил, хамт олныхоо дунд харилцааны хувьд бэрхшээлтэй. Тэдгээр хүнтэй уулзсаныхаа дараа би гитар, морин хуур тоглож стрессээ тайлдаг. Миний нэг зарчим байдаг. Ажил дээр ямар ч стресстэй байсан гэрийнхээ гадна гээх ёстой гэж… Би хүмүүст ингэж зөвлөдөг учраас өөрөө хэрэгжүүлэхийг хичээдэг.
-Хүмүүсийн хувьд асуудал гарвал найз нөхдөдөө ханддаг. Найз сайн зөвлөгч, сэтгэлзүйч байж чадах уу. Тэднээс зөвлөгөө авах нь зөв үү?
-Үнэнийг хэлэхэд буруу. Хэн ч хэзээ ч таны амьдралаар амьдраагүй, амьдрахгүй. Тэр хүн танд зөвхөн өөрийн амьдралын байр сууринаас л зөвлөгөө өгдөг. Тиймээс мэргэжлийн хүнд л хандах хэрэгтэй.

“Ямар үр тарина...”
-Өнөөдөр бидэнд талхны мөнгөөс илүүтэй сэтгэлзүйн хэрэгцээ дутагдаж байгаа юм шиг санагддаг. Хэн нэгний халуун дулаан үгс, урмаар цангадаг ч гэх юм уу. Энэ талаарх таны бодол юу вэ?
-Заримдаа лекц унших үед хүмүүс уйлж харагддаг. Би уйлуулаад байгаа юм биш л дээ. Миний ярьж буй зүйл бодит амьдралтай нийцэж буй учраас хүний сэтгэлд хүрч байгаа байх. Мундаг гэгдэх хүмүүс улс төрд гарснаас илүү хэвлэл мэдээлэл, бизнесийн байгууллагууд тус тусын талбартаа эерэг хандлагыг бий болгосноор Монгол хөгжинө гэж боддог.
-Хүн урмын амьтан гэдэг?
-Тиймээ. Нэг хүн “Яасан ч сайхан зүйл бичдэг юм. Харамсалтай нь бодит амьдрал тийм биш” гээд над руу бичиж байсан. Би хариуд нь “Сайхан үгийг хэлж бусад нь сонсоно гэдэг өдөр бүр усанд орохтой л ижил. Тиймээс сэтгэлийн тэнхээтэй байхын тулд үгээр, урмаар хооллох хэрэгтэй гэж хэлсэн. Гоё сайхан үгнээс хэн ч уйдахгүй. Гэхдээ үнэн үгнээс шүү дээ.
-Та хүмүүст зөвлөснөө өөртөө хэр хэрэгжүүлдэг вэ?
-Хэрэгжүүлэлгүй яах вэ. Би эцэг болоод өвдөх, архи уух, хүчирхийлэх эрхгүйг ойлгосон. Тэр дундаа өвдөх эрхгүйгээ бүр их ухаарсан. Би өвдчихвөл хэн тэднийг минь тэжээх билээ. Тэгж бодохоор л өөрийгөө ихээр хайрлана. Миний лекц 4100 орчим хүний амьдралаас ургадаг болохоор хүмүүст их хүрдэг байх. Сургуулиа төгсөх үед багш минь “Чи ирээдүйд багшлах уу, эсвэл сэтгэлзүйчээр ажиллах уу” гэж асууж билээ. “Ажиллана” гэхэд “Тэгвэл сурсан бүхнээ март. Харин бодит хүний амьдралаас жишээ тат. Чи ямар ч мэргэжлийн хүний өмнө ойлгогдохоор ярьж чаддаг болсон хойноо өөрийгөө сэтгэлзүйч гэж бодоорой. Онол сурчхаад сэтгэлзүйч болсон гэж эндүүрч болохгүй” гэж хэлсэн. Түүнээс хойш хүмүүсийн бодит амьдралыг судлах болсон. Миний нэг бодол байдаг. Хүн болгон заавал удирдагч, эсвэл ажилтан байх ёстой юу гэвэл үгүй. Хүн хүн л байх ёстой. Тиймийн тулд бидний үзэж харах зүйл зөв байх ёстой.
-Таны лекцдээ янз бүрийн түүхийн талаар ярьж байсан. Ихэнх нь танд тохиолдож байсан явдал уу. Эсвэл бусдын талаар өгүүлдэг юм уу?
-Хүн болгоны амьдрал баялаг. Сэтгэлзүйч хүн аливаа явдлаас түүх бий болгох чадамжтай байх ёстой. Жишээ нь та бид хоёрын ярилцлагаас ч түүх гаргаж болох юм. Энэ чадвар байгаа учраас л миний түүх баялаг юм шиг санагддаг байх. Би өдөрт 4-5 хүнтэй уулзана.Тэр болгонд гол санаагаа хадгалаад авчихдаг.

-Нэгэн сургамжит өгүүллэг миний санаанд орчихлоо. Дүлий байсныхаа хүчинд бусдын үгэнд авталгүй уралдаанд түрүүлж чадсан мэлхийний тухай… Миний хувьд шантрах үедээ тэрийг бодчихдог юм. Харин таны хувьд?
-Тийм, тийм саналаа… Ер нь таныг муулж, ард ярьж буй хүмүүс хойноо л байж байг. Тэд таны урд гарч чадахгүй учраас л араас чинь ярьж байгаа шүү дээ. Яригдаж байгаа л бол өмнө нь явж байна гэсэн үг.
-Таны “365 хоног аз жаргал” гэдэг номын талаар би бодож байлаа. Юун гэвээс үнэхээр 365 хоног аз жаргалтай амьдрах боломж байх болов уу?
-Маш гоё асуулт байна. Эхлээд хүний түүхээс дараа нь өөрийнхөөсөө хуваалцъя. Америкт байхдаа нэг эмээгийн оршуулгад оролцсон юм. Нөхөр нь эхнэрээ эцсийн замд үдэж байхдаа “Миний эхнэр хүнд өвчнөөр олон жил шаналсан. Харин одоо илүү амар тайван газар байгаа гэдэгт би итгэж байна” гэв. Маш гоё хандлага байгаа биз. Насаараа ханилсан ханиа үднэ гэдэг төсөөлөхөд бэрх шүү дээ. Харин миний хувьд бөөрний түүдгэнцэрийн үрэвсэлтэй. Гармоны химийн эмчилгээг есөн жилийн турш хийлгэж байна. Огцом таргалж турна. Би жилдээ 7-8 удаа эмнэлэгт хэвтэнэ. Үргэлжид эмнэлгийн хаалга татах их амаргүй байв. Нэг удаа “Яагаад заавал би гэж…” хэмээн амьдралдаа гутраад уйлсан. Гэтэл миний дэргэдэх орон дээр нэг хүн амьсгалын аппаратын тусламжтайгаар амьсгалж харагдав. Тэгээд л бодсон. Би түүний хажууд чөлөөтэй амьсгалж, миний бөөр цусаа эргэлдүүлж чадаж байна. Үүндээ талархаж сэтгэл ханая гэж эргэцүүлсэн... Мэдээж 365 өдөр тэр чигтээ аз жаргалтай байх боломжгүй. Харин тухайн өдөр би юун дээр төвлөрч байгаа нь л аз жаргал хийгээд гуниг гутралд хүргэдэг гэж боддог юм. Ямар ч муу өдөрт ямар нэгэн сайн зүйл заавал байдаг. Тэр сайн зүйл нь юу гээч… Жишээ нь та өнөөдөр чөлөөтэй бие засаж чадаж байгаадаа баярла. Би өвчнөөсөө болж хавантаад бусдын адил бие засаж чаддаггүй байлаа. Тэгээд чөлөөтэй босоод шээж чадаж буй хүнийг хараад ихэд атаархана. Энэ залуу ямар их азтайгаа мэддэг болов уу гэж бодно. Тэгэхээр байгаа зүйлдээ төвлөрч талархах нь аз жаргал юм болов уу. Яагаад гэвэл таныг аз жаргалтай байлгах эсэхэд хэн ч баталгаа өгөхгүй.
-Таныг аз жаргалтай байлгах эсэхэд хэн ч баталгаа өгөхгүй гэлээ. Үүнийгээ тодруулахгүй юу?
-Яг энэ зүйлийг өнгөрсөн сард би өөрийн биеэр мэдэрсэн. Шөнийн 03.00 цагийн үед ээжийн минь төрсөн эгч нас барав. Бид их дотно өссөн л дөө. Миний ээжид асар хүнд байгааг харахад үнэндээ хэцүү байсан. Гэтэл би маргааш нь Онцгойгийн албан хаагчдад Аз жаргалтай амьдралын тухай лекц уншихаар тохиролцсон байв. Хайртай эгчээсээ хагацаад удаагүй надад аз жаргалын тухай лекц уншихад мэдээж бэрх санагдана. Гэсэн ч би өглөө сэрэхдээ нүд минь бүтэн нээгдэж байгаад талархсан. Үүнийг дадал зуршил болгоогүй хүнд их хэцүү. Надад хоёр сайхан хүүхэд, хөргөгчинд ходоод дүүргэх хүнс байна гээд л өөрт байгаадаа талархахыг би амьдралдаа дадал болгосон. Тэгээгүй бол энэ хэцүү цаг үеийг яаж туулах байсан юм билээ. Бэрхшээл, зовлон болгон биднийг хүчирхэгжүүлж, суралцах боломжийг өгдөг. Ер нь анзаараад байхад бид ихэвчлэн амьдралын хүнд хэцүү бүхнээс гоё сайхан сургамжуудыг авсан байдаг.
-Сэтгэл санаа гундуу, ямар нэгэн асуудал тулгарах үед та өөртөө ямар зарчмыг баримталдаг вэ?
-Би хүүхдээ тэвэрдэг. Хүүхдийнхээ дэргэд байхдаа бэрхшээлийн өмнө яагаад бууж өгөх ёсгүйгээ ухаардаг. Учир нь тэд өнөөдөр надаас үлгэрлэж байна. Аав шигээ болохыг хүсэж байгаа. Тиймээс би бууж өгмөөргүй байна. Учир нь тэд надаас үлгэр авч байгаа гэж өөртөө итгүүлдэг. Нөгөө талаас үрсийнхээ төлөө би тэмцэж байгаа шүү гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрэх үедээ ямар ч тохиолдолд би эрч хүчтэй болчихдог.

-Таны илтгэлээс өөртөө итгэлтэй байхын тулд бусадтай өөрийгөө харьцуулахгүй байх зарчим нь таалагдсан?
-Хүн өөрийгөө бусадтай харьцуулснаараа өөртөө итгэх итгэл, ирээдүйн хүсэл эрмэлзлээ гишгэж байдаг. Хэн нэгнээс илүү гарлаа гээд яах вэ? Өөртөө итгэх итгэлийг хүн өөрөө л бүтээдэг. Хэн нэгнээс импортлож оруулж ирдэг зүйл биш. Би өнөөдөр бизнесийн янз бүрийн хүмүүстэй уулзаж байсан. Гэхдээ тэднээс хэд дахин өндөрлөгт хүрсэн холливудын авьяастнууд, тэрбумтнуудтай уулзсан. Тэр болгон надад туршлага болсон. Өнөөдөр би ямар ч төрийн томчуудын өмнө өөртөө итгэх итгэлээ алдахгүй. Би тэднийг хүн гэх талаас нь хардаг. Тэр хүн сайд байна уу хамаагүй шошго дээр нь анхаарал хандуулдаггүй. Харин ч би тайзан дээр байхдаа өөртөө улам итгэлтэй болдог.
-Та яриандаа үргэлж л үр хүүхдийнхээ талаар дурдаж байна. Аав болсон анхны мэдрэмжээсээ хуваалцвал?
-Хүүхэдтэй болоод бүх зүйл өөрчлөгдсөн. Бүхнийг өөртөө зориулдаг байсан бол өнөөдөр хүүхдэдээ зориулдаг болсон. Эхнэрийн бүх анхаарал хүүхдэд шилжсэн. Өөрөө хоолоо хийж идэх шаардлага гарсан. Маш их хариуцлагыг мэдэрсэн гээд л өч төчнөөн өөрчлөлттэй тулгарсан. Гэсэн ч аав болсноороо би жинхэнээсээ сэтгэлзүйч болсон. Хүүхдээ өнчрүүлэхгүй байх гэсэн хариуцлага жинхэнэ утгаараа ассан. Хүүгээ хараад энэ хүнийг л сайхан амьдралд хүргэх ёстой гэж боддог байсан бол одоо гудамжаар явж байгаа гэр бүлийг анзаарч хүүхдэд нь санаа зовдог болсон.
-Хүүхдэдээ зарцуулах мөнгөө хоёр дахин багасгаад хамтдаа өнгөрөөх цагаа хоёр дахин ихэсгэ гэж зөвлөж байсан чинь их таалагдсан?
-Тийм ээ. Би аавынхаа ямар зүйл авч өгснийг тэр бүр санадаггүй юм. Харин ямар дурсамж үлдээснийг хамгийн тодоор санадаг юм. Би өөрөө Завханы хүн л дээ. Завхан голын эргээр аавтайгаа явж байхад аав алхах бүртээ унгаж байв. Тэр болгонд нь би шоолж инээгээд л хөхөрч байснаа санахаар сэтгэл өег болж өөрийн эрхгүй нулимс урсдаг юм. Үүнийг бодоод л дээрх үг толгойд орж ирсэн. Хүмүүс мөнгө бус аав гэсэн нүдээр хараасай л гэж хүссэн юм.
-Ер нь анзаараад байхад хүн амжилттай явах тусмаа гэр бүлээ орхигдуулах тал байгаа нь ажиглагддаг?
-Ер бизнест амжилттай яваа хүмүүсийн намтрыг харахад тийм тал ажиглагддаг. Гэсэн ч төгсгөл бүр нь гэр бүлийнхээ үнэ цэнийг мэдэрсэн байдаг. Хэн ч мэдээж үхэхдээ хоёр 570, их хадгаламжийн дэвтрээ харж байгаад үхье гэж бодохгүй. Хайртай дотны хүмүүсээрээ хүрээлүүлж буцахыг л хүснэ. Тэгэхээр тухайн хүний төлөвшилтөөс л хамаарна. Төлөвшил бол насаар хэмжигдэхгүй. Өнөөдрийн таны үзэж туулсан амьдралаар хэмжигдэнэ. Эмнэлэгт хэвтсэн хүн мэднэ. Үхэл гэдэг зүйл рүү ойртоод өнгөрсөн хүн тэр мөнгөний араас улайрдаггүй юм. Учир нь амьдралын үнэ цэнийг ухаарсан байдаг. Харин тэр бүхнийг ухаараагүй хүмүүс л мөнгө ярьдаг.
-Яг одоо сэтгэл нь гундуухан яваа нэгэнд юу хэлэх вэ?
-Хэцүү байна гэдэг боломжгүй гэх ойлголт ерөөсөө бус. Дахин жаахан хичээ л гэсэн үг. Тэгэхээр таны амьдралын аливаа нэг зүйлд асуудал байгаа бол бүү бууж өг. Шийдэл үргэлж танд байдаг. Амьдрал хүнд дааж давшгүй зовлонг өгдөггүй. Бид давж чадах учраас л зовлон байгаа гэж боддог. Тэгэхээр битгий бууж өг. Маргааш гэдэг зүйлийг таашгүй. Улам их хичээх хэрэгтэй. Өнөөдөр та гунигтай байж болно. Маргааш танд аз жаргал ирнэ гэдэгт итгэх итгэлтэй байгаарай. Энэ итгэл таныг урагш алхуулна.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!
Зургийг Б.Бямба-Очир

Г.Наранбаатар