Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2015 оны арванхоёрдугаар сарын 22-ноос эхэлсэн хуралдаанаараа мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 12 хувь болгох шийдвэр гаргажээ. Бодлогын шийдвэр нь 2016 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр буюу өнөөдрөөс мөрдөгдөнө гэж Монголбанкнаас мэдээллээ.
Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2015 оны арванхоёрдугаар сарын эцэст 1.9 хувь болж, сүүлийн таван сарын турш зорилтот түвшнээс доогуур байгаа нь мөнгөний бодлого тэлэх орон зайг нэмэгдүүлж байна.
Нийлүүлэлтийн гаралтай инфляци нам, тогтвортой байхын зэрэгцээ эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага түвшинд байх төлөвтэй байна гэж мөнгөний бодлого тодорхойлогчид дүгнэжээ.
Дунд хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх, тогтвортой байх эерэг хандлагууд бий болж байгаа нь макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжихээр байна.
Мөнгөний бодлогын төлөвийг алгуур зөөлрүүлэх энэхүү шийдвэр нь мөнгө, зээлийн өсөлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.