СЗХ-ноос санаачлан зохион байгуулах “Санхүүгийн зах зээлийн хөгжил, үндэсний форум” болоход нэг хоног үлдлээ. Форумын зохион байгуулалтыг бүхэлд нь хариуцан ажиллаж буй СЗХ-ны Зах зээлийн хөгжлийн газрын дарга А.Батпүрэвтэй уулзаж ярилцлаа.
-Та бүхэн энэ баасан гарагт санхүүгийн зах зээлийг ирэх 10 жилд хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцэх гэж байна. Ер нь манай улсын санхүүгийн зах зээл хөгжиж буй орнуудтай харьцуулахад хаана нь яваа вэ?
-Бүс нутагтаа болон хөгжиж буй орнуудтай харьцуулбал манай банкны салбар өндөр хэмжээнд хөгжсөн. Гэвч даатгал, хөрөнгийн зах зээлийн хөгжил их доогуур байна. Уг нь эдгээр салбарууд хоорондоо нягт холбоотой, бие биенээ дэмжин ажиллах ёстой. Уг нь санхүүгийн салбар бүх бизнест хамаатай. Тэгсэн атлаа энэ салбар өөрөө маш бага баялаг бүтээж, ДНБ-ий 4 хувьтай тэнцэх орлого олж байна.
Санхүүгийн салбар маш бага баялаг бүтээж, ДНБ-ий 4 хувьтай тэнцэх орлого олж байна.
-Банк ороод ч уу?
-Тийм ээ.
-Одоогийн 96/4 гэсэн хэт тогтворгүй харьцааг хэрхэн бууруулах вэ?
-2025 он гэхэд бид ядаж 80/20 болгох ёстой. Үүний тулд банк бус салбар буюу үнэт цаасны зах зээл илүү гүнзгийрнэ гэсэн үг. Гэхдээ одоо байгаа 96/4 гэсэн харьцааг бууруулахын тулд 96-д байгааг нь 4 рүү шилжүүлнэ гэсэн үг биш. Харин санхүүгийн зах зээлийн нийт хэмжээ томрох тухай юм. Тэгэхээр бид ДНБ-д эзлэх эзлэхүүнээ 8 хувь болгон өсгөх ёстой. Банкны салбар дангаараа хэт түрүүлж хөгжсөнийг зарим хүн банкууд монопольдсоор бусдыгаа хааж боосоор ийм байдалд хүрлээ гэж буруу ойлгодог. Үнэн хэрэгтээ тийм биш. Банкуудад ч бусад салбараа хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага бий. Нэгээс нь авч нөгөөд нь өгөх, хамтдаа томрох тухай юм шүү.
-2025 он гэхэд Монгол Улс бүс нутгийн санхүүгийн төв болох тухайд…
-Арван жилийн дараа манай санхүүгийн салбарын хуулийн орчин, дэд бүтэц нь хөгжиж, мэргэжлийн оролцогчид нь чадваржсан, олон улсын интеграцад нэгдэн орж, гаднын хөрөнгийн урсгал Монгол руу санхүүгийн салбараар дамжиж ордог болчихвол бид Зүүн Хойд Азийн санхүүгийн бүс нутагтаа төв нь болж чадна.
Бидний боловсруулсан, 2025 он хүртэлх өөр нэг зарчим бол тусгай бүс байгуулах тухай юм. Энэ бол тусдаа асуудал. Люксенбург, Шанхай, Лондон, Дубай гэх мэт санхүүгийн бүсүүд бий. Худалдааны чөлөөт бүс гэдэг шиг санхүүгийн чөлөөт бүсүүд бий. Үүний тулд тусад нь хууль батлах шаардлагатай. Энэ их маргаантай сэдэв учраас тал талаас нь ярилцаж хийх ёстой. Гэхдээ манай улсад ашигтай. Энэ нь бүсийн санхүүгийн төв болохоос огт өөр зорилт гэдгийг дахин онцолъё.
-Санхүүгийн чөлөөт бүс болох нь яагаад маргаан дагуулдаг юм бэ?
-Гаднын том акулууд орж ирээд, дотоодын зах зээлийг эзэлж авна гэсэн болгоомжлол байдаг. Дотоодын санхүүгийн салбарт нөлөөлөхгүйгээр, Монгол Улс Хятадын хойд хэсэг, ОХУ-ын зүүн өмнөд хэсгээс хүмүүс ирж, хоорондоо уулздаг бүс болгохыг зорьж байна. Гэхдээ 2025 он хүртэл хэрэгжүүлэх, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх хөтөлбөрийн эцсийн зорилго нь Монгол Улсад санхүүгийн чөлөөт бүс байгуулах биш юм. Энэ бол дайвар зорилго.
-Энэ хөтөлбөр арван жил хэрэгжсэний дараа жирийн иргэдийн амьдралд ямар өөрчлөлт орсон байх вэ?
-Бид агаарын, том тоонууд ярьж, актив тэд хүрсэн байна гэхгүй. Хөтөлбөрийн үр дүн иргэдийн өдөр тутмын амьдралд наалдацтай байх ёстой. Хөтөлбөр таван зорилттой. Эхнийх нь санхүүгийн салбарын эдийн засагт гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, бэхжүүлэх. Хоёр дахь нь хүртээмжийг нэмэгдүүлэх.
Жирийн иргэн хүн өөрийн хэрэгцээнд нийцсэн, санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг газар зүй, цаг агаарын байдал, орлогын түвшин үл харгалзан хүртдэг байх ёстой. Ганц банкны зээл биш юм. Мөн энэ нь чанартай, үнэ тариф нь боломжийн, тэдгээр үйлчилгээг авснаар амьдралаа ч сайжруулдаг байх ёстой. Наад зах нь зээлийн хугацаа уртасч, хүү нь буурса, барьцаанд суурилаагүй байна. Ингэж чадвал иргэдийн амьдралд чанарын өөрчлөлт гарна.
-Тэгвэл ААН-үүдэд яаж нөлөөлөх вэ?
-Зарим ААН ханшийн зөрүүнээс ихээхэн алдагдал хүлээдэг. Санхүүгийн аргаар удирдан, энэ мэт олон эрсдэлийг хаах, урьдчилан сэргийлэх hedging гэж арга бий. Эрсдэлийн менежментийн стратеги ч гэдэг. Даатгалтай төстэй энэ үйлчилгээг олон улсад ашигладаг атлаа манайд хийж болдоггүй. Энэ бол сул хүртээмжийн л уршиг.
Жишээ нь би гадаад худалдаа эрхэлдэг гэе.
Импортоор бараа авдаг. Тэгвэл би төгрөгөөр ашгаа олоод, юаниар бараа материал худалдан авч, зардлаа юаниар гаргадаг. Тэгвэл юанийн ханш байнга өсөх нь надад алдагдалтай. Ийм тохиолдолд тодорхой санхүүгийн хэрэгслүүд ашиглаад, өөр этгээдтэй тохирч болно. Тэр этгээд нь уул уурхайн компани учраас надаас эсрэгээрээ зардлаа төгрөгөөр гаргаад, юаниар ашгаа олдог. Бид хэлцэл хийгээд, хэн хэнийхээ эрсдэлийг тэглэнэ гэсэн үг юм. Энэ үйлчилгээг нэвтрүүлэх шаардлага байгаа юм.
-Яагаад өнөөг хүртэл байхгүй байна вэ?
-Хуулийн орчин байхгүй. Мөн дэд бүтэц буюу санхүүгийн дундын зуучлалын төв зэрэг байгууллага бий болох ёстой л доо. Жишээ нь Монголбанк болон банкуудын хооронд мөнгөний захын хэлцлүүд болдог ч бусад ААН-үүд, иргэдэд хаалттай болдог. Үүнийг нээх ёстой. Энэ нь бас л хүртээмжийн асуудал. Ер нь бол манай улс валютын биржтэй болох ёстой. Үүнийг байгуулахын идэвх санаачлага ч дутсан.
-Маргааш болох хуралд хэчнээн хүн оролцох вэ?
-600 орчим хүн оролцохоор бүртгүүлсэн.
-Ярилцсанд баярлалаа.