Агаарын бохирдолтой тэмцэхийн тулд Хятадын байгаль орчны яам "Агаарын бохирдолтой шуурхай тэмцэх менежментийг эрчимжүүлэх тухай 2013-17 оны төлөвлөгөө"-г гарган хэрэгжүүлж байна.
Тус төлөвлөгөөний дагуу агаарын бохирдлоос сэргийлэх сэрэмжийн дохиог цэнхэр, шар, улбар шар, улаан дөрвөн зэрэглэлд хуваажээ. Энэ мэт маш олон арга хэмжээний үр дүнд Хятадын агаар дахь бохирдуулагч бодисуудын бөөгнөрлийг 2017 он гэхэд 30 гаруй хувиар бууруулахыг зорьж байна.
Бээжин хотод өнгөрсөн арванхоёрдугаар сард агаарын бохирдлын хэмжээ стандартаас хэтэрсэн бөгөөд энэ үед улаан түвшинг зарласан юм. Бага сургууль, хүүхдийн цэцэрлэг түр хугацаанд хааж, Бээжин хотын хэмжээнд автомашиныг тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцуулсан.
Тэгвэл манай улсад агаарын бохирдлыг бууруулах талаар гаргасан тодорхой зорилт, зорилго хараахан байхгүй.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ манай улсын агаарын бохирдлыг аюултай хэмжээнээс хэтэрч, гамшгийн хэмжээнд хүрч байгааг сануулсан юм.
Үүний нэг жишээ л гэхэд дэлхийн агаарын чанарын индексээр PM 2.5 буюу нарийн ширхэглэлт тоосонцрын хэмжээ 301-500 хүрвэл хүний эрүүл мэндэд маш аюултай гэж үздэг тул гэрээсээ гарахгүй байхыг зөвлөдөг. Гэтэл Улаанбаатарын гэр хорооллын утаа ДЭМБ-аас тогтоосон түвшингээс давдаг үзэгдэл бараг л долоо хоног болгон ажиглагддаг.
Энэ үед иргэд нь ч энэ талаар мэддэггүй, холбогдох байгууллагууд нь ч зохих арга хэмжээ авдаггүй.
Бээжин, Улаанбаатар хотын агаарын бохирдлын харьцуулсан фотог хүргэж байна.