Истанбулд алан хядагч этгээд бөмбөг тэсэлж, гадаадын 10 иргэнийг хөнөөн амиа хорлосноос хэдхэн цагийн дараа Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоан тус улсын дипломат ажилтнуудад хандаж үг хэллээ. Амь үрэгдсэн өрнөдийн жуулчидтай хамт 28 настай сири залуугийн цогцос олдсон нь халдлага Сирийн дайнтай холбоотойн гэрч болж байна.
Гэхдээ Туркийн Засгийн газраас бурууг нь ISIS-т тохож байгаа энэхүү алан хядах ажиллагааны талаар ноён Эрдоан хэдхэн минут ярилаа. Тэрбээр үлдсэн хагас цагаа Курдистаны ажилчны намыг (PKK) үндэсний хэмжээнд мөрдөн дарахыг уриалахад зориулсан юм. Туркийн телевизийн бараг бүх сувгаар шууд дамжуулсан Ерөнхийлөгчийн яриа тус улсад болсон сүүлийн гурван удаагийн халдлагын гэмтэн ISIS-ийн зүгээс учруулах аюул заналын талаар дурдсангүй.
Зөвхөн Курдийн салан тусгаарлагчдын эсрэг чиглэсээр өнгөрсөн юм. Туркэд болж буй алан хядах ажиллагааны гол буруутан нь ISIS бус, курд босогчид хэмээн тус улсын Засгийн газрын албаны хүмүүс байнга тайлбарладаг. Үүндээ ч тохируулан өнгөрсөн сард курдүүд амьдардаг нутагт цэргийн томоохон хүч илгээсэн билээ. “Турк дэх алан хядагч бүлэглэлүүдийг эрэмбэлэх аваас бүгд Курдистаны ажилчны намын дараа л орно. Курдүүдэд олгосон сонгуулийн эрх дотоодод асуудал үүсгэж байгаа бол ISIS-т угаас ийм эрх байхгүй” хэмээн Анкара дахь Tepav судалгааны хүрээлэнгийн цэргийн шинжээч Нихат Али Озкан өгүүлж байлаа.
Сирийн курдүүд Турктэй хиллэдэг бүс нутагт бэхжиж авснаас хойш, Туркийн эрх баригчид тус улсын курдүүд голчлон суурьшдаг зүүн өмнөд бус нутагт тагнуулын үйл ажиллагаа явуулах нь идэвхжээд байгаа талаар албаны хоёр ч хүн нэрээ нууцлан байж мэдэгдэв. АНУ-аас зэр зэвсгээр хангаж, бэлтгэж сургуулилдаг Сирийн курдүүдийг Туркийн Засгийн газар ISIS-аас өөрцгүйд үздэгийг дээрх албаны хүмүүс тайлбарлаж байлаа. “Дэлхий ертөнц Курдийн ажилчны намыг Туркийн дотоод асуудал. Харин ISIS- ийг олон улсын асуудал гэж үздэг. Гэтэл Турк улс Курдийн ажилчны намыг эн тэргүүн шийдэх ёстой олон улсын асуудалд тооцдог” хэмээн дээрх албаны хүмүүсийн нэг нь өгүүллээ.
Уг тайлбар нь Анкаратай сөргөлдөх болсноосоо хойш Курдийн ажилчны намтай идэвхтэй холбоо тогтоож эхэлсэн Иран, ОХУ-аас Туркийн эрх баригчид болгоомжилж байгааг тод харуулж байна. Харин Туркийн Дотоод хэргийн сайд Эфка Ала тус улсын Засгийн газар ISIS- ийн зүгээс учруулах аюулыг илүүтэй анхаарах ёстой гэж үзэж байна. Сирийн хямрал эхэлсэн цагаас хойш Турк дэх ISIS-тай холбоотой хэмээн сэжиглэгдсэн их төлөв гадаадын 3300 иргэнийг албадан саатуулсан. Мөн 847-г нь баривчилсан талаар сайд дурдсан юм.
Мөн 124 улсын 36 мянган зорчигчийг Туркэд нэвтрэхийг нь хориглож, 3000 хүнийг тус улсаас албадан гаргасны дотор Германы харьяат иргэд орж байгааг нэмж өгүүлэв. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт ISIS-тай холбоотой сэжиг бүхий 220 хүнийг албадан саатуулаад байна. Мягмар гарагт бөмбөг тэсэлсэнтэй холбогдуулан явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үрээр төв Туркийн нутгаас ОХУ-ын гурван иргэнийг баривчилжээ. Бөмбөг тэсэлж амиа хорлогч нь нэгдүгээр сарын 5-нд Туркэд дүрвэгч гэсэн бүртгэлтэй нэвтэрсэн Сирийн иргэн болохыг хурууны хээгээр нь тогтоогоод байгаа юм.
Дээр өгүүлсэн баривчилгаа нь тус улс ISIS-ийн аюул заналд хэр ноцтой хандаж буйн илрэл хэмээн албаны зарим хүн үзэж байна. Харин эсрэг бодолтой зарим нь Туркийн эрх баригчид радикал үзэл бодол газар авч буй явдлыг дутуу үнэлдэг хэмээн шүүмжилдэг. “Биднийг зөвхөн курд босогчдыг анхаараад ISIS-ийг эс хайхарч байна гэж шүүмжлэх нь утгагүй. Халдлага бүрийг илрүүлж, таслан зогсоох чадвартай улс гэж байхгүй. Харин алан хядах явдалтай хатуу тэмцдэг учраас л Турк нь ISIS-ийн бай болоод байгаа юм” гэж өөр нэг ажилтан тайлбарлаж байлаа.
Мехул Шривастава