“Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Улаанбаатар хот – хөрөнгө оруулалт 2016” илтгэлдээ “Нийслэл энэ онд 427 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх талаар мэдээллээ.
Үүнээс нийслэлийн төсвөөр 203.5 тэрбум, Хөгжлийн банкнаас нийслэлд хэрэгжүүлэх төслүүдэд 120 тэрбум төгрөг, орон нутаг болон улсын төсвөөр 103.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм байна.
Тодруулбал, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 203.5 тэрбум төгрөгийн ажлуудыг гүйцэтгэх бөгөөд үүнд:
- Хот байгуулалтын салбар - 59.3 тэрбум төгрөг
- Авто замын салбар - 55.1 тэрбум төгрөг
- Нийгмийн салбар - 31.7 тэрбум төгрөг. Үүнээс боловсролын салбарт 53 цэцэрлэг, 26 сургууль, 42 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга барьж, 10 цэцэрлэг, 12 сургуулийн их засварын ажлыг 24.8 тэрбум төгрөгөөр гүйцэтгэнэ. Харин эрүүл мэндийн салбарт 2.1 тэрбум төгрөгөөр Баянзүрх, Баянгол дүүрэгт 100 ортой эрүүл мэндийн төв, Чингэлтэй, Баянгол дүүрэгт 200 ортой хүүхдийн эмнэлэг, Чингэлтэй дүүрэгт Түргэн тусламжийн төвийн салбар пункт, Баянзүрх дүүрэгт 100 ортой амаржих газар барьж, түргэн тусламжийн 10 автомашин худалдаж авахаар төлөвлөжээ.
- Инженерийн дэд бүтэц - 12.9 тэрбум
- Нийтийн тээврийн салбар - 11.3 тэрбум
- Хот тохижилтын салбар - 7.5 тэрбум
- Төр захиргааны салбар - 6.1 тэрбум
- Бусад 19.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэв.
Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг хувийн хэвшлийнхэнд санал болголоо.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран зохион байгуулсан “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтад нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, Улаанбаатар хотын Худалдааны танхимын гишүүд, Олон улсын байгууллагын төлөөлөгч, Үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид зэрэг 1000 гаруй төлөөлөгч оролцов.
Чуулга уулзалтаар
- "Улаанбаатар хот - хөрөнгө оруулалт 2016",
- "Ногоон худалдан авалт",
- "Төр, хувийн хэвшлийн түншлэл",
- “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр,
- "Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитр",
- "Хог хаягдлын менежментийг сайжруулах эко парк төсөл",
- “Эко Улаанбаатар”,
- "Нийслэлийн концессын худалдан авалт",
- “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК ба төр хувийн хэвшлийн түншлэл,
- "Нийслэлийн орон сууцны төсөл, хөтөлбөр, хувийн хэвшлийн оролцоо" зэрэг илтгэлүүдийг танилцуулав.