Сангийн сайд Б.Болор, Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр нар Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэй хэрэгжих төслүүдийн гэрээнд гарын үсэг зурна. Гарын үсэг зурах ёслол маргааш 14.00 цагаас Монгол-Японы төвд болох юм.
Энэ онд АХБ-наас
- “Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх”,
- “Баруун бүсийн бага сургуулийн дотуур байрны орчинг сайжруулах”
- “Төлбөрийн чадварт нийцсэн орон сууц төслийн бэлтгэл ажлыг хангах” төслүүдийг санхүүжүүлнэ.
Эдгээрийн нийт санхүүжилт долоон сая ам.доллар бөгөөд эх үүсвэрийг Японы Засгийн газрын, Ядуурлыг бууруулах япон сангаас буцалтгүй тусламж хэлбэрээр олгох болжээ.
Маргааш болох ёслолын ажиллагаанд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такенори Шимизү, Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайд Н. Батцэрэг, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Улаанбаатар хотын дэд дарга С.Очирбат оролцоно.