Талбайн теннисний фэнүүдийн хувьд нэгдүгээр сар хамгийн сайхан сар гэж болно. Учир нь, хүйтэн нойтон цагаар бүгд л бээрч байхад тэд үүнийг умартаж, халуун Австрали руу харцаа шидэн хайртай тоглогчдынхоо хэрхэн тоглохыг ажин суудаг.
Оны анхны "Их дуулга" тул ногоон тивийн энэ тэмцээн зүй ёсоор үзэгчдийн сэтгэлийг соронзоддог. Энэ оны тэмцээн ч анхнаасаа л сенсаацаар арвин болж байна.
Тухайлбал энэ тэмцээний тогтмол аварга С.Виллиамс эхний даваанд золтой л бүдэрчихээгүй. Карьерийнхаа 22 дахь түрүүг авч домогт Ш.Графын эгнэшгүй амжилттай эн зэрэгцэхийг хүсч яваа хүчирхэг бүсгүй Жиоржи хэмээх залуухан Итали тамирчнаас 19:17 буюу ердөө хоёрхон хожил илүү авч, тун ядруухан хожил авсан юм.
Түүний эгч Венус ноднин их хол явсан бол энэ жил тэгвэл нэгийн даваанд Их Британийн Контад тахимаа өглөө. Тэр уржнан бас эхний шатнаас хасагдаж байсан.
Мөн Австралид хэзээ ч анхны даваанд өвдөг сөхөрч байгаагүй Вожниаки Путинсева гэх Казах бүсгүйд бүдрэв. Дасгалжуулагчаа солиод удаагүй байгаа Петкович Оросын Куличкова хэмээх чансааны жагсаалтад нэр нь зоогдоогүй тамирчинд бас ялагдсан.
Кербер Дой гэдэг бяцхан Япон бүсгүйд бараг л явах шахсан. 6:7, 7:6, 6:3-аар арайхийж ялсан. Дой хэд хэдэн удаа тоглолтыг өөрийн талд эргүүлэх боломж гаргасан ч чадаагүй.
Эмэгтэйчүүдийн хувьд гэхдээ хамгийн том шуугиан нь Жанг хэмээх Хятад бүсгүй байлаа. Тэр чансааны жагсаалтын хоёрдугааарт бичигдсэн Симона Халепыг ердөө хоёр сетэд илт илүүрхэн хожсон юм.
Эрчүүдийн хамгийн том дуулианыг Их дуулгын 14 түрүүтэй алдарт Надал тарив. Түүнийг эхний шатнаас үсэрнэ гэж хэн ч санаагүй байх. Гэхдээ өрсөлдөгч нь нутаг нэгтэн Вердаско хэмээх хатуу самар байсныг санах хэрэгтэй.
Манай бөхөөр бол харьж яваа бөх осолтой шийдсэн мэх хийдэгтэй адил. Надал 2-1-ээр хожиж явах үед Вэрдаско маш олон алдаа гаргаж риск хийсэн ч өрсөлдөгчийнхөө давуулалтыг 23 удаа шууд сөргүүлж оноо авсан нь түүнд тай брек авчирсан. Улмаар тав дахь сетийг 6-2-оор илт давуу хожсон юм.
Хоёрын даваанд эмэгтэйчүүдээс Квитова жагсаалтаас гарсан бол эрчүүдээс талбайн эзэн Хьюитт бүдэрлээ. Тэмцээний дараа албан ёсоор зодгоо тайлна гэдгээ мэдэгдэж байсан Хьюиттэд бүх дэлхийн теннисний томчууд интернетээр хүндэтгэл үзүүлэн жиргэж байсан юм.
Тэр үнэхээр теннисний ертөнцөд нэрээ тод үсгээр үлдээсэн нэгэн. Нэгэн цагт Федерер, Сафин, Роддик нарын хамтаар хосгүй хүчирхэг дөрвөлсөн тулааныг үзүүлж байлаа. Өнөө цагт энэ нь Федерер, Жокович, Надал, Мюррей нараар солигдчихоод хэдэн жил болж байгаа. Харин сүүлийн үед Вавринка, Нишикори нарын хүчтэй тамирчид гарч ирсэн.
Гуравдугаар шатанд бүсгүйчүүдээс жагсаалтын 3-д явсан Мугуруза өвдөг шороодсон. Чехийн Стрыкова түүнийг 6:3, 6:2-оор хялбархан дийлж орхисон юм.
Эрчүүдийн хэсэгт Жокович бага зэрэг “мөлхсөнийг” эс тооцвол болох ёстой юм болдгоороо болов. Ингээд шөвгийн 16 эхлэхэд бүгд л одоо жинхэнэ тэмцээн эхэллээ гэж бодсон биз. Шилдэг 16 теннисчин тунаж үлдсэн тул ингэх нь ч зүйн хэрэг. Эмэгтэйчүүдэд нөгөө гайхал Жанг Конта нар дахиад л ялалт байгуулах нь тэр.
Эрэгтэй тамирчдаас Вавринка замын голд хаягдаж үлдэв. Канадын Раоничд тэр эхний 2 сетээ алдсан ч comeback master гэдгээ дахин баталж 2-2 болгож чадсан. Гэхдээ шийдвэрлэх сетэд өөрийнхөө темпийг олж чадаагүй юм.
Шөвгийн наймд хатуу учраанууд хоорондоо тулав. Шарапова өөрийнх нь эрлэг Виллиамсыг дахиад л барсангүй. 12 дахь жилдээ түүнийг хожиж чадалгүй явж байна.
Радванска ч гэсэн Наваррог ядах юмгүй буулгаж авав. Хожсон 2 шөвгийн дөрөвт хоорондоо учраа таарсан байгаа.
Маргааш чансааны долоод байгаа Кербер Азаренкотой тоглох бол битүү морьд болох Конта Жанг нар хоорондоо үзнэ.
Эрчүүдэд ч мөн адил чанга дуэлүүд таарсан. Гэхдээ ФедЭкс чансааны зургаад байгаа Бердыхыг, Жокович чансааны 7-д буй Нишикориг зовлон багатай буулгаж авсан. Ингээд шөвгийн дөрөвт мөрөөдлийн хагас шигшээ тоглолт үүсэх нь тэр. Рожер Новак нарын тоглолт янзтай болно доо.
Мюррей-Феррер, Монфилс-Раонич гэсэн дуэл болно. Бас л гоё үзүүштэй болох байх. Хожсон хоёр нь шөвгийн дөрөвт хоорондоо. Хосын болон холимог хосын төрөлд домогт Хингис өнөөх Энэтхэгүүдтэйгээ дээгүүр “жаалж” явна лээ.