Зургадугаар үеийн Ford Ranger өмнөхөөсөө илүү зайтай, илүү тав тухтай болоод зогсохгүй явдлаараа суудлын тэргийг санагдуулна. Гэхдээ ийн өөрчлөлт орохын зэрэгцээ бартаат зам туулах чадвар нь буурсан болов уу?
Минеральные Воды хот руу нисч байсан хүмүүс онгоцны цонхоор харагдах Кавказын үзэсгэлэнт Змейка уулыг сайн санах байх. Би ийшээ ерээд оны сүүлээр аав ээжтэйгээ ирэхдээ хэзээ нэгэн цагт энэ газрыг автомашинаар туулна гэж төсөөлөөгүй ч байж билээ.
УУЛ РУУ ДОВТОЛЛОО
150 морины хүчтэй дизель пикапд суугаад уулын мушгиа замаар итгэл дүүрэн мацах зуур дугуй доор чулуу тачигнаж юм л бол зам дагуух модны мөчрүүд цонх цохино. Үйлдвэрээс тавьсан дугуй, тэнхлэг хоорондын гурван метрийн зайг эс тооцвол Ranger уул хадаар яг л янгир шиг дүүлнэ.
Би ч хэт улайрсандаа хойд дугуйн хөтлөгчөө залгаж уулыг “давшиж” эхэллээ. Замынхаа гуравны нэгийг өнгөрч байтал жимийн мөр улам гүнзгийрч өгсөлтийн өнцөг нэмэгдсээр байлаа. Цаашаа дөрвөн дугуйн хөтлөгчөө залгахгүй бол бүтэхгүй ээ.
Үүнээс хойш урд мост болон бууруулах дамжуулгыг нүсэр том татуургатай хүндрүүлэгчээр бус авсаархан шайбаар залгадаг болсон. Дөрвөн дугуйн хөтлөгчийг 120 км/ц хүртэлх хурдтай давхиж байхад идэвхжүүлж болдог нь яахын аргагүй эвтэйхэн бөгөөд дэвшилтэт шийдэл болжээ. Нэмээд тогтворжуулах системийг марталгүй шиг унтраагаад байвал (бууруулах дамжуулгаар автоматаар унтардаг) Ranger-аар Змейка уулыг элбэг давах нь тэр.
|Тиймээс шинэ Ranger бартаат замыг туулах авьяасаа алдаж гээгээгүйг баттай хэлье. За тэгвэл үүний адил тав тух өссөн болов уу? Минеральные Воды хотоос Эльбрусийн нуруу хүртэлх 200 км зам туулсан хүний хувьд энэ асуултад ч хариулъя.
ЭРЭМБЭ ДАРААЛЛЫН ӨӨРЧЛӨЛТ
Гэснээс, арьсан суудалдаа тухлаад явж байтал цонхоор харагдах эндэхийн байгалийн хосгүй үзэсгэлэн л анхаарал сарниулна. Бүх хэрэгцээт зүйлийг гар дор эвтэйхэн байрлуулж салоны бүтцээрээ ихэнх кроссоверуудаас дутахааргүй сайн болжээ. Limited тоноглолд хоёр бүсийн агааржуулагч болон мультимедиа системийн өнгөт дэлгэц бий. Ялангуяа аюулгүйн байдлыг сайн хангаж наанадаж л XL энгийн хувилбарт долоон ширхэг аюулгүйн дэр (өвдөгнийх ороод), тогтворжуулах систем болон тоормосны ABS систем байдаг.
Ranger-аар мушгиа замаар хурдтай нисэх бас л “кайфтай” шүү. Жолоодлогын хувьд кроссовер, тэр тусмаа суудлын тэрэг шиг биш ч өмнөх загвараа бодвол эргэлтээр бараг хазайхгүй, барзгар замаар сүртэй чичрэхгүй. Явдал хамаагүй зөөлөн болсон нь илт мэдэгдэнэ. Ranger-ийн ийнхүү сайжрал бүтэц өөрчлөгдөж, тэр дундаа урд тэнхлэгийн Torsen түгжигчийг хос хөндлөн рычаг дээрх пүршээр сольсонтой холбоотой юм.
2,2 литрийн дизель хөдөлгүүр 2 тонны пикапыг их хүчирхэг болгож тайван явдалд 6 шатлалт автомат хурдны хайрцаг авцалдаатай бөгөөд шаламгай ажиллана. Үнэнийг хэлэхэд, хаазаа сайн гишгэвэл бага зэрэг удаан үйлдэлтэй гидромеханик урам хугална. Гэсэн хэдий ч 150 хүчтэй дизель болон автомат хурдны хайрцгийн хослол хэний ч сэтгэлийг гонсойлгохгүй байх.
Арай овсгоотой хирнээ ховдог 3,2 литрийн дизель механик Limited болон Wildtrack гэсэн хагас кабинтай сонголт байгаа. Харин 166 морины хүчтэй 2,5 литрийн бензин хөдөлгүүртэй механик Ranger санасныг бодвол болхи санагдана. Тиймдээ ч албан ёсны үзүүлэлт дээрх 100 км/ц хүртэлх хугацаа болон дээд хурд гэсэн талбарт “мэдээлэл алга” гэсэн тэмдэглэл байдаг юм болов уу?
МӨНГӨ АЗ ЖАРГАЛ МӨН ҮҮ?
Шинэ Ranger өмнөх үеэсээ бүх юмаараа илүү болсон нь мэдээж авууштай хэрэг. Энэхүү пикап чамин, ганган болохын зэрэгцээ явдлын тав тухаа нэмж, бартаат зам туулах чадвараа алдсангүй. Салон нь зай ихтэй, шинэлэг болж арын эгнээнд том биетэй хүмүүс чөлөөтэй зорчдог болсон. Түүнчлэн, шинэ Ranger аюулгүйн үүднээс боломжит дээд оноог хүртэж EuroNCAP үнэлгээгээр дэлхийн анхны таван одтой пикап болсон аж.
Мэдээж энэ бүхнийг дагаад үнэ өсөх байх. Жилээс жилд пикап сонирхогчдын тоо улам олширч байгаа нь маргаангүй үнэн. Уг өсөлтөд шинэ Ford Ranger ямар үүрэг гүйцэтгэх бол?