Өнөөдөр болсон үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр хүргэж байна.
- Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар таван хувийн хүүтэй зээлийг гуравдугаар сард багтаан шийдвэрлэх тухай мэдээллээ.
- Монгол Улс авлигын индексээр 72 дугаарт жагсаж, өнгөрсөн онтой харьцуулахад найман байраар урагшилжээ.
- Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй сонгуульд нэр дэвших эрхтэй улс төрийн намуудын жагсаалтыг Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээллээ.
- Төрийн болон ХААН банкууд малчдад нийт 240 тэрбум төгрөгийн зээл олгожээ
- Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 2015 онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15,3 хувиар буурчээ.
- УИХ-ын гишүүн Н.Батбаяр санаачилж, энэ сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг дэмжив.
- “Өргүй Монгол” ТББ-аас “Төр засаг бондын мөнгийг буруу захиран зарцуулж байна гэж мэдээллээ.
- Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нд МИ-8 ослоор амиа алдсан техникч, ахмад М.Батбаярын ар гэрийнхэнд хоёр өрөө байр олгосон талаар Батлан хамгаалахын яамнаас мэдээллээ.
- Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Хамтын хүч-Нутгийн хөгжил” үндэсний чуулганд оролцож, нутгийн удирдлагын чиглэлээр Засгийн газраас баримталж байгаа бодлого, цаашдын зорилтын талаар танилцууллаа.
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад арав хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй байхаар заасны дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудыг 1-5 дугаар ангийн сурагчдыг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч хэвшихийг даалгасан байна.
- Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын сектороос Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа.
- Өршөөлийн хуулиар суллагдсан 50 хүнд тус бүр нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.
- УИХ-ын сонгуулийн орон нутгийн мандатыг багасгах гэж байгааг "Завхан эв нэгдэл" залуучуудын холбооноос эсэргүүцлээ.
Дэлхийд
- ОХУ-ын нутаг дэвсгэрт ханиад болон амьсгалын замын цочмог халдварт өвчин ихээр тархаж байгаатай холбогдуулан Москва хотод өчигдрөөс эхлэн хорио цээр тогтоолоо.
- Латин Америкийн орнуудад дэгдээд буй Зика вирусийн халдвар АНУ-ын хоёр иргэнд илэрсэн байна.
- 500 еврогийн тэмдэгтээс татгалзах талаар Европын холбоо бодож эхэлсэн талаар “Deutsche Welle” мэдээллээ.
Спорт
- Энэтхэгийн Дели хотноо “РИО-2016” олимпийн эрх олгох Ази тивийн сүүлчийн тэмцээнд Монголын буудлагын шигшээ баг бүтэн багаараа нийт 16 тамирчин, гурван дасгалжуулагчийн хамт цэц мэргэнээ сорихоор Делид очоод байна.
- Энэтхэгийн Дели хотод эхэлсэн "Рио-2016" олимпийн эрх олгох буудлагын тэмцээний 50 метрийн хэвтээгээс 60 сум буудах эрэгтэй дасгалд ОУХМ Х.Бямбабаатар зургадугаар байрт шалгарлаа.